Хил зөрчигчид амиа алджээ

Энэ мэдээллийн мөрөөр малын хулгайчдыг мөшгиж явтал зэргэлдээ сум болох Цагаан-Уулын Агар багийн нутагт сэжиг бүхий морьтой дөрвөн хүн явж байна гэсэн мэдээллийг нутгийн иргэн Ганхуяг хилчдэд ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу тэднийг улсын хилээс 10,5 км зайд явж байхад нь зогсоож, шалгуулахыг шаарджээ. Гэтэл тэд мориноосоо бууж харганын араар нуугдан хилчдийн өөдөөс гал нээсэн байна. Хилчид урьдчилан анхааруулаад арга буюу хариу гал нээснээр буудалцаан бүтэн зургаан цаг үргэлжилжээ. Ингээд гурван хил зөрчигч, нэг морины хамт алагдаж, нэг хил зөрчигч нь саатуулагдсан байна. Хилчдийн хувьд шархтсан хүн байхгүй гэнэ. Саатуулагдсан хил зөрчигч орос, монгол хэл мэдэхгүй байгаа тул түүнийг тува хүн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Хилийн дэглэмийн дагуу Оросын талтай хамтарсан шалгалт хийж байж хаанахын иргэд, ямар зорилгоор хил зөрчсөнийг тодруулах боломжтой болох аж. Дээрх хил зөрчигчид дөрвөн хэсэг газар түймэр тавьсныг нь унтраасан байна. Тэд бүрэн зэвсэглэсэн хоёр винтов, ТОЗ-8 буутай явсан аж. Хэргийн газарт үзлэг хийхээр шинжээч, прокурор, мэргэжилтнүүд өчигдөр явлаа.
(өдрийн сонин 2004.10.29 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button