Төрийн ордны төрхийг өөрчилнө

Энэ жилийн төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлх , ирэх дөрвөн жилд Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Өнгөрсөн бямба гаригт танхимынхаа гишүүдтэй уулзаж хөтөлбөрийнхөө талаар санал бодлоо солилцсон Ерөнхий сайд энэ бямба гаригт Хархорин болон түүнийг гойрсон асуудалд анхаарлаа хандуулах аж. Засгийн газрын гишүүд баасан гариг бүрт салбарынхаа асуудлаар иргэдтэй чатладаг болсон бөгөөд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Гандигийн ээлж юм байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Монголын 16 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг БНСУ-д хамтарсан сургуульд оролцох болов. Япон Улсын хөгжлийн албан ёсны тусламжаар 2005-2006 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэхээр санал болгох 25 төслийг хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, Японы талд албан ёсоор тавихыг Сангийн сайд болон Гадаад хэргийн сайдад даалгажээ. Эдгээр төслэве Японы тал сонголт хийж 2-3 төслийг хэрэгжүүлэх аж. Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан хээрийн түймэрт нэрвэгдсэн зургаан айлд иж бүрэн гэр олгохоор болсон байна. Япон Улсад сүүлийн 25 жилд үзэгдээгүй далайн хар салхи болсон болон Нийгата мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 100 орчим хүн нас барж, олон арван хүн сураггүй алга болсон, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн төдийгүй сэтгэл санаа, эд материалын үлэмж хэмжээний хохирол учраад байгаа. Үүнтэй холбогдуулан туе улсад хүмүүнлэгийн тусламж үзүү-лэхээр болов. Мөн Засгийн газрын гишүүний энгэрийн тэмдгийн загвар, тодорхойлол-тыг баталж Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ. Уг тэмдгийнхээ зардлыг гишүүд хувиасаа гаргаж, захиалан хийлгэх юм байна.
Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны болон Их эзэн Богд Чингис хааныг Их Монгол улсын хаанд өргөмжилсний 800 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Их эзэн Чингис хаан хөшөө болон Төрийн ёслолын хүндэтгэлийн өргөө-г Төрийн ордонтой нэг цогцолбор болгох талаар танилцуулж, загварыг сонирхуулаа. Энэ цощолборын талаар Монголын архитекторчуудын эвлэлийн ерөнхийлөгч М.Цэлмэг, барималч Л.Болд нар тайлбарласан. Цогцолбор нь Их эзэн Чингис хаан хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө, Төрт ёсны уламжлал, түүхийн галарей гэсэн гурван хэегээс бүрдэх аж. Уг цогцолбор нь баганат галарейн бүтэцтэй, Төрийн ордонтой Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний хэегээр холбогдсон байхаар төлөвлөжээ. Одоогийн бунхан, индэрийг өөрчилж 66 багана бүхий цогцолбор байх аж. Голд нь хаан ширээндээ заларсан
Чингис хааны хөшөө байх бөгөөд түүнийг хаан ширээнд заларсан насыг билэгдсэн хүндэтгэлийн 45 гишгүүртэй шатаар хөшөөнд хүрч очих юм байна. Хөшөөний арын хагас дугуй хананд түүний айлдсан цадиг сургаалийг цоолборлон бичих гэнэ. Мөн хөшөөний хоёр талд морьтой баатрын хөшөө, есөн өрлөг жанжины болон Өүлэн эхийн босоо хөшөө байх аж. Чингис хааны хөшөө ес, Өүлэн эх, Мухулай жанжины хөшөө 5.5, Есөн өрлөгийн хөшөө тав, морьт цэргийн хөшөө тус бүр зургаан метрийн өндөртэй байх юм байна.
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө-нд Төрийн есөн хөлт цагаан тугийг залж, Монголын нууц товчоо болон Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг хүндэтгэлтэйгээр байрлуулах юм байна. Эл өргөөнд Төрийн хэмжээний арга хэмжээ, уулзалт болох аж. Монголын төрт ёсны түүхийг үзүүлэх үзмэр бүхий Төрт ёсны уламжлал, түүхийн галарей цощолборын доод хэсэгт байрлах юм байна. Цогцолборыг энэ оны арваннэгдүгээр сард эхэлж, 2006 оны тавдугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Төсөв мөнгөний хувьд ирэх онуудын төсөвт тусгахаас гадна иргэд, аж ахуйн нэгжуүдийн дэмжлэг туслалцааг ч авах аж. Цогцолборыг бүтээн босгохтой холбогдуулж Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг Алтан Өлгийд шилжүүлэхээр болжээ. Түүнчлэн Монгол төрийн тамга бэлгэдпийн хөшөөг Төрийн ордны арын цэцэрлэгт бүтээх юм байна.
(өдрийн сонин 2004.10.29 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button