Цэц албан тушаалтны төлөө шийдвэр гаргадаг болжээ

Хуралдааны эхэнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Монгол Улсын Үндсэн Хууль зөрчсөн эсэх талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг Цэцийн гишүүн Ч.Дашням танилцуулсан бө-гөөд гишүүд уг дүгнэлтэд их шүүмжлэлтэй хандаж байлаа. Цэцээс Ерөнхий шүүгч Ч.Ган-батыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн аж. Хэд хэдэн гишүүн Цэц нь шүүхийн шүүх болж, тодорхой нэг албан тушаалтан, эрх мэдэлтний төлөө шийдвэр гаргаж байна. Шүүх бүрэлдэхүүн гаргах шийдвэрийг Ерөнхий шүүгч нь ганцаар гаргасан нь зөв болж байна уу. Үндсэн хуулийн цэц нь шүүхээр шийдвэрлэгдэх хэргийг эцэслэн шийддэг га-зар болжээ. Ер нь аж ахуйн маргааныг Үндсэн хуулийн Цэц нь эцэслэж, УИХ-аар таслуулдаг болоод байна. Ч.Ганбат шүүгчийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан нь уг хэргийг эцэслэн шийдэж байгаа юм биш үү гэх зэргээр асууж, шүүм-жилж байсан. Гишүүдийн асуултад Ч.Дашням Цэц аж ахуйн нэгжийн хэргийн авч хэлэлцээгүй. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбатын тодорхой үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг авч үзсэн. Гомдол гаргагч нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгийнхээ баримт нотолгоог гаргаж өгөөгүй. Хэргийг Цэц эцэслэн шийдээгүй гэж хариулт бүртээ дахин давтаж байлаа.
Үндсэн хуулийн цэцээс гаргасан дараагийн дүгнэлтийг ч гишүүд нэлээд шүүмжилсэн. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж иргэдээс гаргасан гомдлыг цэц хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Ч.Раднаа гишүүн Хайгуул судалгааны лиценз гэж гадаадынханд олон га газар өгдөг. Нутгийн иргэд лицензтэй гадаадын иргэнээс өвөлжих, хаваржих газраа гуйдаг болжээ. Түүнчлэн лицензээ зарж байгаа нь Төрийн өмчит байдаг газраа, түүний хэвлийг зарж байгаа хэрэг биш үү. Тиймээс яагаад Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй байдаг билээ гэж асуухад Ч.Дашням Лицензийг төрийн байгууллага тодорхой шалгуур, нөхцөл, заалт, хугацаатай олгодог гэсэн хариулт өглөө. Гишүүд асуулт тавих, санал шүүмжлэл явуулахыг зэрэгцүүлэхэд УИХ-ын даргаас Бид Цэцийн дүгнэлтийг өөрчлүүлэх эрх зүйн ундас байхгүй. Уг дүгнэлтийг сонсч асуулт хэлбэрээр саналаа хэлж болох юм гэв. Харин Э.Бат-Үүл гишүүн Ийм шинэ журам гаргаж болохгүй. Дэгээ барья гэсэн торимын санал гаргаж, УИХ-ын дарга ч бүгд үүнийг анхааръя гэлээ.
Цэцийн дүгнэлтийг сонссоны дараа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж төслөө танилцуулахдаа нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн гол санаануудыг тусгасан талаа-раа дурдаж байсан. Түүнээс болон ажлын хэсгийнхнээс гишүүд сонирхсон зүйлээ асууж, хариулт авлаа. Гишүүн Н.Баяртсайхан Ерөнхий сайдаас Мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна. Гэхдээ нэг болгоомжлол байна. Засаг захиргааны бүтцийн өөрчлөлтийг ингэж яаруу шийдвэрлэх нь зөв үү, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуул-сан уу гэж асуув. Ерөнхий сайд түүний асуултад Бидэнд ч гэсэн болгоомжлол бий. Гэхдээ хөтөлбөртөө хугацааг тусгаж өгөхгүй бол энэ асуудлаа хугацаа алдах гээд байгаа юм гэлээ. Ядуу өрхийн тоог болон ажилгүйдлийг хэдэн хувиар буулгана гэсэн тоо баримт мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй тул яг хэдээр гэдгийг хэлж өгнө үү гэсэн Г.Адъяа гишүүний асуултад Мөрийн хөтөлбөрт санааг тусгасан байгаа. Ирэх оны үндсэн чиглэлд илүү нарийн тодорхой тусгах юм гэж хариулав. Үүгээр чуулганы хуралдаан түр завсарласан юм.
Төсвийн үргүй зардлыг багасгана
Түр завсарласан хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс цагаасаа 30 минутаар хоцорч эхлэв. Гишүүдийн асуултаар хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд болон танхимын гишүүдийг татва-рыг нэг шатлалтай болгох, төрийн албан хаагчдыг нам бус байлгах, сонгуульд өрсөлдвөл ажлаас чөлөөлөх, 40 мянга орон сууцны хөтөлбөр, О бүлэг, англи хэлийг хоёрдугаар хэл болгох, тэтгэврийн зөрүүг арилгахад хэдэн төгрөг шаардлагатай гээд олон асуултаар дарсан.
-Татварыг нэг шатлалтай болгосноор татварын дарамт арилна.
-Төрийн албан хаагчдын хувьд улс төрийн харъяалал гол үзүүлэлт болж байгаа тул хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөхөд түүнийг ажлаас нь хэрхэн яаж чөлөөлөх вэ гэдгийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ.
-40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн 90 хувь нь нийслэлд үлдсэн нь орон нутагт хэрэгжинэ. Гурван арга замаар шийдвэрлэнэ гэдгийг Барилга хот байгуулалтын
сайд Н.Батбаяр хэлж байв. Нэгдүгээрт, орон сууц барьж буй компаниудыг дэмжих. Хоёрдугаарт, ашиглагдаагүй газарт амины орон сууцны хороолол барих асуудлыг дэмжих. Гуравдугаарт, гэр хорооллын айл, хашаа бүрийг инженерийн шугамд холбож, амины сууцтай болох асуудлыг дэмжих юм. Нийт 800 сая ам.долларын хөрөнгө шаардагдах бөгөөд түүнийг улсын төсвөөс бус хөрөнгө оруулалтын аргаар эх үүсвэрийг бүрдүүлэх болно. Мэн барил-гын салбарыг тэргүүлэх салбар болгож, татвар хөнгөлөлт үзүүлэх, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх юм. Манай яамнаас энэ асуудалтай холбоотой багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д оруулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн иргэдийн худалдан авах чадварыг дээшлуүлж, нөхцлийг өөрчлөх хэрэгтэй байна. Залуу хосууд шинэ байр авахдаа эхлээд төлбөрийн тодорхой бага хувийг төлөөд үлдэх хэсгийг 10-20 жилийн хугацаанд бага багаар төлдөг тогтолцоонд шилжих хэрэгтэй байгаа гэж сайд хэлж байлаа.
-П.Цагаан сайд О бүлгийн шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт оруу-лахаар Сангийн яамтай зөвлөлдөж байгаа. Удахгүй орж ирэх байх.
-Ерөнхий сайд Англи хэлийг хоёрдугаар хэл болгох асуудлыг эхлэх нь зөв юм. Боломжит газраасаа эхлэж л байя.
-Ц.Баярсайхан Тэтгэврийн зөрүүг арилгахад итгэлцүүрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нийт тэтгэвэр авагчдын 65 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 32 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Итгэлцүүрийг 90 хувь болгоход 22, 100 хувь гэвэл 32, 130 хувь болгоно гэвэл 42 тэрбум төгрөгийн асуудал гарч ирэх юм. Бид 1999 оны 60 хувийн итгэлцүүртэй байгаа бөгөөд шинэчлэх шаардлагатай байгаа. Цаашид эдийн заегийн өселт, имфляцтай уялдуулж цалинг нэмэгдүүлнэ гэв.
Хуралдааны төгегөлд Э.Бат-Үүл гишүүн Мөрийн хөтөлбөрт хүүхдэд олгох 10 мянган төгрөгийн асуудал ороогүй байна. Гишүүд са-наачлан хуулийн төслийг өргэн барьсан. Гэтэл одоо хүртэл хариу өгөөгүйн учир юу вэ гэж асуулаа. Түүний асуултад Сангийн сайд Бид ядууралтай 14 жил янз бүрээр тэмцэж байна. Аль нэг нам, Загийн газрыг буруутгаж болохгүй. Үрэлгэн эдийн засгийг өөрчилж, ядуурлыг бууруулахаар Засгийн газар ажиллаж байна. Хамтарч шийд гаргаж, шинэтгэлийг хамтарч хиймээр байна. Төсвийн үргүй зардлыг бууруулна гэж хариулав.
(өдрийн сонин 2004.10.29 267)