НҮБ дахь Монголын төлөөлөгчийн газар Нью-Йоркийн захиргаатай заргалджээ

Нью-Йорк дэйли ньюс сонинд бичсэнээр Унгарийн төлөөлөгчийн газар үл хөдлөх хөрөнгийн байцаагчдыг барилгадаа нэвтрүүлэхээс татгалздаг бол Монгол, Филиппиний төлөөлөгчийн газар ногдуулсан татварыг үл зөвшөөрөн шүүхээр заргалдаж байгаа аж. Нигерийн төлөөлөгчийн газар зарим тасалгаагаа түрээслэхээр шийдвэрлэсэн ч ийм аргаар 689 мянган ам.долларын өрөө барагдуулах нь эргэлзээтэй гэнэ. ОХУ-ын төлөөлөгчийн газар зөвхөн ус хэрэглэсний төлбөрт л гэхэд 800 мянган ам.доллар төлөх ёстой юм байна. Үүнээс үүдэн Нью-Йоркийн захиргаа АНУ-ын Засгийн газарт хандан зохих хуульд нэмэлт өөрчлөлт оруулж НҮБ дахь гадаадын төлөөлөгчдийн газруудыг тус хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бусад байгууллагатай адил татварын хариуцлага хүлээдэг болохыг хүсчээ.
/2004.10.28, Зууны мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button