Ясир Арафатын лагшин чилээрхсээр байна

Харин Я.Арафатын ойр дотныхон үүнийг үгүйсгэсэн бөгөөд түүний биеийн байдал тиим ч ноцтой биш байгааг баталж байна. Харин ходоод өвдсөн хэмээн тайлбарлаж байгаа ажээ. Түүнийг Тунис, Палестин, Египетийн эмч нарын баг эмчилж байгаа гэнэ. Харин түүний хувийн эмч йордан хүн одоохондоо эзгүй байгаа бололтой. Түүний бие сүүлийн долоо хоногийн турш тавгүйрхэж муудаад байгаа билээ. Я.Арафатын гэргий бага охиныхоо хамт суурьшин амьдардаг Тунисаасаа Рамаллад иржээ. Олон жилийн турш эсрэгцэн дайтсан Палестиний удирдагчийн бие муу байгаа энэ үед Израилийн Ерөнхий сайд Ариел Шарон хэрэгцээтэй эм эмнэлгийн тусламж явуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Ясир Арафат өдгөө 75 настай юм. Түүний ходоод гаднаас хоол хүлээж авах чадваргүй болсон тул эмчилгээний аргаар хооллож байгаа гэнэ. Тиймээс ядарч сульдсан биеийг нь тэнхрүүлэхэд амралт, хугацаа хэрэгтэй байгаа талаар албаны хүмүүс мэдэгдэж байна. Хэдийгээр өөрөө явж чадахгүй байгаа ч тэрээр эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжөөж байгаа гэнэ. Харин нэрээ нууцлахыг хүссэн ойрын эх сурвалжаас Түүний бие маш муу байгаа хэмээжээ. Түүний үхэл урт удаан жилийн турш үргэлжилсэн Ойрхи Дорнодын байдлыг нэг тийш шиидэхэд нөлөөлнө хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Гэхдээ аль тал руу нь эргүүлэхийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байна. Палестиний ард түмний төлөөлөгчид түүнийг түргэн эдгэхийг хүсч, жагсаал хийсээр байна. Гэхдээ араб алчуурт Ясир аргагүй хөгширч байгааг дайсан нь, дэмжигч нь ч үгүйсгэж чадахгүй.
(өдрийн сонин 2004.10.29 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button