Кондолиза Райс

Хамгийн түрүүнд энэ салбарыг хариуцах хүмүүсийг томилсон нь зүгээр нэг алхам байгаагүй хэмээн шинжээчид тэр үеэд ярьж байсан юм. Учир нь албан тушаалаасаа илүү томилогдсон хүмүүс нь чухал байжээ. Ажиллах багаасаа хамгийн түрүүнд хэнийг танилцуулах нь шинэ Ерөнхийлөгчийн ард түмэн болон гадаад ертөнцөд явуулж буй илгээмж гэгддэг. Бага Буш хоёрын хоёр хар арьстанг төрийн хариуцлагатай албанд томилсон нь Америкийн түүхэнд болж байгаагүй үзэгдэл юм. Түүний нэг нь Кондолиза Райс байлаа.
Ер бусын чадвартай, боловсролтой энэ бүсгүй Америкийн дээдчүүдийн анхаарлыг аль хэдийнээс татсан гэдэг. Африк гаралтай тэрээр Америкийн ядуу гэр бүлд төрсен тэрээр Нью-Йорк хотын харуудын сургуулиар хүмүүжсэн. Хар тамхи, хүчирхийлэл, суралцах хүсэлгүй, чадваргүй хүүхдүүдээр дүүрсэн ийм орчноос өөрийн авъяас, чадлаар ялгаран гарч ирсэн нэгэн.
Кондолиза Райс 1954 оны арваннэгдүгээр сарын 14-нд Алабама мужийн Бирмингем хотод төрсөн. Энэ бол Америкийн өмнөд нутаг бөгөөд тэнд арьсны өнгөөр ялгаварлан үзэх явдал хамгийн сүүлд алга болсон гэдэг. Аав нь коллежийн захирал, ээж нь хөгжмийн багшаар ажилладаг байжээ. Райс 1969 онд буюу 15 настайдаа Денверийн их сургуулиин хөгжмийн факультетэд орж чамгүй амжилтад хүрээд байхдаа гэнэт сонирхолгүй болсон тул олон улсын харилцааны ангид шилжин орсон байна. Тус сургуулийг улс төр судлаач мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн түүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайтын аав Жозеф Корбел багшилж байжээ. Кондолиза докторынхоо ажлыг Орос-Чехословакийн цэргийн салбар дахь хамтын ажиллагаа сэдвээр хамгаалсан нь яахын аргагүй Жозеф Корбелийн нөлөө гэдэг. Хүйтэн дайны үед буюу 1970-аад оны сүүлээр Райс Москвагийн их сургуульд дадлага хийж байсан бөгөөд хуучин Зөвлөлтийн зэвсэгт хүчний асуудлаар мэргэшсэн хүн гэгддэг.
Энэ бүсгүйг улстөрчид Бушийн сарнай гэдэг. Түүний улс төрд орж ирсэн түүх нь эцэг хүү хоёр Буштэй салшгүй холбоотой. Том Бушийн хүсэлтээр тэрээр 1989-1991 онд Үндэсний аюул-гүйн зөвлөлийн дарга, АНУ-ын Ерөнхийлөгчийн ЗХУ болон Зүүн Европын асуудал хариуцеан зөвлөхийн албыг хашиж байсан билээ. 1989 онд АНУ-ын Ерөнхийлөгч том Буш, ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачевтай уулзахдаа залуухан бүегүйг дуудаад Энэ бол Кондолиза Райс. Зөвлөлтийн талаарх миний мэдлэг нь энэ хүний л ач туе хэмээн хэлж түүнийг танилцуулж байсан гэдэг. 1992 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах нам ялагдал хүлээсэн явдал нь хатагтаи Райсын хувь заяанд ч нөлөөлсөн юм. Тэрээр Стэнфордын их сургуулиин проректороор томилогдон ажилласан. Гэвч арав гаруй жилийн дараа дахин Цагаанд ордонд ирсэн юм. Проректор байхдаа л эре шийдэмгий, зарим хүмүүст хүндээр тусах шийдвэр гаргахаас айдаггүй, түүнийгээ баримталдаг хүн гэдгээ харуулсан байна. Тэрээр хэн нэгэнд таалагдахгүй байх, дайсантай болох зэргээс огтхон ч эмээдэггүй хүн. Кондолиза 1999 оны долдугаар сараас чөлөө авч бага Бушийг сонгуульд ялуулахын тулд бүх л чадлаа дайчлан ажилласан. Тиймээс одоогийн албан тушаалд зүй ёсоор томилогдсон юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүйн асуудал хариуцеан зөвлөх хэмээх албан тушаал нь анх 1953 онд бий болсон бөгөөд түүнээс хойш эмэгтэй хүн, тэр дундаа хар арьстан энэ албыг хашиж байсан удаагүй.
Хатагтаи Райс Бушийн гэр бү-лийнхэнтэй маш дотно харилцаатай байдаг гэнэ. Бямба, ням гаригийн амралт бүрээ Кэмп-Дэвидэд Ерөнхийлөгчийн эдлэн газарт тэдний гэр бүлийхэнтэй өнгөрүүлдэг аж. Тиймээс Ж.Бушийн багийнхнаас Ёрөнхийлөгчтэй хамгийн ойр дотно харилцаатай нь гэгддэг. Хатагтай Райсыг Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны гадаад бодлогыг бүрэн тодорхойлдог хэмээн ярьдаг. Энэ эмэгтэйн үзэж байгаагаар Америкийн гадаад бодлого гэдэг нь улс орны зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой аж. Америкийн арми бол маш өндэр хариуцлага хүлээсэн, дэлхийн дайныг гаргахгүй байх цорын ганц найдвар. Гэхдээ цэргийн хүчинд бүх найдвараа тавихыг төдийлөн таашаадаггүй гэнэ. Райс Хятад, Оростой харилцаагаа хөгжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулж ирсэн. Тиймээс хүний эрх, ардчиллыг хөгжүүлэхэд илүү анхааран ажиллаж байсан Б.Клинтоны засаг захиргааны бодлого үндсээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно Америкт хэвлэгдэн гардаг Porbes сэтгүүлээс дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтыг санал асуулгын дүнгээр гаргасан билээ. Үүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Кондолиза Райс, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч У И, Энэтхэгийн Үндэсний Конгресс намын тэргүүн Сони Ганди, Филиппиний Ерөнхийлөгч Глория Арройо, Сенатын гишүүн Хиллари Клинтон нар багтеан юм. Туе сэтгүүлд бичсэнээр энэ жагсаалтыг гаргахын тулд 300 бүегүйн нэрийг дэвшүүлснээс дээр дурдсан хүмүүс тодорчээ. Ингэхдээ тэдний нийгэмд эзэлдэг байр суурь, эдийн заегийн ертөнц дэх шууд болон шууд бус нөлөө, тэдний тухай хэвлэл мэдээлэлд аль зэрэг их бичдэг гээд маш олон зүйлийг харгалзан үзсэн гэдэг. Тиймээс эдгээр эмэгтэйчүүдийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд ч оруулж болно гэж Форбес сэтгүүлд бичсэн билээ. Хатагтай Райс Шеврон,Чарльз Шваб зэрэг нэлээд хэдэн корпорацуудыг захирлуудын зөвлөл, Хьюлеттийн сан, Ж.П.Морган банкны олон улсын зөвлөлийн гишүүн. Түүнээс гадна Шинэ үеийнхэнд туслах, сургуулийн бус боловсролын төвийг үндэслэн байгуулагчдын нэг. Энэ эмэгтэй олон улсын харилцааны талаар цөөнгүй ном бичсэн. Нэгдсэн Герман ба өөрчлөгдсөн Европ, Зөвлөлт улс ба Чехословакийн арми зэрэг ном бичсэнээс гадна Горбачевын ус хэмээх өгүүллэгүүдийн эмхэтгэлийг редакторлосон. Түүний намтрын бас нэгэн сонин хэсэг гэвэл 1981-1985 онуудад АНУ-ын Нэгдсэн штабуудын нэгдсэн хорооны цемийн стратегийн төлөвлөлтийн асуудлаар дагнан ажиллаж байсан явдал юм. Улс төр судлалын ухааны доктор Кондолиза Райсын анкетын гэр бүлийн байдал гэсэн багана нь хоосон байдаг юм. Ерөнхийлөгч Жорж Буш Иракийн эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулснаасаа хойш багагүй шүүмжлэлд өртсөн билээ. Шүүмжпэлийн галыг өер лүүгээ татаж Ерөнхийлөгчийг бүх л чадлаараа хамгаалсан энэ эмэгтэй Цагаан ордонд ажиллахдаа бага Бушийн төлөө багагүй зүйлийг хийсэн юм.
Ерөнхийлөгч Ж.Буштэй танилцсанаас хойш түүнийг гадаад бодлогын талаарх үзэл бодлынхоо шүтэн бишрэгч нь болгож чадсан гэж зарим хүмүүс ярьдаг. Бага Буш Ерөнхийлөгч болсны дараахан энэ салбарын мэдлэг нь тун маруухан гэсэн шуүжлэлд байнга өртдөг байсан тул К.Райс түүнд хэрэгтэй байжээ.
Тиймээс туүний ярьдаг гадаад бодлогын үзэл баримтлалын үндэс нь хатагтай Кондолиза Райсын үзэл бодол юм. Гэхдээ Жорж Бушийн бас түүнээс гадна Генри Киссинжер, Жеймс Бейкер зэрэг дэлхийд нэртэй улстөрчид ажилладаг билээ.
Хатагтай Райсын баримталдаг хамгийн гол зарчим нь АНУ-ын эрх ашиг нь дэлхий нийтийнхээс илүү чухал. Тиймээс ч дэлхий дахинаа энхийг сахиулах ажиллагаанд оролцох АНУ-ын цэргийн тоог цөөлнө гэсэн бодлогыг баримталдаг юм.
(өдрийн сонин 2004.10.29 267)