И.Одончимэг Шатан дээрээс унахад найруулагчийн буруу гэж юу байхав дээ

Харамсалтай нь түүнийг бусдад зодуулж хүнд бэртэл авснаас урлагт ахин хэл тавихгүй болсон гэх яриа гарсаар удаж байгаа билээ. Ингээд жужигчин И.Одончимэгтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар хийсэн ярилцлагаа уншигчдадаа толилуулъя.

-Таны биеийн байдал ямархуу байна. Гэмтэл аваад уран бүтээл хийхгүй байгаа сураг дуулдлаа?
-Биеийн байдал дажгүй. Уран бүтээлээ хийж байгаа. Яг одоо бэлтгэл дээрээ байгааг чи өөрөө харж байгаа биз дээ.
-Сүүлийн хэд хоног тантай уулзах гэсэн ооловч та өглөөнөөс орой хүртэл тун завгүй бэлтгэлтэй байж харагдсан. Танай Инээдмийн ТҮЦ хамтлаг ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа юм бэ?
-Арваннэгдүгээр сарын 16-нд Соёлын төв өргөөнд тоглох шинэ хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа. Уг нь найм-дугаар сарын 20-ны үеэр тоглох ёстой байсан юм. Ха-рамсалтай нь тэр үед би бэлтгэл хийж байгаад СТӨ-ний шатан дээрээс унаж гэмтсэн л дээ.
-Найруулагч Ч.Найдан-дорж танд гар хүрсэн гэх яриа сонсогдож байсан?
-Мэдэхгуй ээ, би тэрийг сонсоогүй. Шатан дээрээс унахад найруулагчийн ямар юмных нь буруу байхав дээ. Сонин хэвлэлээр хунд зо-дуулсан ч гэх шиг, соггуу явж байгаад дээрэмдүүлсэн ч гэх шиг мэдээлэл гарсан байсан. Би ер нь архи дарс хэрэглэ-дэггүй л дээ. Бичиж байгаа-гаар нь бол би нэлээн архичин бололтой. Мэн аарцгаа гэм-тээсэн гэх зэргээр янз бүрээр бичсэн байна лээ. Үүнийг сонсоход эмэгтэй хүнд эвгүй л байдаг юм билээ.
-Та ямар гэмтэл авсан юм бэ?
-Ахар сүүлээ гэмтээсэн. Тэгээд яахав, нэг их удапгүй сар гаруй болоод ажилдаа орсон. Энэ явдал наймдугаар сарын эхээр болж есдүгээр сарын дундуур ажилдаа орсон юм байна. Сая бригадаар Эрдэнэт, Булган, Хөтөл, Шарын голоор явж байгаад ир-сэн. Одоо төвийнхөө тоглол-тод бэлтгэл хийгээд байж байна.
-Анх урлагт хэл тавих болсон үеэ дурсахгүй юу?
-Би өөрийнхөө мэдрэмжээр энэ мэргэжлийг сонгосон гэж боддог. Багаасаа дуу хөгжимд дуртай, арван жи-лийн сургуулийн дууны багш маань намайг кино драмд шалгалт өгвөл чи тэнцэнэ ээ гэдэг байсан. Ангийн багш маань ч хүртэл урлагийн авьяастай гэж ээжид маань магтаад л. Тэд нар маань их дэмждэг байсан. Гэтэл би нийгмийн ухааны чиглэлээр конкурст бэлдэж байсан мөртлөө гэнэтхэн нэг өдөр шийдээд л урлагийн замд орсон.
-Та багадаа ямархуу хүүхэд байв?
-Хичээлээ тарчихаад автобусанд суучихаад хэдэн буудал ч хамаагүй юм бодож явдаг хүүхэд байсан. Тэр зангаараа нэг өдөр гэгэлзээд автобусанд явж байгаад Сталины номын сангийн өмнө буугаад Драмын театр орсон юм. Драмын театрыг үзмээр санагдаад, гаднах шинэ та-вигдсан жүжгийн нэрсийг хараад явж байтал Тургалдайн дуут шөнө гэсэн жүжгийн зар гарсан байсан. Тэнд жүжигчдийн гоё гоё дүрүүдтэй зураг гарчихсан. Үүнийг харж байтал араас нэг хүн ирэх шиг болсон. Эргээд хартал жүжигчин Гантөмөр гуай хар цув на-мируулчихсан ирж явдаг юм байна. Тэр том жүжигчнээс би санаа зовсондоо баганын араар ороод нуугдчихдаг юм аа. Тэгтэл Ганаа ах өөрийн-хөө зургийг хараад тачигна-тал хөхөрч их л сэтгэл ханамжтай байгаа бололтой. Үүнийг харж байсан миний нулимс гэнэт өөрийн эрхгүй гарч, нэг их уйлмаар санагдаж ер нь би жүжигчин л болъё. Хэрэв ингэхгүй бол насаараа шанална. Сэтгэлээрээ тарчилж, би яагаад жүжигчин болсонгүи вэ гэж үргэлж өөрөө өөртөө бачуурч явах юм байна гэсэн мэдрэмж надад төрсөн.
-Та энэ үед хэдэн настай байсан юм бэ?
-Дөнгөж 18-тай. Аравдугаар ангиа төгсөж байсан үе. Энэ мэдрэмжиндээ хөтлөгдсөн би гэртээ харингуутаа ээждээ кино драмын ангид орохоор шийдсэнээ дуулгасан. Ээж маань их л гайхаж билээ. Би ингэж шийдсэндээ алдаагүй гэж одоо боддог. Ер нь хүний зөн мэдрэмж өөртөө зөвөөр мэдрэгдэх завшаан байдаг юм шиг байна лээ.
-Уран бүтээлийн гараагаа хаанаас эхлэв?
-Би анх Хүүхэд залуучуудын театрт хуваарилагдсан.
И.Нямгаваа найруулагчийн урилгаар. Энэ хүнд би дотроо үргэлж баярлаж явдаг юм. Намайг анх уран бүтээлч болоход, театрын тайзтай холбогдоход минь маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ театрт намайг маш сайхан жүжигчид тосож авсан. Би ахмад жү-жигчдэддээ их хайртай. Ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж байсан хамт олон хүний сэтгэлд маш дотно үлддэг юм байна лээ.
-Урлагт бүтээсэн анхны дур чинь ямар дур байв. Багагүй хугацаанд олон ч дүр бүтээсэн танд одоо эргээд харж байхад тиим нэг дүрийг бүтээчих юмсан гэсэн бодол бий юу?
-Ванфиллерийн жүжгийн гол дүр Вапентинагийн дүрийг Жанчивдорж агсан, Төмөр-баатар ахтай партнер болж хамтран тоглож байсан. Сүххуяг ах, Төмөрхуяг ах гээд манайд их сайхан олон жүжигчид байсан. Бас манай Зоригоо, Ургамал, Бат-Өлзий гээд тэр үеийн сор болсон залуу эрэгтэй жүжигчид бүгд Хүүхэд залуучуудын театрт байсан. Тэр үе үнэхээр энэ театрын мандан цэцэглэж байсан үе. Хайрыг хайрла жүжиг ид тоглогдож байхад хүмүүс шөнө хонож оочерлодог байсан. Би энэ театрт жил зургаан сар ажилласан хэдий ч азаар олон жүжгийн гол дүрд тоглож, их зүйл сурч мэдсэн. Энэ театраас, Нямгавэа найруулагчаас, тэнд ажиллаж байсан уран бүтээлч хамт олноосоо нэлээн туршлага хуримтлуулсан гэж боддог. Тоглочих юмсан гэж хорхойс-дог дүрийн хувьд ярихад одоо надад нэг тиим дүрийг бүтээчих юмсан гэх бодол алга. Яагаад гэвэл эмэгтэй жүжигч-дийн тоглочих юмсан гэж дурладаг Жульеттагиин дурд би зургаан жил тасралтгүй тоглочихсон юм. Харин одоо киноны хэдэн сайхан дүрд тоглох юмсан гэж боддог.
-Театр, дэлгэц хоёрын алинд нь илүу олон дүр бүтээсэн бэ?
-Ер нь театрт их олон дүр бүтээсэн. Хүүхэд залуучуудын театрт байхад олон кинонд тоглох санал ирж байсан ч бүх жүжгийн гол дүр байдаг байсан болохоор найруулагч нар явуулдаггүй байсан. Драмын театрт ч бас голцуу гол дүрд арван хэдэн жил тоглолоо. Ингээд л кинонд тоглох боломжоо алдсан. Гэхдээ яах вэ, хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Үүндээ ч их баяртай байдаг. Хамгийн сүүлд гэхэд залуу кино, найруулагч Золбаярын урилгаар Ээждээ үнсүүлэхсэн кинонд тоглолоо. Уран бүтээлч хүнд үр дүн гэж байдагчлан гол дүрийн шилдэг шагналыг гурван авсандаа бахархдаг. Ер нь жүжигчин хүн бүр гол дүрд тоглочих юмсан гэж бодно. Тэр болгон хүссэнээр гол дүр олддоггүй, ийм боломжтохио-но гэдэг том завшаан. Тэгсэн ч гол дүр болгон шилдэг болж чаддаггүй л байхгүй юу. Би энэ шагналаараа бахархдаг. Жамсранжав гуай шилдэг дүрийг дөрвөн удаа авсан юм билээ. Манай Жаамаа ах үүгээрээ маш их бахархдаг гэсэн. Ямар ч гэсэн би энэ мэргэжлийг буруу сонгоогүй юм байна даа, зөн мэдрэмж минь буруу дохио өгөөгүй юм болов уу даа гэж боддог. Ер нь хүн нийгэмд байх ёстой байр сууриа олно гэдэг их чухал. Бидний тэр үе ч гэлтгүй одоо ч гэсэн хүүхдүүдээс чи ямар мэргэжилтэй болох гэж байна гэж асуухад тоймолж хэлж чаддаггүй. Уг нь болж өгвөл эртхэн өөрөө юунд дур сонирхолтой, авъяастайгаа мэдвэл байр сууриа олж авахад нь чухал юм уу даа гэж би боддог юм.
-Хошин урлагт хэдэн жил ажиллаж байна?
-Анх театрт очоод Туяа эгч, Батзаяа ахтай Хурууны өвчин гэсэн үзэгдлээр эхэл-сэн. Хошин урлагийн төрөл бол эмэгтэй хүнд хамгийн хүнд. Эмэгтэй хүн хүний инээдийг хүргэхийн тулд донжийг нь тааруулах ёстой. Тиим ч учраас хуруу дарам цөөхөн эмэгтэй жүжигчид хошин урлагт байдаг болов уу.
-Та одоо ямар жүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна?
-Онон, Аглуу, Баатархүү байна. Бас залуу жужигчид. Ч.Найдандорж найруулагч бол жүжигчидтэй хамгийн сайн ажилладаг, жүжигчдийг зөв талаас нь нээж өгч чаддаг монголын номер нэг найруулагч гэж би боддог.
-Уран бүтээлч хүн цаг наргүй ажилтай байдаг. Та охиндоо хэр зав гаргаж чаддаг вэ?
-Ээж хүн болохоор гарцаа-гүй хариуцлага үүрэх ёстой. Ер нь хүүхдийн эцэг нь завгүй ч эх хүн заавал үр хүүхэддээ зав гаргаж чаддаг байх ёстой. Энэ бол гарцаагүй эх хүний байгалиас заяасан үүрэг.
-Охин чинь сургуулийн сурагч уу?
-Миний охин 13 настай. Үнэхээр охинтойгоо зогсоо завгүй ажилладаг эх хун байдаг юм. Би хуулийн сургуульд сурч байхад манай ангийн хуүхэн жилийн чөлөө авч байгаад охиныгоо янз бүрийн уралдаан, тэмцээнд хөтлөж гүйдэг байсан. Эх хүн хүүх-дийнхээ төлөө ингэж анхаа-рах ёстой. Тэр хүн өөрийнхөө нэг жилийг золиосолж байна шүү дээ. Хэдийгээр би ажлаа хаяж чадахгүй ч апь болохоор зохицуулж хүүхэддээ зав гаргахыг хичээдэг. Ялангуяа би охин хүүхэдтэй хүн. Эмэгтэй шүү дээ гэж бодохоор анхаарал бүр их тавихыг боддог. Яагаад гэвэл эмэгтэй хүн гэдэг чинь байгалиасаа эр хуний нөмөр нөөлгөнд явахаар заяасан ч юм уу, амьдрах бухий л чадвараараа эрэгтэй хүнтэй дүйцүүлж бодоход өрөвдмөөр амьтан ш дээ. Би мөнх буе болохоор надаас хойш яаж ч охин минь явах юм билээ. Тэгж бодохоор охин хүүхдийг ямар ч амьдра-лын хатуу хөтүү тохиолдсон ч амьдрах чадвартай, сөрөх сэтгэлийн тэнхээтэй, али-ваад зөв ханддаг эмэгтэй бол-гон өегөх юмсан гэж боддог. Эмэгтэй хүүхэд хэцүү л дээ. Их арчаагүй өсвөл эр хунд дарлуулаад, олон хүүхэд цувуулаад, эр хүнд нухлаг-даж, өнгэ зүс алдаж амьд явах хугацаа нь ч утгагүй болох нөхцөл бүрдэж болно шүү дээ. Тэр болгон дайчин эмэгтэйчүүд хорвоогоор олон биш байна шуу дээ.
-Та өөрөө эмэгтэй хүнийхээ хувьд амьдралд хэр тэсвэр хатуужилтай байж чадаж байна?
-Би нэг их дайчин ч биш. Гэхдээ сөхрөөд унаад арчаагаа алдаад байхгүй ээ. Дунд зэргийн боломжийн л гэж бодож байна.
-Бурхан таны амьдралд аз жаргал, зовлон хоёрын дэнсийг алийг нь түлхүү хазайлгасан юм бол гэж та боддог вэ?
-Аль нь ч илүү дутуу гэж би хэлж чаддаггүй юм. Надад жаргалтай уе зөндөө байсан. Бас зовлонтой нулимстай үе ч байсан. Эргээд бодоход зовлонтой үе маань жаргалтай ч байж гэж, жаргалтай нь зовлон ч байсан юмуу гэж бодогдох үе гардаг. Жаргал, зовлон хосолж байж амьдрал утга учиртай байдаг юм болов уу.
-Гэр бүлийн чинь хүн байсан Зоригоо ахыг жүжигчин гэдгийг хүмүүс мэд-нэ. Та хоёр одоо холбоотой байдаг уу?
-Шинэ жил, хүүхдийн баяр зэрэг баярын өдрүүдэд утсаар ярина, бас охиноо аавтай нь уулзуулна. Цагаан сараар хадмындаа очдог.
-Зоригоо ах уран бүтээл хийж байгаа юу?
-Мэдэхгүй ээ. Гэрээрээ байгаа юм шиг байна лээ.
-Гэр бүлтэй болсон уу. Та хоёр салаад нэлээн удаж байгаа байх аа?
-Салаад найман жил болж байна. Одоохондоо гэр бүлтэй болоогүй байх аа. Болвол хэлнэ л дээ. Манай тэр чинь их зарчимч. Ер нь авах чанар ихтэй хүн.
-Жүжигчин Ононтой таны нэр их холбогддог?
-Тэр нь тэгээд олон түмэнд тодорхой болоо байлгуй дээ. Суувал суухаар хугацаа болсон шүү дээ. Хүүхэдтэй болсон шүү дээ. Хүүхэдтэй болчихеон, нэг гэрт орохоор зэхэж байна гэх мэтээр зөндөө цуурсан. Одоо үүнийг хүмүүс сонирхохоо байчихсан ш дээ. Бараг энэ яриаг соневол юун хоцрогдсон юм ярьдаг юм гэж хэлэхээр болчихоод байгаа ш дээ.
-Манай улстөрч, лидрүүдээс монголын сайхан хуүхэн гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуулт тавихад таныг гэж хариулсан байх нь олонтаа байдаг. Сайхан хүүхэн хүмүүстэй нэр холбогдохдоо амархан байдаг. Таныг УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцантай холбосон байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Нэр холбогдсон гэдгээ ч сонсоогүй юм байна. Тэр хүн манай нутгийн хүн ш дээ. Өвөрхангайн хүн гэдгээр нь танина аа.
-Та одоо хэнтэйгээ амьдарч байгаа юм бэ?
-Одоогоор өрх толгойлж охинтойгоо амьдарч байна. Хүн бүл цөөтэй, ганцаараа гэдэг утгаараа ч юм уу надад тулгамдах үе хааяа гарна. Ээж, гурван дүү маань байна. Аав маань сая өнгөрсөн ха-вар нас барсан. Яахав гэрийнхэн маань байгаа болохоор надад эр хүний нөмөр нөөлөг нэг их дутаад байдаггүй ээ.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Гэртээ л байх дуртай. Ер нь ганцаараа байх чинь их сайхан ш дээ. Багын тиим байсан. Хүн ганцаараа байхдаа юу ч мөрөөдөж болно, юуг ч бодож, эргэн дурсан санаж болно. Эрх чөлөөтэй л дөө. Хэн ч хажууд байхгүй эрх чөлөөтэй байна гэдэг ялангуяа бид нарт хамгийн чухал юм ш дээ. Нарийндаа яривал тодорхой хэмжээгээр хүмүүсийн танил болохоор гадуур явлаа гэхэд нүүр амаа урчийлгээд хамаагүй уурлаад байж болохгуй. Хүмүүс гайхна биз дээ. Урлагийн хүний ёс зүй, биеэ авч явах шаардлага гэж байна л даа. Урлаг гэдэг өөрөө ариун, гэгээлэг юм. Гэтэл үүнд тоглодог хүнд олон нийтийн дунд биеэ яаж авч явах хариуцлага байх ёстой. Тиим болохоор ямар нэгэн хэмжээгээр өөрийнхөөрөө байх эрх чөлөө хасагддаг л байхгүй юу. Би ер нь юм бодож ганцаараа байх дуртай. ёстой оюун санааны ертөн цөөр чөлөөтэй тэнүүчилнэ гэдэг шиг.
-Амьдрал бол жүжиг гэсэн үг байдаг. Энэ аль хэр унэний ортой вэ?
-Ерөөсөө амьдрал гэдэг чинь жүжиг гэж хүмүүс хэлдэг. Үнэндээ бол тиим ш дээ. Амьдрал бол тэр чигээрээ тайз. Урлаг чинь олон үүрэг рольтой. Урлаг гэхээрээ заа-вал хүмүүжүүлэх ухаажуу-лах албатай биш зүгээр тайвшруулж зүгээр сайхан инээлгэж кайф өгч болно.
-Амьдрал бол тайз гэ-лээ. Таны амьдралын тайз я^архуу өнгэ аястай байх бол?
-Ямар ч хүн өөрийгөө муу гэж боддоггүй шүү дээ. Харин хөндлөнгөөс энэ хогийн амь-тан гэж дүгнэдэг болохоос буе. Гэтэл хогийн гэж нэрлэг-дээд байгаа тэр хүн чинь өөрийгөө хогийн гэж хэзээ ч боддоггүй л байхгүй юу. Тэгэ-хээр хүний өөрийн мэн чанар сайн сайханд тэмүүлэмтгий, аз жаргалд дуртай, гоё сайхан юманд дуртай байдаг. Сайхан хоол идэх дуртай, сайхан амьдрах дуртай, сайхан сэт-гэл гаргах дуртай. Хүн тиим л сайхан тэмүүлэмтгий амь-тан. Тэгэхээр би амьдралдаа ч сайхан амьдрахсан гэж боддог. Миний амьдрал ажил, гэр бүл, хамт олон ойр орчин тойронд байгаа бүхий л юмс сайн сайхан байгаасай гэж боддог. Аливаа зүйл сайнтай муутай байдаг болохоор би туйлширч, бүх юмыг нэг та-лаас нь авч үздэггүй. Тиим болохоор би амьдралдаа эрүүл сэтгэлгээтэй зөв амьд-рэхыг боддог. Би өөрийнхөө уран бүтээлд ч гэсэн тэгж ханддаг.
-Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Үунийг зөрчөөд таны насыг асуучихъя.
-Хэлмээргүй байна аа. Заавал мэдэхийг хүсээд байгаа бол 30 гарчихсан.
-Ойрын үед хань ижилтэй болох төлөвлөгөө бий юу?
-Би амьдралыг амьд явах хугацаа гэж ойлгодог. Хүний хань гэдгийг аав, ээжийг минь орлож үлддэг хүн юм уу даа гэж би ойлгодог. Миний аав өнгөрчихсөн. Аавыг минь орлох хүн эр хүн хаана яваа юм бүү мэд. Надад аавыг минь орлох эр хүн ирэх л байх гэж боддог.
-Та юунд хамгийн их сэтгэл эмзэглэж явдаг вэ?
-Монголд өрх толгойлж яваа эмэгтэйчүүд их байгаа. Үүний хажуугаар эрэгтэйчүү-дийн дарамтад амьдарч байгаа эмэгтэйчүүд ч олон. Өөрөөр хэлбэл, өөрийгөө өөд нь аваад явж чадахааргүй хүүхнүүд их байна л даа. Би тэдгээр эмэгтэйчүүдэд хан-даж юм хэлмээр санагддаг. Хүн нэг л удаа амьдрахаас хойш энэ амьдралдаа утга учиртай амьдрах ёстой. Заавал ханьтай байх ёстой, нэг хүний нөмөр нөөлөг надад хэрэгтэй гээд хэн нэгэн архи-
чинд, хэн нэгэн зэрлэг бал-мад этгээдэд, хэн нэгэн да-рамтлагчдад дарамтлуулаад амьдраад байх хэрэг байгаа юм уу хүүхнүүд ээ. Ийм дарамт гутралтай амьдарч байгаагаа мэдеээр байж хүү-хэд гаргах шаардлага байгаэ ч юм уу. Тэр хүүхэд тиим л орчинд өсөж хүмүүжих болно шүү дээ. Энэ бүхэн надад мунхаг юм шиг санагддаг. Үүнийг би зөвтгөж бодохдоо хүн болган заавал сэтгэлийн тэнхээтэй байх албагүй. Байгалийн шалгарал гэдэг нь бас байх шиг байна даа гэж ойлгодог. Өөрөө эмэгтэй хүн учраас энэ бүхнийг хараад өр өвддөг юм. Урлагийнхан ер нь мэдрэмжтэй хүмүүс. Бид зөвхөн энэ бүхнийг хараад өнгөрчихдөггүй, тэд нарын өмнөёс шаналдаг л байхгүй юу.
-Хайр дурлал гэдэг таныхаар…
-Хайр дурлал бол гайхамшигтай, мэдрэмжүүдээс хамгийн сайхан нь гэж би боддог. Хайр дурлал юуг ч хийж бүтээх хүчтэй, бас хайр дурлал буруугаар эргэх юм бол юуг устгах хортой. Хүн ээж аавыгаа чин сэтгэлээсээ хайрладаг шиг хаа хамаагүй өсөж торнисон огт танихгүй хүнийг хараад зүрх сэтгэлдээ маш ойрхон тусган авч, тэр хүний бүх муухай юмыг сайхан болгон хартал өөрчлөгдөнө гэдэг бол хүнээс маш их гэгээлэг, сайхан сэтгэл гарч байгаа юм. Хайр сэтгэл бол солиорол гэсэн Ромеогийн үг байдаг. Үнэхээр хайр сэтгэл гэдэг бол солиорол юм. Гэх-дээ учиртай солиорол.
-Та хэзээ ийм солиоролтой учирч байв?
-Ер нь бол би нэг их олон дурлаагүй ээ. Нэг хүнд дасаад сайн болбол тэр хүнийгээ нэлээн удаан жил хайрлах жишээтэй. Ер нь нэг гутал таалагдвал хоёр гурваар нь аваад тэрийгээ хэдэн жил ч өмсөж чадна шүү. Моод загвар нь хоцорсон ч хамаагүй. Хүмүүс урлагийн хүн байж ямар сонин юм бэ гэж бодох байх. Ер нь хүн дурлаад хайрладаг юм болов уу гэж боддог. Би орь залуу байхдаа нэг хүнд дурлаад, хайрласан. Тэр маань бутээгүй. Түүнээс хойш би хайрлаагүй байх. Гэхдээ таалагддаг эрчүүд байлгүй яахав. Олон сайхан эрчүүд байхад дурлалгүй л яахав. Гэхдээ би нэг их дурламтгай биш ээ.
(өдрийн сонин 2004.10.29 267)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button