Байгууллагын нууцын тухай

2 дугаар зүйл.Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл.Байгууллага, байгууллагын нууцын тухай ойлголт
1.Байгууллага, байгууллагын нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно
2/байгууллагын нууц гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг,биет зүйлийг хэлнэ.

2.Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл,давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан,задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.

ХОЁРДУГААР БYЛЭГ
Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах

4 дүгээр зүйл.Байгууллагын нууцыг тогтоох
1.Энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хамаарах нууцыг Улсын Их Хурал хуулиар тогтоон баталгаажуулна.

2.Энэ хуулийн З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно.

З.Байгууллагын нууц нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх,чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахаар байж болохгүй.

5 дугаар зүйл.Байгууллагын нууцыг хамгаалах

1.Байгууллагын нууц нь тухайн байгууллагын
хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг
холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрөө тогтоож мөрдөнө.

2.Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй.

З.Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.

ГУРАВДУГААР БYЛЭГ
Бусад зүйл

6 дугаар зүйл.Нууцлахыг хориглох мэдээллийн хүрээ
Байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгүй
1/тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа,үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
2/тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөнтохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт,цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
З/гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

7 дугаар зүйл.Байгууллагын нууцтай танилцах
1.Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага,тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана.

2.Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно.

З.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно.

8 дугаар зүйл.Шүүхэд гомдол гаргах
Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан этгээд хуулиар тогтоосон нууцыг нь бусдад задруулсан гэж үзвэл байгууллага энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

9 дүгээр зүйл.Хариуцлага
Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 2ОООО-5ОООО төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна.

1995.05.16.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button