Төрийн нууцын тухай хууль

2 дугаар зүйл. Төрийн нууцын тухай хууль тогтоомж
Төрийн нууцын тухай хууль тогтоомж нь Їндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бїрдэнэ.

3 дугаар зүйл. Төрийн нууцын тухай ойлголт
1.Төрийн нууц гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх
тагнуул, гїйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал Монгол Улсын аюулгїй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дїрс зураг, дохио тэмдэг, техник технологийн шийдэл болон їйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, биет зїйлийг хэлнэ.
2.Монгол Улсын аюулгїй байдлыг хангах їїднээс зарим барилга, байгууламж /цаашид объект гэх/, төрийн эрх бїхий байгууллагаас хэрэгжїїлж байгаа тодорхой їйл ажиллагааг төрийн нууцад хамааруулж болно.

4 дїгээр зүйл. Төрийн нууцыг тогтоох зарчим
Төрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг їеэ олсон байх зарчим баримтална.

5 дугаар зүйл. Төрийн нууцад хамааруулах зїйлийн хїрээ
1.Монгол Улсын їндэсний аюулгїй байдлын хїрээнд
1/Монгол Улсын їндэсний аюулгїй байдлын їзэл баримтлал, эдийн засгийн аюулгїй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зїйлийн нууцалбал зохих хэсэг;
2/Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай холбоотой онц чухал мэдээлэл, тїїнчлэн Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн төсөл.
2.Батлан хамгаалах хїрээнд
1/батлан хамгаалах бодлого, їзэл баримтлал, цэргийн номлол, тэдгээртэй холбогдох баримт бичгийн нууцалбал зохих хэсэг;
2/стратеги, оперативын төлөвлөгөө, тїїний биелэлтийн мэдээ, цэргийн стратеги, оператив, дайчилгааны дэлгэн байгуулалт, операци, байлдааныг бэлтгэх, хэрэгжїїлэх байлдааны удирдлагын баримт бичиг, зэвсэгт тэмцэл явуулах арга, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, дайчилгааны нөөц, тїїний ашиглалтын тухай мэдээлэл;
3/цэргийн зэвсэг техникийг шинээр бий болгох, худалдан авах, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бїтээх ажил, энэ зорилгоор хэрэгжїїлж байгаа хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, їр дїн;
4/нууц зэвсэг, тїїнчлэн техник хэрэгслийн нэр, төрөл, техникийн өгөгдэхїїн, байлдаанд ашиглах боломж;
5/улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бїхий объектуудын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл,
хамгаалалт, тэдгээр объектын зураг төсөл, дагалдах баримт бичиг, зардлын төсөв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг,холбогдох бусад мэдээлэл
6/зэвсэгт хїчин, бусад цэргийн анги, салбарын зориулалт, зэвсэг, техникийн хангалт.нууцалсан болон тусгай томилгоот байрлал, жинхэнэ нэр, зэвсэглэл, бие бїрэлдэхїїний тоо;
7/Монгол Улсын яам, тусгай газар, аймаг, нийслэлийн
дайчилгааны даалгавар, жилийн тооцоот хэрэгцээний захиалга, төлөвлөгөө;
8/иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжїїлэх болон онцгой нөхцөл байдлын їед хїн амын аюулгїй байдлыг хангах төлөвлөгөө, хангалтын обьектуудын байрлал, зориулалт, энэ їед дэд бїтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл;
9/улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрїїлэх албаны
зохион байгуулалт, арга ажиллагаа, тэдгээрт холбогдох мэдээлэл.
З.Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн хїрээнд
1/Монгол Улсын аюулгїй байдал, эдийн засаг, батлан хамгаалахад онцгой ач холбогдол бїхий эрдэм шинжилгээ, судалгааны бїтээл, туршилт, нээлт, зураг төсөл, їндэсний болон дэвшилтэт технологи;
2/цэргийн зориулалттай бїтээгдэхїїн їйлдвэрлэх
болон дайчилгааны хїчин чадал, улсын материаллаг нөөцийн
бодит хэмжээ, байрлал;
3/батлан хамгаалах болон эдийн засгийн аюулгїй байдлыг хангахад ач холбогдол бїхий стратегийн тїїхий эд, материалын нөөц, олборлолт, нийлїїлэлтийн хэмжээ;
4/төрийн нууцыг хамгаалах арга хэрэгсэл, энэ талаар авч хэрэгжїїлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн тухай мэдээлэл.
4.Тагнуул, сөрөх тагнуул, гїйцэтгэх ажлын хїрээнд
1/тагнуул, сөрөх тагнуулын їйл ажиллагаа,
гїйцэтгэх ажлын арга хэлбэр, хїч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан, санхїїжилтийн тухай мэдээлэл;
2/төрийн холбооны нууцлал бїхий систем, тїїнд холбогдох баримт бичиг, төрийн шифр, тїїнийг ашиглах арга, ажиллагаа.
3/цагдаа, тагнуул, хорих байгууллагын галт зэвсэг,тусгай хэрэгслийн хангалт, нөөц, нийтийн эмх замбараагїй байдлын їед тагнуул, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн ажиллах төлөвлөгөө, улсын онц чухал объектын хамгаалалтын хїч хэрэгслийн тухай мэдээлэл, дайны болон дайн бїхий байдлын їед хорих байгууллагын ажиллах төлөвлөгөө, тїїнд холбогдох бусад баримт бичиг;
4/Монгол Улсын їндэсний аюулгїй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бїхий байгууллагаас хэрэгжїїлж буй їйл ажиллагаа.
5.Цаазаар авах ялыг гїйцэтгэх журам, энэ зїйлийн 2 дахь
хэсгийн 4, 5, З дахь хэсгийн 2, 3, 4 дэх хэсгийн 1-тэй холбоотойгоор төрийн нууцад хамааруулах шаардлагатай объектууд.

6 дугаар зүйл. Төрийн нууцын жагсаалт
1.Төрийн нууцын жагсаалтыг хуулиар батална.
2.Хууль гаргахгїйгээр аливаа мэдээ, баримт бичиг, биет зїйлийг төрийн нууцад хамааруулахыг хориглоно.

ХОЁРДУГААР БЇЛЭГ
Төрийн нууцыг тогтоох, нууцлах

7 дугаар зїйл. Төрийн нууцыг тогтоох
Төрийн нууцыг тогтоох їйл ажиллагаа нь мэдээ, баримт бичиг, биет зїйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах шийдвэр гаргах, боловсруулах, нууцлах ажиллагаанаас тус тус бїрдэнэ.

8 дугаар зїйл. Төрийн нууцыг боловсруулах
1.Байгууллага, албан тушаалтан нь төрийн нууцад хамаарах
мэдээ, баримт бичиг боловсруулах, биет зїйлийг хийх, їйлдвэрлэх, обьект барьж байгуулах, тодорхой їйл ажиллагааг хэрэгжїїлэх /цаашид төрийн нууцыг боловсруулах гэх/-дээ энэ хуулийн 1З дугаар зїйлийн
1 дэх хэсгийн 2-ын б-д заасан журмыг баримтална
2.Байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг боловсруулахад өгч буй санал, дїгнэлт нь тухайн зїйлийг төрийн нууцад хамааруулахад хїргэж буй мэдээллийг агуулсан байвал тэдгээрийг нууцын зэрэглэлтэйд адилтган тооцож хамгаалалтад авна.
З.Төрийн нууцад хамаарах зїйлийн тухай асуудлыг энэ хуулийн 1З дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 2-ын б-д заасан журмыг баримтлан хаалттай хэлэлцэнэ.

9 дїгээр зїйл.Төрийн нууцад хамааруулах шийдвэр гаргах
1.Мэдээ, баримт бичиг, биет зїйлийг төрийн нууцын жагсаалтад хамааруулах саналыг байгууллага, албан тушаалтан, иргэдээс Тагнуулын төв газарт гаргана.
2.Тагнуулын төв газар тухайн саналыг судлан боловсруулж Засгийн газарт 2 долоо хоногийн дотор оруулна.
З.Засгийн газар төрийн нууцад хамааруулах тухай асуудлыг нарийвчлан судалж, Їндэсний аюулгїй байдлын зөвлөлд танилцуулан ЗО хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдїїлнэ.
4.Төрийн нууцын жагсаалтад мэдээ, баримт бичиг, биет зїйлийг хамааруулах тухай шийдвэр гаргахдаа нууцын зэрэглэлээс нь хамааран тэдгээрийн жинхэнэ нэрийг төлөөлїїлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж болно.

1О дугаар зїйл.Төрийн нууцыг нууцлах
1.Мэдээ, баримт бичиг, биет зїйлийг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн нууцад хамааруулах тухай хууль хїчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжїїлнэ.
2.Мэдээ, баримт бичгийг нууцлахдаа төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдэг дарж, төлөөлїїлсэн нэр, шифр, дугаарыг тавина.
З.Биет зїйлийг нууцлахдаа нууцын тэмдэг, төлөөлїїлсэн нэр, шифр,дугаарыг тухайн зїйлийн сав, баглаа боодол, дагалдах баримт бичигт дарж тэмдэглэнэ.
4.Обьект, тодорхой їйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг
халхлах арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу хэрэгжїїлнэ.

11 дїгээр зїйл.Төрийн нууцын зэрэглэл
1.Төрийн нууцыг задруулснаас Монгол Улсын ашиг сонирхол, аюулгїй байдалд учирч болох хор уршгийн хэмжээнээс хамааран төрийн нууцын зэрэглэлийг тогтооно.
2.Төрийн нууц нь дараахь зэрэглэлтэй байна
1/онц чухал-маш нууц;
2/маш нууц;
З/нууц.
З.Мэдээ, баримт бичиг, биет зїйлийг төрийн нууцад хамааруулахаар Тагнуулын төв газарт санал оруулсан өдрөөс эхлэн шаардлагатай бол тэдгээрийг онц чухал-маш нууц зэрэглэлтэйд тооцож хамгаалалтад авна.
4.Төрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг төрийн нууцад їл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зїйлд хэрэглэхийг хориглоно.

ГУРАВДУГААР БЇЛЭГ
Төрийн нууцыг хамгаалах, хариуцах

12 дугаар зїйл.Төрийн нууцыг хамгаалах
1.Төрийн нууц нь төрийн хамгаалалтад байна.
2.Төрийн нууцыг хамгаалах гэж төрийн бїх шатны байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг задруулахгїй байх зорилгоор өөрийн бїрэн эрхийн хэмжээнд авч хэрэгжїїлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолборыг ойлгоно.
З.Төрийн нууцыг хариуцах гэж эрх бїхий байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг хамгаалах, хадгалах, ашиглах їйл ажиллагааг хамааруулан ойлгоно.
4.Төрийн нууцыг хариуцдаг, эсхїл төрийн нууцтай албан їїргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн төрийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
5.Төрийн нууцыг олж авах зорилгоор хайх, бусдад тараахыг хориглоно.

1З дугаар зїйл.Төрийн нууцыг хамгаалах талаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бїрэн эрх
1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар төрийн нууцыг хамгаалах талаар дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ
1/Улсын Их Хурал
а/төрийн нууцыг хамгаалах їйл ажиллагааны эрх зїйн їндсийг тогтоох;
б/Їндэсний аюулгїй байдлын зөвлөл, Засгийн газрын саналыг їндэслэн төрийн нууцын зэрэглэлийг баталж төрийн нууцын хугацааг тогтоох, сунгах болон төрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх;
в/нууцын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих.
2/Монгол Улсын Ерөнхийлөгч нь Їндэсний аюулгїй байдлын зөвлөлийн тэргїїний хувьд
а/төрийн нууцын хамгаалалтын талаар Засгийн газрын мэдээллийг сонсох, чиглэл өгөх, төрийн нууцыг хамгаалах талаар холбогдох байгууллага, албан тушаалтны їйл ажиллагаатай танилцах;
б/төрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, обьект, тодорхой їйл ажиллагааг халхлах, төрийн нууцтай танилцах, төрийн нууцыг шилжїїлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх журмыг батлах.
З/Монгол Улсын Засгийн газар
а/төрийн нууцыг хамгаалах ажлыг чиглїїлэн удир-даж, төрийн нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
б/төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, шалгах.
2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар нь төрийн нууцыг хамгаалах талаар хууль тогтоомжид заасан бусад бїрэн эрхийг хэрэгжїїлнэ.

14 дїгээр зїйл.Төрийн нууцыг хариуцаж буй байгууллагын бїрэн эрх
1.Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн бїх шатны байгууллага дараахь бїрэн эрхийг хэрэгжїїлнэ
1/салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй өөрийн салбарт хамаарах төрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;
2/мэдээ, баримт бичиг, биет зїйлийг төрийн нууцад хамааруулах, зэрэглэл тогтоолгох, тїїнчлэн төрийн нууцыг ил болгох асуудлаар Тагнуулын төв газарт саналаа оруулах;
З/төрийн нууцыг шилжїїлэх, татан авах тухай саналаа Тагнуулын төв газарт оруулах;
4/төрийн нууцыг тухайн байгууллага хариуцаж буй эсэх талаар хөндлөнгийн этгээдэд тайлбар өгөхөөс татгалзах;
5/эрх хэмжээнийхээ хїрээнд төрийн нууцыг хамгаалах тай холбогдсон бусад бїрэн эрхийг хэрэгжїїлэх.
2.Нутгийн өөрөө удирдах байгууллага, бїх шатны Засаг дарга нь төрийн нууцыг хамгаалах ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжїїлж, шаардлагатай тохиолдолд асуудлыг зохих журмаар холбогдох байгууллагад тавьж шийдвэрлїїлнэ.
З.Байгууллага нь өөрт хадгалагдаж байгаа төрийн нууцыг хариуцаж, тїїнийг хамгаалах арга хэмжээг хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамд нийцїїлэн зохион байгуулна.

15 дугаар зїйл.Тагнуулын төв газрын бїрэн эрх
1.Тагнуулын төв газар нь төрийн нууцыг хадгалах, хамгаа-
лах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил,
арга зїйн удирдлагаар хангах їїргийг хїлээж, дараахь
бїрэн эр-хийг хэрэгжїїлнэ
1/төрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэм-жээ авах;
2/төрийн нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан төрийн нууцыг хэрхэн ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, шалгах;
З/төрийн нууцыг хамгаалах тухай хууль тогтоомж, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжїїлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,
төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;
4/мэдээ, баримт бичиг, биет зїйлийг төрийн нууцад хамааруулах, төрийн нууцыг татан авах, шилжїїлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, төрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах;
5/төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг дамжуулах төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны сїлжээгээр їйлчлэх;
6/төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зїйлийг їгїй болгосон, төрийн нууцыг задруулсан тохиолдолд хэрэг бїртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
7/хууль тогтоомжоор олгогдсон бусад бїрэн эрх.
2.Төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцаа-
ны дїрмийг Засгийн газар батална.

16 дугаар зїйл.Төрийн нууцыг хариуцуулах
1.Төрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг уул ажилд авахын өмнө тагнуулын байгууллага шалгаж зөвшөөрөл олгоно.
2.Тагнуулын байгууллагын зөвшөөрөлгїйгээр төрийн нууцыг хариуцуулахыг хориглоно.

17 дугаар зїйл.Нууцын ажилтны эрх зїйн байдлын зарим онцлог
Нууцын ажилтан нь дараахь эрх зїйн байдлын онцлогтой байна
1/гадаадад хувийн хэргээр зорчих тохиолдолд зохих байгууллагын зөвшөөрөл авах;
2/гадаадын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай байгууллагадаа мэдэгдэх;
З/хариуцаж байгаа төрийн нууцын зэрэглэл, ажилласан хугацаанаас хамааран тухайн байгууллагад тогтоосон журмын дагуу цалингийн нэмэгдэл авах.

18 дугаар зїйл.Төрийн нууцыг хариуцуулахыг зогсоох
1.Нууцын ажилтан хїлээсэн їїргээ зөрчсөн тохиолдолд захи-гааны шийдвэрээр төрийн нууц хариуцуулахыг зогсоож, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хїлээлгэнэ.
2.Төрийн нууц хариуцуулахыг зогсоосон нь төрийн нууцыг задруулахгїй байх талаар уул этгээдийн урьд хїлээсэн їїргээс чөлөөлөх їндэслэл болохгїй.

ДӨРӨВДЇГЭЭР БЇЛЭГ
Төрийн нууцтай танилцах, тїїнийг шилжїїлэх, татан авах

19 дїгээр зїйл.Төрийн нууцтай танилцах эрх бїхий албан тушаалтан
1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос бусад төрийн нууцтай зэрэглэл харгалзахгїйгээр танилцана.

2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишїїн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан їїргийншаардлагаар танилцвал зохих төрийн нууцтай энэ хуулийн 1З дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 2-ын б-д заасан журмын дагуу танилцана.
З.Төрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан комиссын гишїїн, эсхїл мөнхїї зорилгоор Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгогдсон хїн тухайн шалгах асуудлын хїрээнд хамаарах төрийн нууцтай зэрэглэл харгалзахгїйгээр танилцана.
4.Төрийн нууцыг хариуцаж байгаа төрийн төв, орон нутгийн болон бусад байгууллагын төрийн нууцтай танилцах эрх бїхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг їндэслэн тухайн байгууллагын дарга батална.

2О дугаар зїйл.Төрийн нууцыг шилжїїлэх, татан авах
1.Төрийн нууцыг дараахь їндэслэлээр шилжїїлж болно
1/Монгол Улсын аюулгїй байдлыг хангахтай холбогдуулан төрийн нууцыг бусад байгууллагатай хамтран ашиглаж тодорхой зорилго биелїїлэх;
2/энэ зїйлийн 2 дахь хэсэгт заасан їндэслэлээр.
2.Төрийн нууцыг дараахь тохиолдолд төрийн төв байгууллага нь татан авна
1/төрийн нууцыг хамгаалах їїргээ зохих ёсоор биелїїлээгїйгээс төрийн нууц задрах бодит нөхцөл байдал бий болсон;
2/тухайн байгууллага татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсаны улмаас төрийн нууцыг хариуцах їїрэггїй болсон;
З/нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн нууцыг тухайн байгууллага өөрийн хїчээр хамгаалах боломжгїй болсон.

ТАВДУГААР БЇЛЭГ
Бусад зїйл

21 дїгээр зїйл.Төрийн нууцыг ил болгох
1.Төрийн нууцыг ил болгох гэж төрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ.
2.Төрийн нууцыг дараахь їндэслэлээр ил болгоно
1/нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагїй болсон;
2/нууцлах хугацаа дуусгавар болсон;
З/хуульд заасан бусад їндэслэл.
З.Төрийн нууцыг ил болгох асуудлыг Їндэсний аюулгїй байдлын зөвлөлийн саналыг їндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдїїлнэ.
4.Монгол Улсын аюулгїй байдлын эрх ашгийн їїднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын төв газрын даргын саналыг їндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ.

22 дугаар зїйл.Төрийн бус байгууллага, хувь хїний нууцыг төрийн нууцад хамааруулах
Монгол Улсын аюулгїй байдлыг хамгаалах зорилгоор шаард-лагатай тохиолдолд төрийн бус байгууллага, хувь хїний нуу-цыг энэ хуульд заасан журмын дагуу төрийн нууцад хамааруулж болно. Ийнхїї хамааруулснаас учирч болох эд хөрөнгийн хохирлыг өмчлөгчтэй байгуулсан гэрээг їндэслэн төрөөс нөхөн олгоно.

2З дугаар зїйл.Төрийн нууц хамгаалах їйл ажиллагааг санхїїжїїлэх
Төрийн нууц хамгаалах їйл ажиллагааг улсын төвөөс санхїїжїїлнэ.

24 дїгээр зїйл.Хууль зөрчигчдөд хїлээлгэх хариуцлага
Энэ хуулийн дор дурдсан зїйл, заалтыг зөрчсөн этгээдэд шїїгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна
1/6 дугаар зїйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол 5ОО-25ОО төгрөгөөр торгох;
2/9 дїгээр зїйл, 1О дугаар зїйлийн 2, З, 11 дїгээр зїйлийн З, 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн бол 1ООО-5ООО төгрөгөөр торгох;
З/1О дугаар зїйлийн 1, 16 дугаар зїйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зїйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн бол 5ООО- 1ОООО төгрөгөөр торгох.
4/төрийн нууцыг хувийн зорилгоор ашигласан бол 2ОООО-5ОООО төгрөгөөр торгох.

/1995-04-18 /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button