Хөтөлбөрөө бус нэг нэгнээ шүүмжилсэн хуралдаан боллоо

Урд өдөр нь асуулт хариултаар өндөрлөсөн хуралдаан өчигдөр өглөө гишүүд саналаа хэлснээр эхлэв. ГИшүүд эхлээд мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хэлж байсан бол сүүлдээ улжтөржих хандлагатай болов. Н.Баяртсайхан гишүүн Зөвхөн ирэх дөрвөн жилээ бус ирээдүйг, алсыг, 10, 20 жилийн холыг харж том бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн албан тушаалын хэнээ, авилгалаас аль болох хол байж улс орныхоо төлөө ажиллах хэрэгтэй гэж байсан бол Б.Эрдэнэсүрэн гишүүн Хөтөлбөр тунхаглалын шинжтэй байна гэж байнгын хороон дээр ярьж байсан зүйлээ давтаж байлаа. Улстөржих нэг нэгнээ муу хэлэхийн эхлэлийг Л.Пүрэвдорж гишүүн тавьсан. Тэрээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эвслийн 10 мянгын амлалт гол саад болж байна гээд Нам эвслүүд 10, 100, 500 мянгын амлалтаасаа татгалзах хэрэгтэй. Хэрвээ төсвөөс илүүчлэхюм гарвал шинэ хувилбар боловсруулна биз. Эсвэл, ялангуяа Ардчилсан нам уг нь барууны нам байлтай гэтэл сонгуулиар зүүн тийш холбирч бүтэхгүй зүйл амласан. Хэрвээ барууны чиглэлийнх бол энд тэнд гаралгүй нэг талдаа баймаар юм гэх зэргээр дайрав. Хэсэг ийнхүү дайрч санаагаа амраасан гишүүн эцэст нь Төсвөө хэмнэж, татварыг бууруулъя, санхүүгийн орчин загварыг өөрчилье. Өнөөдрийн манай санхүүгийн загварыг Монголын загвар гэх юмуу, Монголын гажуудал гэх юмуу. Банкны зээлийн хүүг бууруулэх хэрэгтэй. Эрчим хүчний хувьд ирэх дөрвөн жилд ядахдаа 60 сумыг өндөр хүчдэлийн ч байна уу, нар салхины ч байна уу цахилгаантай болгомоор байна. Мөн хот суурин газрын түлшний асуудлыг шийдэж, судлах цаг болсон гэж саналаа хэллээ. Түүний дараа саналаа хэлсэн С.Ламбаа гишүүн ингэж улстөржихөө больж, шинэ гэр бүлийг 500 мянгаар тавгийн идээг нь бэлдэх үү, урт хугацаатай, хүү багатай зээлээр орон сууцтай болгоход анхаарах уу гэдгээ ярилцмаар байна гэв. Тэрээр цааш нь Мөрийн хөтөлбөр гэдэг нь үндсэн чиглэлээ тодорхойлдог тул тунхаглал гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин ирэх оны үндсэн чиглэлд эдгээр зорилтыг яаж хэрхэн гүйцэтгэх талаар нарийн тусгадаг ёстой. Би үүнийг тухайн үед мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн тэр зүйл чинь яаж хийгдэх юм бэ гэж шаардах болно гэсэн юм. УИХ-д ганцаар намаа төлөөлж буй Б.Жаргалсайхан гишүүн гишүүдэд санаа авахуйц саналуудаа егөөтэйгөөр хэлж байсан. Тэрээр бид ингэж байхаар эдийн засгаа яаж сайжруулж, хэрхэн мөнгөтэй болох вэ гэдэг асуудлаар л ярилцмаар байна гээд хэд хэдэн санал хэлэв. Эхний ээлжинд архи спиртийн онцгой татварыг өндөр болгомоор байна. Мөн шатахууны үнийг ч өсгөх хэрэгтэй. Одоо бид зүгээр мөнгө өгнө гэж байхаар бүтээн байгуулалт руу орох шаардлагатай. Импортыг багасгаж дотоодын үйлдвэрлэлээ дэмжье. Дотооддоо үйлдвэрлэж байгаа зүйлийг импортоор оруулж ирвэл өндөр татвар ногдуулах хэрэгтэй. Ингэснээр үндэсний үйлдвэрлэнэ сэргэнэ шүү дээ. Хүүхдэд нь мөнгө өгнө гэж байхаар эцэг эхийг нь ажилтай болгоё. Боловсролын хувьд чанаржуулж дээр нь соёлтой, хүмүүжилтэй болгох хэрэгтэй санагддаг. Дунд сургуулийн хүүхдүүдийг яаралтай дүрэмд хувцсаар жигдрүүлэхгүй бол баян хоосны ялгаа ихэсч хүүхдийн тархинд нийгэмдээ гомдох сэтгэл үлдэх болно. Ер нь төсвөө хийж бүтээх зүйлд зарцуулмаар юм. Засгийн газраас тодорхой зорилт тодорхойлж түүнийгээ хийж чадахгүй бол огцорч болно шүү дээ. Хүн бүрт хууль тэгш үйлчилдэг болмоор байна. Энэ жирийн малчин гээд толгойг нь илдэг, энэ бизнесмэн гээд өндөр татвар авдаг, энэ төрийн албан хаагч гээд чөлөөлдөг тогтолцооноос салъя. Хүн бүр адилхан татвар төлдөг байвал улс хөгжинө шүү дээ гэж олон зүйл дээр өөрийн саналаа хэлсэн. Түүний дараа нэлээд гишүүн үг хэлэх байсан ч завсарлагааны цаг болсон тул үдээс хойш хүртэл хуралдаан завсарлалаа.

2004.10.30, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button