Ходоодны хавдрыг эрт илрүүлдэг болно

Хавдар дотроо ходоодны өмөн үү ихээхэн хувь эзлэх болсон байна. Үүнтэй холбогдуулан энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл ихтэй орнуудын эмчилгээний туршлагыг нэвтрүүлэх зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм. Энэ тухай зохион байгуулагч газруудаас өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Хуралд тус өвчлөл хамгийн их байдаг Япон болон ОХУ-ын бүс нутгийн эмч нар оролцож байна. Олон улсын тэтгэлийн байгууллагын мэргэжилтнүүд ч иржээ. Хавдрын илрүүлэлтийн үеийн шинжилгээний байдалд тэдгээр тэтгэлгийн байгууллагын дэмжлэгийг авах боломжтой хэмээн ходоодны өмөнгийн хамгийн их өвчлөлтэй Япон бөгөөд иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр дорвитой арга хэмжээ явуулж чаддаг, туршлагажсан оронд тооцогддог байна.
Одоогоор манай улсын хэмжээнд ходоодны хорт хавдрын өвчлөлийг илрүүлэн, эмчлэх техник хэрэгслийн хангамж сайн ч иргэд хавдрын хожуу үе дээрээ өвчнөө үзүүлдэг болохоор эмчилгээ эхлэхэд нэгэнт оройтсон байдаг хэмээн ярьж байв. Манайхны сүүлийн үеийн өвчлөлийн шалтгаан нь хүнсний халгаат байдалтай ч холбоотой гэнэ. Ходоодны хавдар үүсэхэд шорвог, халуун, өөх тостой хоол хамгийн их нөлөөлдөг аж.
Олон улсын бага хуралд 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагынхан хамрагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутагт хавдрын илрүүлэлтэд ахиц гарна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
2004.10.30, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button