ОХУ-ын байлдааны онгоцууд Монголд газардав

Биднийг очиход байлдааны зориулалттай таван нисэх онгоц аль хэдийнэ газардсан байна.
Нислэгийн талбайд ажиллаж байсан хамгаалалтын албаны ажилтан н.Ганбат гэдэг хүнтэй холбоо барьж мэдээлэл өгөхийг хүссэн ч бас л халгаасангүй. Гэвч фото сурвалжлагч маань байлдааны онгоцны гэрэл зургийг нэлээд ойроос дарж амжсан юм. Чамгүй тооны хүн онгоцуудыг холоос сонирхож Монгол улс ОХУ-аас байлдааны онгоц авч байгаа юм болов уу гэж шуугилдав. ЭДгээр онгоц ямар учиртайг зарим эх сурвалжаас лавлахад БНХАУ-д удахгүй Air show буюу нисэх онгоцны олон улсын үзэсгэлэн болох гэж буй юм. ОХУ энэ таван онгоцоороо оролцож байгаа бололтой. Манайд түр буудалласан юм. Эдгээр нь Миг-29 гэдэг загварынх гэлээ.
Байлдааны онгоц төдийгүй зэвсэг, техникээрээ дэлхийд тэргүүлэх ОХУ-ын байлдааны Миг-29 нисэх онгоц БНХАУ руу аяллаа үргэлжлүүлнэ.