Аавын энд хүрэх амаргүй

Хөдөлмөрийн баатар, дархан аваргын отгон хүүг манай сониныхон наадмаас хойш эргүүлсээр намрыг адаг сар хүргэж байж шинэ байрандаа уулзлаа.
-Бөхтэй ярилцах болсных анх хэдтэйдээ зодог шуудаг өмссөнийг тань уншигчдадаа сонирхуулах нь зөв болов уу?
-Харьцангуй хожуухан. 1985 онд хөх зодог шуудагтай болж байлаа.
-Барилдаж эхэлсэн үеэ санаж байна уу?
-Яг тэр жил гэж хэлэх баримжаа алга. Ер нь хөлд орсон цагаасаа хойш ноцолдсон байлгүй. Бөхчүүдийн хөвгүүдийг харахад ч, хүүгээ бодсон ч бидний банди нар зогсч сураагүй байхдаа шахам дэвж, шавах гээдэлдэвлэн инээд хүргэдэг. Тэдний адилаар би өсч, торнио биз. Хоёр ахтайгаа гэртээ барилдаж наадсаар өссөнөө тод санаж байна. Намайг хэл, хөлд орох он жилүүдэд аав минь дэлхийн дэвжээнд ид барилдаж явсан үе нь таардаг. Ийм болохоор хар нялхаасаа бөхийн хүрээнд татагдсан байх магадлалтай.
-Улсын баяр наадамд барилдсан амжилтаасаа ярина уу?
-Наадмын хүүхдийн барилдаанд 1986 онд түрүүлээд аав, ээжийгээ баярлуулсандаа урамшаад бэлтгэл дасгал овоо хийж эхэлсэн. Тэр жилийн наадам манай гэрийнхний хувьд их онцлогтой. Яаж мэдэхэв монголчуудад бас содон наадам байж мэдэх юм.
Тухайн өдрүүдэд аав Москвад ажлаар явж таарсан. Наадмын ногоон дэвжээнд нэг дархан аварга эзгүй байхад хүү нь үеийнхэнтэйгээ барилдаад түрүүлж, эцгийн алдрыг дуурсган төв асарт гүйж гарна гэдэг ховор, бас сонирхолтой тохиол. Аав Москвагаас утасдан наадмын сониныг асуугаад намайг түрүүлснийг дуулаад тун их баярласан гэсэн. Ээж минь Аавынхаа эзгүйд сайхан түрүүллээ. Энэ ногоон дэвжээ хүүд минь бас өлзийгөө хайрлах нь гээд инээж, уйлж, догдолж суусан нь өчигдөр шиг л санагдана. Тэр цагаас хойш бараг хорин жил өнгөрөх нь.
-Улсын цолонд хүрсэн наадам чинь бас содон доо?
-1994 онд шүү дээ. Я.Адъяасүрэнтэй оноолт таарч 30 гаруй минут барилдаад давж билээ. Анх наадамд гурав давж байгаа минь тэр. Дөрвийн даваанд улсын начин С.Эрхэмбаяр, тавд арслан М.Мөнгөн нарыг даваад начин болчихлоо.
Зургаагийн даваанд Шонхор-ынхоо Д.Бумбаяртай тунаж давав. Долоогийн даваанд заан П.Сүхбат намайг амлаж авсан. Тэр барилдааныг бөх гадарладаг олон хүн зурагтаар өчнөөн харсан болохоор яриад яах вэ, би.
-Чи яримаагүй байгаа ч би бичмээр байна. Та хоёр ногоон дэвжээний баруун хойд талд өрж байгаад бариа зөрөөн дээр хөл рүү чинь шунасан зааны довтолгоог хамгаалахдаа ойртсон хөлийг авч даллаад сэрвээн дээрээ гаргаж ирээд хаячихсанбиз дээ?
-Тийм ээ.
-П.Сүхбат өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгийгм эдэх ч тэсэлгүй духаа алгадан бухимдасхийн хэсэг суугаад жаахан уужран танхимаа өгсөн дөө. Чамайг долоо даван төрийн далбаагаа тойрон хөлийн цэц рүү гүйж хүрэхэд Баянмөнх аварга догдлон босч шинэ зааныг үнсээд түргэн эргээд баярын нулитмсаа тогтоож ядаж байгааг зурагтын зураглаач хэдий нь түүхий эд болгоод амжсан. Начёин цолыг алгассан заан өдгөө гарьд цолтой явна. Өнгөрсөн жилүүдийн гол гол наадмын сониноос хэлээч?
-Заан болсноос хойш арван жил өнгөрч байна. Энэ завсар хүргэн ах улсын наадамд гурав түрүүлж, би гурав үзүүрлэлээ.Наадмын ногоон дэвжээн дээр цаашдаа бас ч хэдэн жил зодоглох нь мэдээж. Өнгөрсөн зун наадмын талбайд барилдаж байхдаа өргөн түмэн үзэгчдийн итгэл, хүндэтгэлийг урьд урьдаас илүү мэдэрсэн болохоор хичээж барилдах эрхэм тэмүүлэлтэй явна аа.
-Энэ жилийн өнгө, барилдааны даваануудыг хараад өөрийг тань түрүүлэх нь гэж олон хүн итгэн хүлээж байсан. Есийн даваанд яагаад тийм тэмцэлгүй, тэмүүлэлгүй барилдав аа.Барилдааныхаа үр дүнд сэтгэл хангалуун биш байгаа биз дээ?
-Улсын наадамд үзүүрлэх гэдэг чамлах амжилт уул нь биш. Тухайн наадамд барилдаж эхэлсэн 512 бөхийн 510 нь ажлаа дуусгаад дээлээ өмсөөд сууж байхад хоёрхон нь үлдээд нэг нь түрүүлж, нөгөө нь үзүүрлэн, төв асарт гаран төр, засгийн тэргүүн нартай гар барьж, төрийн бэлгийг гарддаг. Наадмын төв асарт гардаг, гарсан бөх тийм ч олонгүй. Хүүхдийн барилдаанд түрүүлсэнтэй нийлээд би төв асарт дөрвөн удаа гараад явна. Тэр өөд дахиад ч алхахын тулд, наадамчин түмнээ баярлуулахын төлөө бэлтгэл дасгал хийсээр байна. Наадам үзсэн, барилдаан харсан, тэгээд бас намайг түрүүлээсэй гэж хүлээн, догдолж суусан түмэндээ их баярлаж байна. Нэг л бөх нь түрүүлдэг Монгол наадам сайхан. Ногоон талбай дээр үзэгч түмэнтэйгээ улам бяр хүчтэй уулзах өдөр ирэх биз ээ.
-Тэгвэл олон хүн баярлана даа. Аварга А.Сүхбатта яагаад хүч үзсэнгүй вэ, зун?
-Энэ сэдвээр би яримааргүй байна.
-Бөхийн чөлөөт барилдаанаар сайхан амжилт гаргасан тамирчны нэгийн хувьд юу хэлмээр байна?
-Чөлөөтөөр багаасаа ноцолдлоо. Улс, олон улс, тивийн тэмцээний тухай өнөөдөр ярихаа азная. Дэлхийн тэмцээнд барилдсан тухайгаа товчхон хэлье. Тэгэхэд миний амжилтын ерөнхий баримжаа гарна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн зууны сүүлийн жилүүдэд таван удаа барилдсан юмдаг. Гуравт ньшагналт байр эзлэн багийн гишүүний үүргээ биелүүлсэн санаатай. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж битгий бодоорой. Дэлхийн дэвжээнд би хоёр удаа хийлгэсэн бөх. АНУ-ын Атланта хотод 1995 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тэнд би Франц, Латви, Герман, Польш, японы бөхчүүдийг давсан л даа. хэсгийн тэргүүн байрын төлөө Ираны Расул Хадемд 04-өөр дийлдээд алтан медалийн төлөө барилдах боломжоо алдлаа. Хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх дэлхийн аваргын алт, хүрэл медальт Мэлвин Дугластай барилдаж таарсанюм. Түүнийг хавирч унаган нэг оноо авсан хэдий ч дэвжээний гадна гишгэснээс өөрөө нэг торгуулаад 11 оноотой болж төгсгөлд нь шүүгчдийн саналаар ялагдсан болж медальгүй ирсэн. АНУ-д болсон тэмцээнд нутгийн нь бөхөөс оноо авч, оноо алдаагүй ч шүүгч нарыг нь ялж амжаагүй ээ.
1997 онд Красноярск хотод дэлхийн ээлжит тэмцээн боллоо. Тэнд нэгийн даваанд ОХУ-ын бөх К.Курамагомедовтой барилдлаа. Хөлд нь дөрөв ороод оноо аваад байхад шүүгч хоёр л оноо өгөөд хохироосон. Тэр хоёр тэмцээний бичлэгийг манайхан үзсэн нь мэдээж. Бөхчүүд бид чинь бөх, шүүгч гээд олон юмтай барилдана. Жижиг, ядуу орны тамирчин баян, том гүрний өрсөлдөгчөө ялахад хатууг манай ахмад бөхчүүд тухайлбал, миний аав, Ойдов гуай нарын олон хүн хэлээд л өгнө.
-Дэлхийд тав барилдаад гурван удаа шагналт байр эзлэх чамлах ч амжилт биш байх. Чехээс нэг хүрэл медальтай ирдэг чинь хэдийд билээ?
-Дэлхийн аварга шалгаруулах бөхийн чөлөөт барилдааны залуучуудын тэмцээнд Чехийн Привезе хотод 1991 онд болсон. Тэнд МОнголоосоо ганцаараа очиж барилдаад, анх даваанд БНСУ-ын тамирчинд ялагдаад дараа нь Швейцарь, Канад, Унгар, Туркийн бөхчүүлийг давж хүрэл медаль авчирсан. Тэр оны төгсгөлөөр сониныхон миний тухай нэлээд бичсэн дээ. Ганцаараа яваад медальтай ирлээ, Дэлхийн дэвжээнээс 1991 онд монголчуудын авсан ганц медалийн эзэн… гээд. Тэр амжилтаараа би оны шилдэг тамирчин болж баярласан түүх бий.
-Та зөвхөн монголчуудад төдийгүй дэлхийнийтэд нэгэн шинэ зам гаргасан гавьяатай бөх. Сонирхогчдын сүмо барилдаанд өөрөөс чинь өмнө зөвхөн тухайн барилдааны өлгий нутаг Японы бөхчүүл жин жиндээ түрүүлсээр байсныг спорт сонирхогч нар гадарлах байлгүй. Та 1994 оны 12-р сарын 11-нд Токиод шуугиан тарьж дэлхийн аварга болоод ирсэн. Түүнээс хойш 10 жил болж байна. Тэр барилдаанаа арай мартаагүй биз дээ?
-Би ч яаж мартах вэ. Миний тэр ялалтыг мартах, мартуулах сонирхолтой хүмүүс байж магадгүй. Чухам үүнээс үүдээд дэлхийн аварга болсон тухайгаа дэлгэрэнгүй ярьж болох уу.
-Бололгүй яах вэ.
-Сонирхогчийн сүмо бөхийн барилдааны хамгийн хөнгөн жин гэгддэг 85 кг хүртэлх жинд барилдахаар тэр жил таван тивийн 32 орны бөх Японд цугласан юм. Би БНСУ, Парагвай, Япон, ОХУ, Шведийн бөхчүүдийг цувуулан даваад дэлхийн аварга болж байлаа. Надаас өмнө Японоос өөр орны бөх тухайн тэмцээнд түрүүлж үзээгүй байж. Энэ утгаараа би нэгэн шинэ зам гаргасан гэж боддог. Аливаа юманд шинэ зам нээх амаргүй ч сайхан. Хүний гаргасан зам, мөрөөр явах харьцангуй хялбар. Бас итгэлтэй. Миний дараа Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат хоёр л сонирхогчийн сүмо барилдаанаас алтан медаль аваад байгаа. Манайдаа гайгүй гэгддэг цөөнгүй бөх энэ төрлөөр бяр сорьсон ч алт авчирсангүй. Миний авчирсан тэр алтан медалийг сүмогийн холбоо болон бусад зохих албаныхан мэдсэн, мэдээгүй нь тодорхойгүй өдий хүртлээ.
-Би ч бас үүнийг гайхдаг юмаа. Спортод өөрийн чинь хэлдгээр шинэ зам гаргасан хүмүүсийг төр, засаг баярлуулсаар ирсэн уламжлал бий л дээ. Тухайлбал, Д.Дэмбэрэл 1971 онд буудлагын 30 м-т түрүүлж ирээд, Ш.Чанрав 1973 онд самбо барилдаанаар анх удаа дэлхийн аварга болоод, Л.Бадамсүрэн 1990 онд самбоор эмэгтэйчүүдийн дэлхийн аварга анх болоод гавьяат алдар цолтой болсныг спорт сонирхогчид мэднэ. Бас жишин бодож, гайхаж, эргэлзэж явдаг биз.
-Уул нь алив юм шударга байдаг бол сайха. Тэгэх тусмаа тамирчдын амжилтын үнэлгээ. Дэлхийн аварга болоогүй сүмоч гавьяатын тэмдэг зүүчихээд ханхалзаад байхад дэлхийн аварга нь шударга, ардчилсан нийгэмд амьдарч байна гээд залбираад сууж байх нь зөв гэж би боддоггүй. Үүнийг анзаардаггүй хүмүүсийн дунд аж төрж яваа гэж бас итгэдэггүй. Нийгмийн амьдралд байгаа шударга биш тун олон зүйлээс өөрийнхөө хамгийнс айн мэдэх баримтыг танд хэлэхэд энэ. Намайг дэлхийн аварга болсны дараа ОХУ-ын улсын хэвлэлүүдэд миний тухай бичсэн зүйлээс нэгийг энд хэлэх үү.
-Тэр чинь сонирхолтой байна шүү, хө.
-ОХУ-ын сүмогийн хорооны дарга Сергей Карпов Советский спорт сонинд Япончууд сонирхогчдын сүмо бөхийн түүхэнд анх удаа хамгийн хөнгөн жинд ялагдал хүлээлээ. Монголын алдарт бөх, дэлхийн аварга Х.Баянмөнхийн хүү Гантогтох дэлхийн аварга боллоо. Тэр Японы аварга Шина Огавуг бүр хагас шигшээд ялж, шигшээ барилдаанд сонгомол барилдааны дэлхийн аварга Мартин Лидбергийг давлаа. Гантогтох шөвгийн наймд ОХУ-ын Рафхат Шафееваас хүч, бяраар илүүгээ харуулсан юм… гэхчлэн бичсэн байж билээ.
Орос хүн намайг төдийгүй Монгол улсыг тэнд үнэлж дүгнээд сайхан бичсэн байгаа биз дээ. Сергей Карпов дэлхийн аваргын хүү дэлхийн аварга боллоо гэдгийг Совесткий спорт-ын уншигчдад зүгээр ч нэг мэдээлээгүй байх. Дэлхийн аварга эцэг, хүү бөх хэд байна аа.
-Төд гэж хариулах юм алга. Баянмөнх, Гантогтох хоёрыг л мэдэж байна. Чамайг дэлхийн аварга болсны дараахан би Хорвоод ховор тохиол гарчигтай бяцхан тэмдэглэл бичихдээ энд, тэндхийн ном, сэтгүүл эргүүлж үзсэн боловч бичих юм олдоогүй юм даг. Дэлхийн аварга болсон эцэг, хүү тамирчин цөөн байж магадгүй. Яг бөхчүүд гээж асууж сураглахаар хүмүүс юу ч хэлэхгүй байгаа юм, одоохондоо.
Алдарт аваргын нөмөр түшиг сайхан биз дээ, Ганаа?
-Та сонин юм асуулаа. Хүүхэд болгонд эцгийн нь нөмөр нөөлөг шиг лут сайхан юм гэж юу байхав. Миний аав бусдын эцэг шиг хүүхдүүддээ хамгийн их түшигтэй. Бодож явдаг зүлйээ энд хэлчихье. Аливаа хүн битгий хэл хөдөлгөөн ч үл давтагдах хорвоод бид аж төрж явна. Баянмөнх хосгүй бөх учраас хүү нь тийм байх юм шиг олон хүн боддог бололтой. Энэ утгаараа миний спортын амжилтад жирийн сонирхогчид, бөхийн сэтгүүлч нар, магадгүй та ч сэтгэл дундуур явдаг байж мэднэ. Аавын амжилттай жишээд… Өргөн олны сэтгэлзүйн энэ хандлага цөөн биш зүйлд нөлөөлж мэдэх юм. Аав ч гэсэн намайг улам сайн барилдаасай гэж л харж суугаа нь мэдээж.
Монгол улсын аварга 18 бөхийн хүүхдүүдээс одоогоор би л амжилтаараа тэргүүлж явна. Улсын наадамд гурав үзүүрлэлээ. Төв асарт дөрөв гарлаа.
Аавын энд хүрэх хэний ч хүүд амаргүй даваа байх аа.
-Олимпийн наадам өнгөрлөө. тамирчин хүний хувьд бодол санаагаа хэлээч?
-Би олон юм бодож байгаа. Энд тэр бүхнийг ярихаа азная. Олимпийн медаль авчирсан Х.Цагаанбаатарт тамирчин хүний хувьд, нутгийн ахын хувьд баярлаж байгаа. Монголчуудын найман жил хүлээсэн үнэтэй медаль авчирлаа. Хорин настайдаа олимпийн медаль авсан түүнд сайхан ирээдүй бий. Дариад олимпийн медаль авчирвал тэр нэг шинэ зам гаргана. Манайд хоёр олимпийн медальтай тамирчин байхгүй. Энэ залуу одооноос тэр шинэ замыг бодууштай.
-Х.Цагаанбаатарыг Японы бөхтэй яарч барилдлаа энэ тэр гэж бичих юм. Өөрөө барилдааныг нь зурагтаар үзсэн байлгүй.
-Би анхааралтай харсаан. Японы Норума гурван олимпийн алтан медальтай боллоо. Бид медальт бөхөө зэмлэх хэрэггүй ээ. Тэр залуу манайхны сургалтын ололт, дутагдал хоёрыг Афинд бодитой харуулж өгсөн. Туршлагатай, хашир бөхтэй барилдахдаа том мэх бодож очиж болохгүй. Тухайлбал, Сумъяабазар бид хоёр бие биенийгээ өмсөөд чулуудчихна гэж хэзээ ч байхгүй. Энэ бол их нарийн зүйл.
-Шонхор дэвжээний бөхчүүдийн амжилт, амжилтын нууцаас хэлээч
-Картын бараатай эмзэг үед аав Шонхор дэвжээ байгуулсан. Буяны дэвжээ байгуулжээ гэж одоо хэлж болно. Бидний дундаас гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, далай аварга А.Сүхбат, заан Д.Бумбаяр гээд олны мэдэх бөхчүүд бойжсон. Амжилтын гол хөшүүргээ бид нийтэд зарлах дөхөж байгаа. Одоохондоо нууц үлдэг.
-Дэлхий дахины сургалтын хандлага ямар байх шиг байна, тэгвэл?
-Маш олон хувилбараас сонголт хийхийг эрхэмлэдэг болж. Хил залгаа хоёр хөршөөсөө харахад бүр тодорхой. Энэ нь эдийн засагтай шууд холбоотой. Эдийн засаг бол улс орны боломж, засаг төрийн бодлоготой уяатай зүйл. ОХУ-д хүүхдүүд бөхийн дугуйланд ирж хичээллээд тарахдаа талоноор үнэгүй хоол идээд буцаж байна. И.Ярыгин тээр жил манайд ирэхдээ олимп, дэлхийн наадамд барилдсаныхаа дараа улсын зардлаар сувилалд заавал амардаг тухайгаа төвөгшөөн ярьж суусан.
Хятадууд спортод ямар хөрөнгө зарж, яаж дэлхийд гайхуулж байгааг очоод үзэхэд хамгийн ойрхон байна. Хэрвээ очоод үзвэл шинжлэх ухаан, олон хувилбарт сонголт хоёрыг байн байн өгүүлэх байх.
Орчин үеийн тамирчдын бэлтгэлийг тэмцээний шинж чанартай болгон өрсөлдөх чадвар суулгахуйц зохион байгуулдаг боллоо, гадаадынхан. Түүнээс биш нэг шүглийн дор бүх жингийнхээ бөхчүүлийг хуучнаараа зэрэг ноцолдуулаад, үүнийгээ бэлтгэл хийлгэж байна гэж хууртвал амжилтад хүрэх амаргүй.
Бээжингийн олимпийн наадам ойртлоо гэдгийг энэ ялдамд төр, засгийн сонорт хашгирч хэлээд яриагаа өндөрлөмөөр байна.
-Ингээд миний зарим асуулт хариултгүй үлдэх гэж үү?
-Наадмын барилданыг та надаас тун ч олон янзаар асууж шаллаа. Тийм их хэрэгтэй юм бол энэ удаагийн ярилцлага сонинд нийтлэгдсэний дараа өөрт тань зориулж шивнэж хэлье.
Юм нарийн шүү дээ. Зарим асуултад хариулаагүй намайг уучлаарай.
2004.10.30, Өнөөдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button