НҮБ Монгол улсын санаачилсан тогтоолын төслийг баталлаа

Манай улсын санаачилсан уг тогтоолд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Нидерланд, Дани, Тайланд, Вьетнам, Венесуэл зэрэг 77 орон хамтран зохиогчоор орсон байна.
Энэ удаагийн тогтоолд Бичигтэн болох НҮБ-ын арван жилийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон улс, бүс нутаг, гишүүн орон зэрэг төрөл бүрийн төвшинд багагүй амжилтад хүрсэн хэдий ч өнөөдөр дэлхий дээр 100 сая хүүхэд сургуульд хамрагдаагүй, 500 сая насанд хүрсэн хүн бичиг үсэг тайлагдаагүй хэвээр байгааг цохон тэмдэглэлээ. Энэ байдал цаашид үргэлжилбэл зорилтдоо хүрэх боломжгүй болох тул улс орнуудын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд улс төр болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна. Тогтоолд гишүүн орнуудаас бичиг үсгийн боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн хүч чармайлтаа улам идэвхжүүлэхийг уриалж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралтай хамтран гишүүн орнуудын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын дүнг хоёр жил тутамд Ерөнхий Ассамблейд мэдээлж байхыг хүсчээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61-р чуулганы хэлэлцэх хэргийн төлөөлөгчид Бичигтэн болох 10 жилийн асуудлыг оруулахаар шийдвэрлэсэн байна.
2004.10.30, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button