Далай лам шашныг халхавч болгон улс төр хийдэг

-Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны ой саяхан болсон. Үүний ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Манай хоёр улс олон зуун жилийн түүхэн харилцаатай. Энэ харилцаа жил ирэх тусам сайжирч байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ байдал улам тод мэдрэгдэж байгаа юм. Сайхан болсон ойн арга хэмжээний үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди манай элчин сайдын яаманд зочилсон. Энэ бол бид бие биеэ харилцан хүндэтгэж буйн нотолгоо.
-Монгол Хятадын хооронд хэзээ дипломат харилцаа тогтоосон бэ?
-1949 оны 10-р сарын 16-нд тогтоосон юм. Бид улс төрийн хүрээнд харилцан итгэлцлийн зарчимд тулгуурлан аливаа асуудлыг шийдэж байна. Ер нь итгэлцэл бол их чухал зүйл.
-Сүүлийн үед дэлхий даяар аюулгүй байдлын талаар их ярьдаг болж. Энэ тал дээр хоёр улс хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Тэр үнэн шүү. Аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлага байна л даа. Саяхан бид хамтран терроризмын эсрэг сургалт явуулсан. Их үр дүнтэй болсон гэж бодож байгаа. Цаашид ч энэ асуудлаар хамтран ажиллах нь зөв.
-Хүмүүс их сонирхдог л доо. Монгол, Хятадын хооронд хилийн маргаантай асуудал байдаг болов уу гэж. Ийм зүйл бий юу?
-Маргаантай зүйл байхгүй шүү. Хоёр улсын хилийг энхтайвны хил гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, харилцааны цонх болж байна л даа.
-Монголд Хятадын хөрөнгө оруулалттай хэдэн компани байна вэ?
-Бүртгүүлсэн 1300 гаруй компани бий. Үүнээс 700 орчим нь идэвхтэй ажиллаж байгаа. Ихэнх нь оёдол, нийтийн хоолны чиглэлээр ажилладаг. Манай компаниуд МОнголд хөрөнгө оруулахын зэрэгцээ ажлын байр бий болгож монголчуудад тодорхой хэмжээний тус нэмэр болж байгааг хэлье.
-Тэгвэл яг хэдий хэрийн хөрөнгө оруулсан юм бол?
-Монголд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр манай улс сүүлийн зургаан жилд тэргүүлж байгаа. 454 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн тоо бий. Эдүгээ бид Монголд буй гаднын хөрөнгө оруулалтын 39 хувийг эзэлж байна.
-Хятадын компаниуд ихэвчлэн оёдлын чиглэлээр ажилладаг. Өөр салбарт хөрөнгө оруулах сонирхол байдаг юм болов уу?
-Бид ямар ч салбарт харилцан ашигтай ажиллахыг зорьдог. Тэгэхээр бүх салбарт хөрөнгө оруулах боломжтой гэсэн үг. Сүүлийн үед манай компаниуд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Төмөртэйн цайрын ордыг дурдахад хангалттай байх.
-Та манай УИХ-ын сонгуулийн талаар юу хэлэх вэ?
-Бид хөрш улс гэдэг утгаар нь танай парламентын сонгуулийг анхааралтай ажигласан. Ер нь аливаа сонгууль зөвхөн тухайн улсын дотоод асуудал байдаг.
-Манайд хүүхдийн итгэлийн мөнгийг өгөх асуудал их маргаантай байгаа. Хятад улс хүүхдэд мөнгө өгдөг үү?
-Үүнийг хоёр янзаар ойлгож байна.Аав, ээж нь хүүхдэд цагаан сараар мөнгө өгдөг. Нөгөө нь төр хүүхдэд мөнгө өгөхявдал.
-Хэдийг өгдөг юм бэ?
-Манай улс нөхөн үржихүйн асуудалд онцгой анхаардгийг та бүхэн мэдэх байх. БНХАУ төлөвлөгөөт төрөлтийн бодлого баримталж ирсэн. Үүнийдагуу гэр бүл нэг хүүхэдтэй байх ёстой. Хятадын Засгийн газраас эдгээр хүүхдэд сард таван юанийн тэтгэлэг өгдөг. Энэ мөнгө бага ч гэсэн төлөвлөгөөттөрөлтийн бодлогыг дэмжиж гэр бүлд өгөх урамшуулал м.
-Хятадын дарга асан Зян Зэминь цэргийн зөвлөлийн тэргүүний албан тушаалаа Ху Жинтаод шилжүүлжээ. Энэ хэр нөлөөтэй албан тушаал юм бэ?
-Манайд цар хүрээгээрээ гурван том албан тушаал байдаг. Улсын дарга, коммунист намын тэргүүн, цэргийн зөвлөлийн тэргүүн гэж. Эхнийх нь улсаа удирдана, Намындарга бол тодорхой эрх, үүрэгтэй. Харин цэргийн зөвлөлийн тэргүүн зэвсэгт хүчнийг удирддаг юм. Зян Зэминь сайндурын үндсэн дээр албан тушаалаасаа буусан.
-Тэгэхээр Ху Жинтаог одоо Хятадын удирдагч гэж ойлгож болох нь ээ?
-Тэгж ойлгож болно.
-Дэлхийн зах зээлд нефтийн үнэ байнга өсч байгаа. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эгдэгтэй үед Хятадулс манайд нефть экспортолж багагүй тус болсон. Цаашид бидэнд бензин, шатахуун нийлүүлэх үү?
-Үнэнийгхэлэхэд манай улсад нефтийнхэрэгцээ их байна. Эдийн засгийн хөгжлийг дагаж нефтийн хэрэгцээ их болох юм. Эдүгээ бид энэ хэрэгцээний хувьд зөвхөн Америкийн дараа орж байна. Өөрсдөд нь их хэрэгтэй байхад экспортлоно гэдэг хэцүү л дээ. Үүнийг харгалзаж манай Засгийн газар нефть экспортлохыг хориглосон юм. Харин бид сайн хөршийн харилцаагаа бодож танай улсад тодорхой хэмжээний бензин, шатахуун нийлүүлсэн. Харилцан туслах нь сайн хөршүүдийн үүрэг юм.
-Хятад улс нефтийн хэр нөөцтэй вэ?
-Тодорхой хэмжээнд байлгүй яахав. Гэхдээ улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа.
-Аль улсаас нефть авдаг вэ?
-Хэдийгээр манайх нөөц багатай ч нефть боловсруулах тал дээр ямар ч бэрхшээл байхгүй. Голдуу Африкийн орнууд, ОХУ-аас нефть авдаг юм.
-Хятад улс хөгжлийн хувьд гайхамшигтай үсрэлт хийсэн. Хөгжлийн нууцыг олон янзаар тайлбарлах байх л даа. Гол нууц нь юу вэ?
-Дөрвөн зүйл байна. Нэгд, оновчтой бодлогыг хэрэглэх байна. Гэхдээ аливаа бодлого бодит байдалд нийцэх ёстой. Тэгэхгүй бол ямар ч амжилтад хүрэхгүй. Дараагийнх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татсан явдал. Энэ нь их нөлөө үзүүлсэн. Гуравт нь, нийгмийн тогтвортой орчин бүрдүүлж чадсан. Нийгэм тогтворгүй, энэ нь улс төрднөлөөлвөл хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Дөрөвт нь, Аливаа бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ зориг, тэвчээртэй байх хэрэгтэй. Хөгжил бол их олон хүчин зүйлээс хамаардаг.
-Танай улс хөгжлийн ямар замаар явж байна вэ. Зарим нь коммунизм байгуулж байна гэхэд нөгөө нь Бээжин капиталист нийгэм рүү орсон гэх юм?
-Бид өөрийн хөгжлийн онцлогт тохируулсан социализм байгуулж байна.
-К.Марксын үзэл, номлолыг орхисон уу?
-Үгүй. Гэхдээ К.Марксын үзэл энэ гээд шууд хуулбарлаагүй. Аливаа үзэл, ойлголт цаг үеэ дагаад өөрчлөгдөх нь бий. Нөгөө талаар тэр үзлийг цаг үетэйгээ тохируулах шаардлага байдаг юм.
-Тэдний хөшөө Хятадад байдаг уу?
-Байгаа.
-Хятад улсад баячууд олон болж байна. Энэ нь нийтээрээ тэгш байх социализмын номлолтой сөргөлдөж байгаа юм биш үү?
-Бид өөрийн хөгжлийн онцлогт тохируулсан социализм байгуулж байгаа гэдгийг ахин хэлье. Хувийн өмчийг хулиар хүлээн зөвшөөрлөө. Энэ нь улс орны хөгжилд их түлхэц болно.
-Уучлаарай, би Далай ламын талаар асуух гэсэн юм?
-Би хариулахад бэлэн байна.
-Хятадын Элчин сайдтай ярилцахад энэ талаар заавал асуух шаардлага гарах юм л даа. Далай ламыг манай улсад айлчлах бүрт Бээжин илт дургүйцдэг. Юунд тэр вэ?
-Далай лам бол Түвдийн тусгаар тогтнолын тухай байнга ярьж явдаг хүн. Манай улсыг салан бутаргахыг их хүсдэг.
-Гэхдээ Далай лам зөвхөн шашны зорилгоор Монголд ирдэг шүү дээ?
-Энэ тохиолдолд бодит үнэн их зөрж байгаа юм. Тэр шашныг халхавч болгон улс төр хийдэг.
-Хэрвээ Далай лам Монголд дахиад ирвэл Бээжин яах вэ?
-Бид монголчуудын шашин шүтэх эрхийг хүндэтгэдэг. Харин Далай ламын тухайд бол урьдын адил эсэргүүцэх болно.
-Эдүгээ Түвдэд хүлээн зөвшөөрөгдсөн ямар лам байна вэ?
-Панчин лам байсан. Тэр их ухаалаг хүн байлаа.
-Бээжин түүнийг хүлээн зөвшөөрдөг байсан юмуу?
-Тийм ээ. Харин одоо 16 настай хүү бий. Тэр Түвдийн шашинд ихээхэн нөлөөтэй болсон.
-Нэгэнт ээдрээтэй асуудлын талаар ярьсан юм чинь Тайванийн тухай асууя. Тайвань Хятадын нэг муж юмуу?
-Монголын хэвлэлээр Тайвань улс гэж бичдэг. Энэ бол маш буруу. Тайвань Хятадын муж бөгөөд салшгүй нэг хэсэг юм.
-Тэгвэл юу гэж нэрлэх ёстой вэ?
-Хятадын Тайвань гэж ярьж, бичих ёстой.
-Хэрвээ Тайвань танайх юм бол яагаад үг дуугүй харьяандаа байлгаж чаддаггүй юм бэ?
-Тайванийн асуудал бол түүхэн шалтгаанаас болж шийдвэрлэгдээгүй үлдсэн юм. Тайванийг эх оронтойгоо энх тайвнаар нэгтгэх нь Хятадын ард түмний хүсэл эрмэлзэл. Гэвч бид хүч хэрэглэхээс татгалзана гэж амлахгүй. Хэрэв Тайванийг аливаа нэрийдлээр Хятадаас салан тусгаарлах ноцтой хэрэг гарвал хэрэв гадаадын хүчин Тайванийг түрэмгийлэн эзэмшвэл, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилгоор бид арга буюу зэвсэг хэрэглэх болно.
-Тайванийн Ерөнхийлөгч Чень Шүйбянь арай өөр зүйл ярих юм?
-Тэр өөрийгөө Ерөнхийлөгч гэж өргөмжилсөн хүн. Бид түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
2004.10.29, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button