Улаанбаатар төмөр зам-ын хурал даргаа сонгож чадалгүй өндөрлөлөө

Хуралдаанаар тус нийгэмлэгийн Ерөнхий хороог хоёр улсын талаас гурав, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна.
Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга Д.Ганболд, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Зам тээвэр, аялал жуулчлалын яамны газрын дарга Н.Нямдаваа нар оржээ. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх бас нэг чухал асуудал бол Улаанбаатар төмөр замын даргыг томилох.
Өмнө нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Улаанбаатар төмөр замын дарга гэсэн төр, аж ахуйн чиглэлийн хоёр албан тушаалыг нэг хүн давхар хариуцан ажиллаж байсан юм. Энэ хуралдаанаар дээрх хоёр албан тушаалыг салгаж, тус тусад нь хариуцуулахаар болж байгаа юм. Одоогоор төрийн чиглэлийн буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргаар Да.Ганболдыг томилоод байгаа. Харин Улаанбаатар төмөр замын даргаар хэнийн томилохыг уг хуралдаанаар шийдвэрлэх юм. Дугаар шилжих мөчид хуралдаан дууссан ч Улаанбаатар төмөр зам-ын даргыг томилж чадаагүй байна.
2004.10.29, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button