Амласнаа хэрэгжүүлэхэд төрийн өмчийн хороо жижигдээд байна

Энэ долоо хоногт энэхүү бялуу-нууд эзэддээ очиж хэсэг нам байсан их томилгоо явагдлаа. МАХН-ын халаасанд ТӨХ байгаа гэгдсэн таамаг талаар болж харин ч эвслийн шүдний өвчин болоод байгаа З.Энхболд хуучин суудалдаа тухаллаа. Хуучин ажилдаа шинэхэн даргаар томилогдоод байгаа ноён З.Энхболдтой дэлгэрэнгүй ярилцлаа.
-Та ТӨХ-ны дарга байж үзсэн. Гэтэл зөвшилцлийн засгийн газрын үед ч дахин энэ суудалд ирлээ. Буцаад энэ албан тушаалдаа томилогдоод ирэхэд танай хамт олон хэрхэн угтаж авсан бэ?
-Дандаа л манай хуучин хүмүүс байна. Хуучин гэдэг нь 1990 онд өмч хувьчлал эхэлж байхад ажиллаж байсан хүмүүс. Тэр үед би нэг ч хүнийг халалгүй ТӨХ-г байгуулсан. Тэд маань одоо болтол ажлаа хийж байгаад баяртай байна л даа. Миний хувьд мэдэхгүй шинэ газар ирээгүй болохоор хийх ажлаа сайн мэдэж байна. Намайг энд дахин томилох нэг үндэслэл нь ч тэр. Шинэ хүн ирж ажилтайгаа танилцаж цаг алдалгүйгээр яаралтай хийх хэдэн ажил байгаа юм. Манайхан намайг сайн л хүлээж авлаа.
-Тэгэхээр таныг тун их ажилтай, завгүй байгаа гэж сонссон. Энд ирээд ямар ажил амжуулаад байна вэ?
-Томилогдсон өдрөө Шуудан цахилгаан холбооны агентлаг, мэдээлэл холбоо, харилцаа холбооны технологийн газарт байр олж өгөх, тэр хооронд Монгол шуудан компанийг байртай болгох гээд нүүлгэн шилжүүлэлт хийлээ. Мөн дэд бүтцийн салбарын бүтцийн өөрчлөлт, хувийн секторын компани шиг ажилладаг болгох бүтэн жилийн төслүүдийн үр дүнг хүлээж авсан. Үүгээр бид дараагийнхаа бодлогыг ярьж эхэлсэн байгаа. Эрчим хүчний компаниуд зах зээл дээр яаж ажиллах ёстой вэ, хувьчилсан тохиолдолд яах ёстой юм, бүтэц нь ямар байх, үнэ ямар байх вэ гээд судалж байна. Угаасаа монополь салбар болохоор үнийг нь засгийн газраас тогтоож өгч болдог. Тэр нь өөрөө алдагдал учруулаад байхгүй, хэт ашиг олоод байхааргүй ингэж л тохируулж өгч байгаа.
-Удахгүй гишүүнийх нь асуудал шийдэгдэх гэж байхад яагаад ТӨХ-ны дарга болчихов оо гэж гайхах хүмүүс олон байна?
-Энэ бол засгийн газрын томилолт. Би үгүй гэж хэлж чадахгүй. Энд миний хэрэгцээ байгаа болоод намайг дуудаа биз. Миний мэдлэг чадвар, хуучин ажлын туршлага байна, дээр нь захиргааны шүүх одоо болтол байгуулагдаагүй. Хэзээ байгуулагдах нь мэдэгдэхгүй, байгуулагдсан тохиолдолд ахиад хоёр шат бий. Ингээд хуульчидтай зөвлөхөд хагас жил орчим шийдэгдэхгүй гэж яриад байгаа. Хагас жил орчмын хугацаатай томилолтоор ирээд байна.
-Таныг ТӨХ-ны даргаар тавихад сайд МАХН-тай зөвшилцсөн үү?
-Ярьсан байлгүй. Надад болохоор тэглээ ингэлээ гэж хэлээгүй. Цаана чинь ажил байна, ориж хий. Дарга нь сонгогдоод явчихсан байгууллагын ажил эзгүйдээд байна гэсэн.
-Ер нь Эвсэл, Ху нам хоёр зөвшилцөөд Сугарыг гишүүнээр нь таныг ТӨХ-нд үлдээнэ гэсэн тохиролцоо хийгдсэн юм биш үү?
-Шүүх дээр байгаа асуудлыг зөвшилцөж болохгүй. Шүүх шийдэхээс намууд ярьж тохиролцоод шийдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл шүүх ард түмний сонголтыг шийднэ гэсэн үг. Намууд зөвшилцсөн нэрээр шийдэж болохгүй. СЕХ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхээр яваад байгаа. Шүүх намайг хоёр удаа ялууллаа.
-УИХ-ын гишүүн, ТӨХ-ны дарга хоёрын аль нь танд ашигтай болоод томнь вэ?
-УИХ-ын гишүүн нь том албан тушаал.
-Цаашид хэрвээ ТӨХ-нд чинь үлдээе гэвэл?
-Надад сонгогчиддоо амласан зүйл байгаа түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. ТӨХ-ны дарга жижигдээд байна. 2000 онд энэ албыг хашиж байгаад явсан. Түүний дараа АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга боллоо, АНУ-д хоёр жил сургуульд суулаа, энэ болгон чинь талаар болсон болж таарах гээд байна шүү дээ. Явж явж буцаад л нөгөө байрандаа ирж байдаг. Тэгэхээр би УИХ-ын гишүүн гэсэн арай өндөр албан тушаалд очих ёстой л гэж бодож байгаа. Би ч тэгж бодоогүй манай тойргийн ард түмэн сонгочихсон.
-Та тэгэхээр байх хугацаандаа бүтцийн өөрчлөлт хийх үү?
-Шаардлагатай бол хийнэ. Гэхдээ би одоогоор бүгдийг нь хэлж мэдэхгүй. Ажлаа хийж чадахгүй хүн байж л байдаг. Ер нь ТӨХ их тогтвортой ажиллаж байгаа. Халаа сэлгээ бага хийгддэг. Харин манай газрын хэдэн дарга нарыг л халчихсан байна билээ.
-Таныг явснаас хойш ТӨХ дотроо хэр өөрчлөлт хийсэн байна вэ?
-Хийх ажил багассан учраас орон тоо хоёр дахин багассан байна. Газруудын тоо бас хоёр дахин багассан байна. Найман газартай байсан нь одоо дөрөв болсон байна.
-2005 онд томоохон ямар хувьчлал явагдах вэ?
-Говь-ийн хувьчлалыг хийхээр төлөвлөж байна. Хадгаламжийн банкийг бас дуудлага, нөхцөлтэйгөөр хувьчлах байх.
-Эрдэнэт-ийг хувьчлах уу?
-Оросуудаас хамааралтай. Бид Эрдэнэт-ийг монголын талын хэсгээ хувьчилъя гэхээр оросуудад давуу эрхээр өгөх үүрэгтэй. Оросууд авахгүй гэсэн тохиолдолд гурав дахь хүндээ зарна. Оросуудын хувьд мөн ялгаагүй. Хувиа зарах бол монголын засгийн газарт эхлээд санал тавих үүрэгтэй. Манай засгийн газрын бодлого нь Эрдэнэт-ийн талын хувийг яах вэ гэсэн бодлого байх хэрэгтэй.
-Төмөр замыг хувьчлах уу?
-Хэцүү байх аа. Бас л 50 хувь нь оросынх. Бид хувьчлал хийнэ гэхээр буцаагаад л оросын өмч болгох тухай ярих гээд байна. Гэрээгээр хүлээсэн үүргүүд нь тийм байгаа.
-Монгол шуудан компанийн захирлыг солих гэж байгаа гэсэн?
-ТӨХ-ны хурлаар орсон юм билээ. Шалгалтаар хэд хэдэн санхүүгийн зөрчил илэрсэн гэсэн, харин яагаад солиогүйг миний өмнө энэ ажлыг хийж байсан тамгын газрын дарга Цэндсугараас л асуух хэрэгтэй. Надад ямар нэгэн тайлбар байхгүй байна.
-Тэгвэл Монгол шуудан-г хувьчлах уу?
-Цаг хугацааны асуудал байгаа юм л даа. Яагаад улсдаа ганц шуудан байж болохгүй юм гэдэг хүмүүсийн тоо их байна. Монгол шуудан-д бас хувьчлаад байх юм алга. Цахилгаан холбоо компаниас баахан байр түрээсэлдэг. 1996 онд улс яагаад ганц их дэлгүүртэй байж болдоггүй мю гэдэг юмыг ярихад хүн амын ихэнх нь хүлээж авдаг байсан. Өнөөдөр хэрвээ улс яагаад дэлгүүртэй байж болдоггүй юм гээд заргалдахад нэг ч хүн хүлээж авахгүй. Яагаад гэвэл улсад дэлгүүр байх нь утгагүй асуудал болчихоод байна. Үүнтэй адил улс яагаад ганц шуудантай байж болдоггүй юм гэж боддог хүмүүсийн тоо их байна. Тэгэхээр бид шуудан хувьд очсоноор илүү сайн үр дүнтэй ажилладгийг тайлбарлах хэрэгтэй. Тиймэрхүү бэлтгэл ажил хийхгүй болохоор хүмүүс цочирдож магадгүй. Дээр нь бас шинэ байгуулагдсан яамны бодлогыг харах хэрэгтэй. Яам өөрөө шуудангийнхаа салбарыг хаана байлгах хэрэгтэй гэж үзэж байна, түүнийг нь харгалзах хэрэгтэй шүү дээ.
-Тэгэхээр хувьчлал гэдэг АН, МАХН хувааж иддэг тохиролцоо гэж ойлгодог. Хүмүүс үүнийг үнэхээр шударга явагддаг эсэх дээр эргэлздэг?
-Хувьчлал улс төрөөс ангид байвал зүгээр байгаа юм. Уг нь болнам нэг их юм хувьчилж аваад байгаа юм байхгүй шүү дээ. Компаниуд л авч байгаа. Харин компанийх нь эзнийг намын харьяаллаар холбож үзээд байна уу гэж таамаглаж байна. Хэрвээ тийм байдаг бол намын үзэл бодол 3, 4, 5-р зэргийн асуудал. Тэрийг хувьчилж авсан хүн өөд нь татаж байна уу, үгүй юу гэдэг л гол асуудал. Түүнээс биш Батхүү АПУ-г авчихлаа, тэгэхээр АН авсан гэж хардаж болохгүй. Хамгийн гол нь бид хувьчлалаас үр дүнг нь л харна. Зүүнхараа, Алтантариа гээд төсөвт өгдөг байсан мөнгө нь бүгд өссөн. Улсын өмч гээд хэсэг хүн идээд сууж байхын оронд хувьд өгчихөөд хувийн менежер хөрөнгө оруулалт хийж сэргээгээд илүү бүтээгдэхүүн хийж олон хүнд үйлчилж татвар их орох нь хувьчлалын гол зорилго. Аль намын хүн авсан гэдэг нь дэндүү бага асуудал. Гэхдээ хүмүүсийн хардаж сэрдэх нь үндэслэлтэй л дээ. Хувьчлалын ажлыг хаалттай далд хийгээд байх юм бол хар үүсээд л байна. Миний үед хувьчлалын асуудал дэндүү нээлттэй байсан учраас хардлага үүсдэггүй байсан. Үүссэн ч хүмүүс түүнийг нь үнэн гэж боддоггүй байсан.
-1996-2000 онд таныг хувьчлал сайн хийж байсан гэдэг ч янз бүрийн хэл ам их гардаг байсан?
-Нэг нь ч батлагдаагүй. Тэр үед би тийм зохион бичлэгэнд хариу өгөх завгүй асар их ажилтай байсан. Тэгээд ч би сая сонгуулиар сонгогчиддоо хэлсэн. Олон сонин дээр намайг муулж, идсэн уусан гэж гараад байсан нь цэвэр улс төр. Намайг нэр дэвшихэд л хэрүүл гараад байсан дараа нь больчихсон чимээгүй л болсон биз дээ. Сонгууль болгоноор гардаг хэдэн асуудал байдаг. Идсэн уусан юм бол барьж аваачаад шорондоо хийчихгүй яасан юм. МАХН-ын засгийн газар яагаад одоо болтол надтай эвлэрээд дөрвөн жил явсан юм бэ. Бүх эрх мэдэл нь байсан. Цагдаа, шүүх, прокурор, хууль зүйн яам. Үнэхээр мөнгө идээд уусан бол шорондоо орох ёстой. Цэвэр улс төрийн өнгө аястай, ажлаасаа халагдсан хорслоос үүдсэн гүтгэлэг байдаг.
-2000-2004 онд хувьчлал цөөхөн хийгдсэн, дээр нь удаашралтай байсан гэдэг. Та энэ талаар бодож үзсэн үү?
-Сүүлийн хоёр жил хагас Монголд байгаагүй. Тийм учраас яг нарийн зүйлийгнь мэдэхгүй байна. ТӨХ төсвөөс хүлээсэн мөнгөн дүнгийн үүргээ сайн биелүүлж ирсэн. Тэрэн дотор НИК гээд буцаж будилсан хувьчлалууд байж л байсан. Хувьчлалыг нээлттэй, ил тод байлгах тал дээр муу ажилласан юмуу гэж ажигласан. Хардаж сэрдэх юм нэлээд хэд гарсан байсан. Түүний оронд НИК хувьчлалыг ил тод болгоод ямар нэгэн сонирхолгүйгээр ялагчийг нь тодруулаад хэвлэлд мэдээлчихсэн бол тийм юм гарахгүй байх байсан.
-УИХ-ын сонгуулиар МАХН таныг хамгийн их муулж байсан. Муулуулсан хэрнээ та ТӨХ-ны дарга болчихлоо шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ?
-Муулуулснаар тэр нь хүнд үнэмшигдэхээр байсан бол би сонгогдохгүй байсан. Муулж байгаа сэдэв нь хүнд үнэмшигдэхээ больчихсон байна. 1996 онд ажил авснаас хойш найман жил мууллаа. Жишээ нь Дарханы Мах комбинат-ыг Гончигоогийн дүүд бэлэглэсэн, үнэгүй өгсөн гэж байгаа юм. Намайг ажил авахад Дарханы Мах комбинат-ын 59 хувь нь улсад байсан, одоо ч гэсэн байж л байгаа. Ямар ч хувьчлал явагдаагүй. Энэ талаар би ТӨХ-ноос лавлагаа авахад хэн ч аваагүй гэсэн. Юмаа жаахан мэдэж яримаар байгаа юм. Ядаж шалгачихаад гүтгэж болно.
-Ер нь таныг гаргаж болохгүй гэсэн шалтгаан байсан болоод таны эсрэг дайралт өдий болтол үргэлжилж байна уу?
-Ху намаас л асуухаас. Бас УИХ-ын гишүүн байсан Сугар гээд байгаа хүн л сайн мэдэх байх. Муулсан гүтгэсэн сонинг тараагаад явж байсан нөхөр. Тэдний штабын ажил миний тухай муулж гүтгэсэн сонинг хэдэн мянгаар нь айлуудад тараах л ажилтай байсан. Би уулзалтан дээрээ юу ярьдаг вэ гэхээр миний өрсөлдөгчийн хэн нь ч сонин биш, тэр хүн хийсэн юмаа ярьж л байг. Миний хувьд 24-р тойргийг яаж ажилтай болгох вэ, Арвайхээр хот яаж хөгжих ёстой юм гээд энэ бүхнийг ярьж явсан. Би тэр хүний тухай муулсан гүтгэсэн юм хэлж хэвлүүлж тараагаагүй. Нөгөө хэд болохоор намайг муулах тусам Сугар гэж хүний нэр өснө гэж тооцоолсон юм шиг байгаа юм. Харамсалтай нь тийм юм болоогүй. Хамгийн гол нь миний тухай ярих тэр үлгэрт чинь хүмүүс бүр итгэхээ больчихсон шүү дээ гэж хэлмээр байна. Хэрвээ үнэн бол би юуных нь нэр дэвших, ялаа эдлээд л сууж байх ёстой.
-Орон нутгийн сонгууль таны тойрогт хэр явагдсан гэж бодож байна вэ?
-Ирц муугаас болж ялагдсан. Манай сонгогчид дандаа залуучууд байдаг. Захын нэг айлд ороход өвгөн хөгшин хоёр хүүхдүүдийнхээ хамт л байдаг. Харин ажил хийх чадвартай залуучууд нь Уянга сумын Өлтийн алтны уурхайд очоод алт ухаад нинжа болоод явж байх жишээтэй. Бид алтны уурхайд сонгуулийн хороо байгуулъя гэсэн ч хүлээж аваагүй. Тэнд хүн амын бөөгнөрөл болчихсон аль ч сонгуульд оролцдоггүй юм билээ. Сахилга бат, зохион байгуулалттай МАХН-ын сонгогчид ирээд л саналаа өгчихдөг, харин бид ялагдчихдаг шүү дээ. Манайхан дэндүү хэнэггүй учраас ирдэггүй юм. Энэ нь ердөө л насны онцлог. Ху намын сонгогчид сонгууль өгөөд сурчихсан хүмүүжилтэй, манай АН болохоор санал өгсөн ч болно, өгөөгүй ч болно гэж боддог.
-Шинэ засгийн газар танайх боллоо. Та энэ засгийн газрын бүтэц өөрчлөлтийн талаар юу гэж бодож байна вэ?
-Хүмүүс яагаад яамдын тоог нэмээд байхад дэмжээд байна гэж магадгүй. Яамдын тоог хоёр дахин нэмсэн ч агентлагийн машин гэж хэдэн зуун машин манайд ирж байна. Тэр болгон хэрэггүй болж байна л даа. Ингээд нийт дүнгээрээ хэмнэлт гарч байгаа. Энэ мэтээр төрөөс эдийн засагт оролцох оролцоо багасч, төрийн албан хаагч нэртэй хүмүүсийн тоо буурч байна. Яамнаас том агентлаг 40 гаран байсан, одоо 30 болоод байна. Эцсийн дүндээ төсвийн мөнгө хэмнэгдэж байна гэж үзэж болно.
-Төсөв гэснээс 2005 оны төсөв батлахаднамуудын сонгуулиар амласан мөнгөний асуудал гарч ирнэ шүү дээ?
-Намуудын 10000 төгрөг, 100000 төгрөгийг амласан амлалтуудын маань эцсийн зорилго нь нийгэмд ядуурал их байгаа учраас ядууралтай тэмцэх хоёр өөр хэлбэртэй арга юм л даа. Гол нь түүнийгээ нэг дундын хөтөлбөр болгож гаргая гээд яриад байгаа нь ийм учиртай юм. Манай намаас 39 хүнийг УИХ-ын гишүүн болгочихсон бол ямар ч асуудалгүй 10000 төгрөгөө өгөх байсан. Харамсалтай нь 34-тэй сууж байна. хоёр гишүүн нь орж чадахгүй байгаа. Ху нам ч ялгаагүй. Аль нь ч олонхи авч чадаагүй болохоор хоёулаа зэрэг хэрэгжинэ гэж байхгүй. Тийм болохоор нийгмийн хамгааллын хөтөлбөрөө нэг болгох хэрэгтэй. Тэгээд хэн нэг нь өмчлөлгүйгээр төсвөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэгэнт нийгэмд үлдээд байгаа ажилгүйдэл, ядууралтай тэмцэх асуудлаа шийдэх хэмжээний мөнгөө олгох хэрэгтэй. Одоо хүртэл явагдаад байгаа нийгмийн хамгааллын систем ажиллахгүй байна. Мөнгө хуваарилаад л байдаг доороо очоод алга болчихдог, хүндээ хүрдэггүй. Тодорхой байгаа асуудлаа шийдэх хэрэгтэй, сонгуулийн лоозонгоо түр хойш нь тавих хэрэгтэй гэж бодож байна. Ядуурал ажилгүйдлээ хамтарч шийд гэж 36, 36 суудал өглөө шүү дээ.
-Зөвшилцлийн гээд яриад байдаг нь үндсэндээ хуйвалдаан болоод байгаа юм биш үү?
-Ил тод байхгүй болохоор хуйвалдаан гэж нэрлээд байгаа. Төсвөө батлаагүй засгийн газрыг хуйвалдаж байна гэж хэлэхэд эрт байна. Манайхан үр дүнгээр нь биш хардаж сэрдэхдээ сайн юм.
-Эцэст нь асуухад та үнэхээр хатуу самар уу? Таныг хүмүүс тэгж хэлэхийг олонтаа сонссон юм.
-Сонингууд намайг тэгж нэрлэдэг л дээ. Ер нь би ганцхан жишээ хэлэхэд аймгийн засаг дарга нар УАЗ-469 машин унадаг байсан. Агентлагийн дарга нар юун жийп, ланд унах хөгийн л юм унадаг байсан. Тэр үед би хатуу гартайгаар мөнгө хэмнэдэг байсан л даа. Намайг халагдаад явахаар замбараагаа алдсан байна билээ. Дарга нарын машины хувьд бол бүр утгаа алдсан. Баян Америкийн төрийн албан хаагч нар хүртэл жийп унадаггүй шүү дээ. Гэтэл орон нутгийн сонгуулиар Өвөрхангайн засаг дарга миний уулзалтанд ирэхдээ цоо шинэ Land Cruiser уначихаж. Та чинь хэзээ унаагаа сольчихсон юм бэ? гэсэн чинь Би хамгийн даруухан нь, хамгийн сүүлд сольсон гэж байсан. Тэгэхээр нь би Ард түмний амьдрал үнэхээр сайжирсан бол та унаж болно, үгүйсгэхгүй. Сайжраагүй гэдэгтэй та санал нийлж байна уу гэхэд нийлж байна гэсэн. Ингэж хүний дургүйг хүргээд 21 аймгийн засаг даргыг өөрийнхөө эсрэг босгочихож байгаа юм. Би өөрөө энд ирээд жийп унахгүй гэсэн. Ажлын шаардлагаар жилд нэг удаа хөдөө явж магадгүй. Сая ирээд Пүрэвдорж даргыг хаашаа явсныг нь үзэхэд дандаа л хар замтай аймаг руу явсан байсан. Тэгвэл тэнд жийп байх хэрэг алга. Би газрын даргынхаа Sonata-г авчихсан. Жийпийг нь грашид тавьчихсан. Хэрэгтэй газар нь аваарай гэж хэлээд орхичихсон. Жийп 100 км-т 25 литр бенин, харин Sonata 12 литр бензин иднэ. Ядуу улсын төр засаг гэдгээ ямагт бодож, хэмнэлттэй горимоор ажиллаж, ядуу айлын дарга нар даруухан байх хэрэгтэй. Гадаадынхан гайхаж байгаа, гудманд жийпнүүд нь багтахаа больчихсон баячууд гэсэн хэрнээ зээл гуйгаад байдаг. Өвөрхангайн засаг дарга хувийн компаниудтай барьцаж жийп авсан байсан. Хувийн компани өөрийнхөө ялгаа хоёрыг мэдэх үү гэхэд мэдэхгүй гэсэн. Хувийн компани өөрийнхөө мөнгөөр, та ард түмний мөнгөөр унаж байгаад л ялгаа нь байгаа гэж хэлсэн. Ганцаараа 60 саяын машин уначихаад данхайгаад л явж байгаа юм шүү дээ.
2004.10.30, Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button