Улсын нийслэл Улаанбаатар байхаа больж, Хархорум руу нүүнэ

Харин хэзээ ийм болох вэ гэдгийг тодорхой хэлчих хүн одоохондоо үгүй бололтой. Гавьяат хуульч Б.Чимэдийн тэргүүлдэг Хархорум нийгэмлэгээс өнгөрөгч бямба гаригт зохион байгуулсан уулзалтад оролцогчид ийм бодолтой байлаа. УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Өвөрхангай аймгаас сонгогдсон голдуу УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид гээд тэнд ирэгсдийг харвал чансаатай цугларалт болсон юм.
Сонгуулиас өмнөхөн л Хархорум руу тэмүулж, тэнд бур байшин барьж амьдрахаа шахсан Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газраас хамгийн түрүүн анхаарал тавьсан асуудлыг нэг нь Монгол Улсын эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүулэх тухай юм. Гэхдээ энэ тухай саяхнаас ч ярьж эхлээгүй аж. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж байх уед эртний нийслэлээ сэргээх тухай санал хэдэнтээ гарч байсан бол 1997 онд УИХ-аас Хархорумыг Монгол Улсын нийслэл болгох асуудлыг судлах ажлын хэсгийг ч байгуулж байсан байна.
2002 онд УИХ-аар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлахад Хархорумыг баруун бүсийн төв гэж зарласан. Энэ мэтээр төр, засгийн зүгээс эртний нийслэлээ хөгжлийн төв болгох тухай асуудалд анхаарсаар ирсэн бол Ц.Элбэгдоржийн Засгийн газар Хархорумд чиглэсэн бодлогыг нэлээд эрч хүчтэй үргэлжлүүлэх бололтой юм.
Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, аялал жуулч-лалын сайд Г.Батхүүгийн ярьж буйгаар Хархорум гэсэн аялалын шинэ маршрут гаргаж, Тосонцэнгэл-Хархорумын чиглэлд хар зам тавигдах бол удахгүй тэнд олон улсын нисэх буудал барих асуудлыг оудлахаар Дэлхийн банкны мэргэжилт-нууд ирэх гэнэ. Алдарт Иточу корпорацийнхан аялал, жуулчлалын чиглэл-ээр хөрөнгө оруулалт хийх санаагаа ч цухуйлгаад авсан тухай сайд ярина лээ. УИХ-ын даргын хувьд парламентын зүгээс Хархорумыг хөгжүүлэх хууль эрх эүйн баталгааг нь хангаж өгөх чиглэлээр санаа тавихаа амласан. Ерөнхий сайд арав гаруй жил яригдаж байгаа энэ асуудлыг одоо хэдүүлээ нийлээд ажил хэрэг болгоё гэж уриалж байв. Тэрбээр, Орхоны хөндий бол Монголын төв цэг. Байршил бухнийг тодорхойлдог учир төв цэгээ тойрч бид хөгжих ёстой. Төв цэгээ босгож чадвал манайд хязгаар нутаг гэж үгүй болно. Монголоо ч босгож чадна гээд Хархорумыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Үндэсний зөвлөл-тэй байх асуудлыг УИХ-аас шийдэж өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Тэр бас нэг жишээ дурдана лээ. Казахстанчууд нийслэлээ Алматыгаас Астана руу шилжүүлж чадсан гэж. Монголчууд ч гэсэн нийслэлээ Улаанбаатараас Хархорум руу нүүлгэхэд юу дутав гэж Ерөнхий сайд маань үзэж байгаа бололтой.
(өнөөдөр 2004.11.1 255)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button