Зоргоороо дүгнэлт гаргадаг шинжээчдийг хянадаг болъё

За, сануулсан ч сануулаагүй ч түүний утас толгойд чинь орж ирэх нь дамжиггүй. Юу болсон тухайгаа яриад зөвлөгөө ав. Хэрэв таны буруугаас осол болсон бол үйлдсэн хэргийг чинь хөнгөрүүлээд зүйл ангийг нь өөрчилнө. Аз чинь таарвал тэр хэргийг хэрэгсэхгүй болгоод өгөх вий. Хамгийн гол нь Та мөнгөтэй байх ёстой. Техникийн шинжээчид ард иргэдийн дунд өөрсдийгөө ийнхүү гүн гүнзгий мэдрүүлж эхлээд байна. Танилгүй бол алгын чинээ гэдэг байх аа. Харин одоо цагт техникийн шинжээч танихгүй бол жолооч байгаад хол явахгүй. Олон урсгалтай нарийхан зам дээр даацаасаа хэтэрсэн олон машин хөлхөлддөг манай Монголд өөрийн болон өрөөл бусдын буруу үйл ажиллагаанаас болж авто ослын хэрэг, зөрчил цөөнгүй гарч байна. Багаар тооцоход өдөрт дунджаар арван хэрэг, зөрчил гардаг. Эдний тоонд Та нэг өдөр л орчихсон явахыг ч үгүйсгэх аргагүй. Тиим болохоор одооноос техникийн шинжээчтэй нөхөрлө. Орчин үед хамгийн хэрэгтэй найз техникийн шинжээч болсныг батлах нэгэн судалгааг хуулийн байгууллагынхан хийжээ. Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсмпнхэн Замын цагдаагийн газрын мөрдөн бойцаах тасгиин хэмжээнд шалгаад хэрэгсэхгүй болсон техникийн шинжээчийн дүгнэлт бүхий хэргүүдийг судалжээ. Өөрөөр хэлбэл, техникийн шинжээчдийн дүгнэлтээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг хянасан байна. Энд 26 хэрэг оржээ. Үүний 10 хэрэгт хоёр, нэг хэрэгт 3-5 удаа техникийн шинжээч томилон ажиллуулжээ.
Аливаа хэрэгт шинжээчид үнэн зөв нэг л дүгнэлт гаргах ёстой атал судалгаанд хамрагдсан хэргүүдэд шинжээчид дахин дахин үндэслэлгүй дүгнэлт бичсэн байдаг юм. Хачирхалтай нь дахин томилогдсон шинжээчийн дүгнэлт ёс юм шиг өмнөхөөс хол зөрүүтэй гарна. Ингэж явсаар эцэстээ хэрэг хуучирна. Хэргийн газрын үзлэгийг бүрэн гүйцэд хийгээгүйгээс олон удаа шинжээч томилох, эсвэл шинжээч дүгнэлт гаргах боломжгүйд хүрсэн тохиолдол олонтаа таардаг аж. Шинжээчдийн хувьд энэ нь ердийн л байх зүйл гэнэ. Тухайлбал, тогооч хоолныхоо давсыг ихдүүлэх, эсвэл сүмс, махыг нь солихтой л адил боддог бололтой. Буруу дүгнэлт гаргая гэхэд нэг их эмээгээд байхаар зүйл биш. Хэн ч хариуцлага тооцохгүй.
Их юм боллоо гэхэд цалингийнхаа цөөн хувийг хасуулаад л өнгөрнө. Хэл ам болбол мөрдөн байцаагч, прокурорынхныг ч ам ангайх зав өгөлгүй тас загнаад явуулчихна. Хамтарч ажилладаг болохоор тэд нар нь ч нэг их гомдоллож сүид болоод байхгүй.
Шинжээчид суудал дээрээ хаан, бусдадаа ноёны сүрийг үзүүлээд сурчихжээ. Хариуцлага тооцох хүн үгүй тул танил тал, ах дүү, хамаатан садангийнхаа орооцолдсон хэргийг удаашруулж, буруу зөрүү дүгнэлт гаргаж хэргийн шийдвэрлэлтэд жинхэнэ утгаараа нөлөөлж чадцаг нь шинжээчид болжээ. Баримт сөхье.
Ж. Батбаярт холбогдох авто ослын хэрэгт хоёр ч удаа техникийн шинжээч томилжээ. Шинжээч ч үүргээ биелүүлж Баруун урд, хоид дугуймууд хагарсны улмаас осол гарсан байж болно гэсэн дүгнэлт бичээд өгчихөж. Гэтэл хэргийн газрын үзлэгийн протокол, тээврийн хэрэгслийг шалгасан актад уг машины дугуй хагарсан талаар огт дурдаагүй аж. Шинжээч нар ч хагарсан гэх дугуйг үзэлгүй хэргийн материалаар дүгнэлт гаргасан тогтоогдсон байна. Хэргийн газрын үзлэгт шинжээч Д.Батсайхан оролцжээ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй хэрэгсэхгүй болгов.
М. Түвшинтөрд холбогдох хэрэг. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийж протокол болон схемд гол зүйлүүдийг бүрэн тусгаагүйгээс шинжээч нарын дүгнэлтэд Анхны үзлэгийн А цэгийн байрлал,гэрч хохирогчийн мэдүүлгээс зөрүүтэй тул дүгнэлт гаргах боломжгүй гэжээ. Хэргийн газрын үзлэг хийхэд хариуцлагагүй хандсан хүмүүст Замын —сргдаагийн газар хариуцлага тооцов.
Шинжээч нар дүгнэлт гаргахдаа үндэслэлээ тодорхой бичдэггүй дутагдлыг прокурорынхон шалгалтаар тогтоожээ. Жишээ нь, X. Чулуун-Эрдэнэд холбогдох хэрэгт Замын цагдаагийн газрын шинжээчид дүгнэлт гаргахдаа X. Чулуун-Эрдэнэ өөрийн жолоодож явсан автомашинаа бага зайд зогсоох боломжгүй. Иймээс осол гарахад жолооч буруугүй гэжээ. Энэ хэрэгт машинаа бага зайд зогсоох боломжгүйг нь чухам юугаар нотолж буйгаа тодорхой бичих хэрэгтэй хэмээн прокурор эсэргүүцэл бичсэн байна.
Авто ослын хэргийг гарсан даруйд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгүй орхих, 20 хоногийн дараа буюу хэргийн ул мөр аль хэдийнэ баларсан хойно шалгаж эхэлсэн тохиолдол ч гарчээ. Хүний амь, амьдралтай холбоотой дээрх асуудалд шинжээч нар иймэрхүү байдлаар хандаж, Замын цагдаагийн газрынхан хяналт тавихгүй байгаа нь дээрх хэргүүдээс харагдаж байна гэж прокурорынхон үзэж байна. Дээрх жишээнүүд бол зөвхөн наад захынх нь. Хэргийг хэрэг биш, хуулийг гууль болгодог ид шид бүү газар
аваасай. Ослын улмаас олон хүн хохирч, өрөөл татанхаи болж байна. Тэр хүмүүст учирсан зовлон дээр зарим шинжээч ийн тоглож болно гэж үү.
Дээрх шалгалтын дагуу Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийнхэн Замын цагдаагийн газарт албан шаардлага явуулжээ. Эл шаардлагын хариуд тус газрын дарга Ц.Амгаланбаяр
…Зам тээврийн осол, хэрэгт техникиин шинжээчээр ажиллахаар тус газрын даргын тушаалаар батлагдсан нэр бүхий ажилтнуудад шаардлагад тусгасан зөрчил дутагдлуудыг танилцуулж, дахин давтахгүй байх талаар тодорхой үүрэг өглөө. Мэргэжил техникиин хяналтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Ганхөлөг.Б.Лхагвасүрэн нарын цалинг нэг сарын хугацаанд 20 хувиар хасч арга хэмжээ авав гэсэн хариу ирүүлеэн байна. Шинжээч нартай холбоотой иймэрхүү хэрэг хуулийн ажилтнуудад тиим ч сонин содон зүйл биш болжээ. Харин шинжээчдийн хайхрамжгүй ажиллагаанаас болж, хэчнээн хүн яаж хохирсныг нарийн тогтоовол их юм нуугдаж байж ч болох юм.
Шүүх эмнэлэг, Кримминалистик шинжилгээний төв, сэтгэцийн эмгэг судлалын, зам тээврийн ослын гэх зэрэг дөрвөн төрлийн дүгнэлт гаргадаг байгууллага бий. Тэдний дүгнэлт хуулийн байгууллагуудад чухал ач холбогдолтой. Хэрэв тэд ямар нэгэн зүйлийг хууль бусаар хийж, тал тохой татвал олон хүний амь, амьдрал сүйрч мэдэх аюултай.
Өнөөдөр хөдеө орон нутаг, нийслэлийн хэмжээнд мөрдөн байцаалтад хэрэг удааширдаг нь шинжээчдийн дүгнэлт буруу гардаг, хайнга ажиллагаатай шууд холбоотой гэж мөрдөн байцаагч нар үзэж байна. Ялангуяа өөр хоорондоо зөрүүтэй, олон янзын дүгнэлт гаргадаг. Энэ нь иргэдийг хохироож, мөрдөн байцаах болон шүүх, прокурорын ажилд чирэгдэл учруулж, хуулийнханд туслах биш харин ч төвөг удаж, гацаа үүсгэдэг тухай гомдоллох нэгэн ч байх юм.
Шинжээч, хуулийн байгууллагынхны хооронд тохиолдож буй бэрхшээлийг өнгөцхөн харахад ийм. Энэ байдлыг таслан зогсоохын тулд шинжилгээний нэгдсэн байгууллага үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, тус тусдаа толгойтой, тус тусдаа дүгнэлт гаргадаг олон чиглэлийн шинжээчдийг нэгтгэж нэг удирдлагатай болгочихвол тэд мөрдөн байцаалтад нөлөөлөх хэмжээнд хүртлээ зоргоороо аашилж чадна гэж үү.
(өнөөдөр 2004.11.1 255)