Украиний Ерөнхийлөгчийн сонгуулийг 70 мянган цагдаа хамгаалав

Саналын хуудаснаа 24 нэр дэвшигчийн нэр бичигдсэн боловч Украины Ерөнхий сайд асан, Манай Украин нэгтгэлийн лидер Виктор Ющенко, одоогийн Ерөнхий сайд, Бүс нутгийн намын лидер Виктор Янукович хоёрыг гол өрсөлдөгч хэмээн тооцож байна.
В.Янукович мөрийн хөтөлбөртөө Украиныг либерал загвараар хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, өрсөлдөх чадвартай эдийн засгийг хөхиүлэх талаар тусгасан байна. Тэрбээр нэмүү өртгимн 20*хувийн татварыг 12 хувьд хүргэж бууруулна хэмээн мэдэгдсэн.
В.Янукович гадаад харилцааны салбарт ОХУ-тай хамтын ажиллагааг бэхжүүлж, өргэн дэлгэр болж буй Европын нэгдмэл байдлыг дэмжихээ амлаж буй. Түүнчлэн Ерөнхий сайд Украин улсыг НАТО-д гишүүнээр элсэхийн эсрэг саналтай байгаа юм.
Украины Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Манай Украин нэгтгэлийн лидер Виктор Ющенко өөрийн өрсөлдөгч, одоогийн Ерөнхий сайд В.Януковичийн алдар хүндээс зүрхшээлгүй сонгуулийн кампанийг дуусгажээ. В.Ющенко сонгуульд ялсан тохиолдолд Украиныг жинхэнэ Европын улс болгохоор амлаад буй. Тэрбээр сонгуулийн өмнө зохиосон хэдэн мянган уулзалт, цуглаанд оролцохдоо засаг төрийг шинэчлэх, нийгмийг ардчйлахыг шаардаж явсан. Тэрбээр нэн даруй Европын холбоонд элсэн орж Европын бүтцэд нэгдэхийг санал болгодог. Чингэхдээ Москватай найрамдалт харилцаагаа хадгалан үлдэнэ гэж В.Ющенко мэдэгдсэн. Өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонговол иргэдийн амьдралын төвшинг дээшлүүлнэ, шинэ ажлын байрын тоог нэмнэ,татварыг бууруулна, хээл хахуультай дорвитой тэмцэнэ гэж нэр дэвшигч В.Ющенко мөрийн хөтөлбөрийнхөө эдийн засгийн салбарыг тодорхойл-сон хэсэгт амлажээ.
Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад аюулгүй байдлыг хамгаалж, дэг журам сахиулахаар хууль хамгаалах байгууллагынхан 70 мянгуулаа ажиллав. Зөвхөн Киевт гэхэд л сонгуулийн 958 хэсэгт 6600 цагдаа жижуүрт гарчээ.
Украины Сонгуулийн ерөнхий хороо дэлхийн 77 оронд сонгуулийн 123 хэсэг нээсэн байна. ОХУ-д оршин суудаг Украины иргэд Москва, Санкт-Петербург, Донын Ростов, Тюмень дэх сонгуулийн дөрвөн хэсэгт саналаа өгчээ.
(өнөөдөр 2004.11.1 255)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button