Торго амилж, дорны агаараар амьсгалав

АПУ компаниас зохион байгуулсан Алтан говь шоуны зочид, узэгчид энэ үдэш их говийг санагдуулах шаргал өнгөнд бялуурч өнжив.
Б.Ачтуяамаа захиралтай Торго салон эдүгээ дөрвөн нас хүрч буй бөгөөд монгол үндэсний хувцсыг орчин үеийн авангард загвартай хослуулан урлаж, залуусын хувцаслалтад нэгэн шинэ өнгэ нэмж байгаагаараа онцлог.
Бүх талаар өндэр төвшинд бэлтгэгдсэн уг шоуны бас нэг давуу тал нь дорнын агаараар зочдыг амьсгалуулж чадсан явдал байлаа. ҮДБЭЧ-ын бужигчдийн бөө мөргөлийн зан үйлийг илтгэсэн бүжгээр эхэлсэн Алтан говь-ийг хөглөх морин хуурын аялгуу соёлын тэргүүний ажилтан Б. Баярбаатарынх.Морин хуур, хөөмийн эгшигтэй зохицон үндэсний дэгжирхлээрээ гайхуулах бүсгүйчүүд хувцас загварын ертөнцөд өнөөдрийг хүртэл үгүйлэгдэж ирсэн монгол хэв маягийг бүрдүүлж байсныг энд дурдах нь зөв болов уу. Азийн топ модель Д.Болормаа, сүүлийн үед загварын нэгэн төрел болох фотомоделийн чиглэлд илүүтэй хүч сорих болсон Б.Одгэрэл нараас эхлээд загвар өмсөгчдийн бүх үеийн төлөөлөл оролцсон Алтан говь шоунд Smile салоныхон ч бас үргийг Никитон
хамтлагийн ахлагч Б.Батчулуун болон Камертон-ы залуус уригдан ая дуугаа өргөсөн туе шоуны үеэр азтай үзэгчийг шалгаруулж, Торго салон, АПУ компанийн нэрэмжит шагналаар шагнан, шинэ жилийн ширээ дүүрэн бэлэг гардуулсаан нь цас бударсан өвлийн үдшийг санагдуулсан хөгжилтэй сюрприз байлаа. Олон хүн Алтан говь хэмээх ихэр нэртэй шар айраг, үндэсний загвар хоёрын алинд нь дотночлон дурлахаа мэдэхгүй байлаа. Энэ бол торго амилсан үдэш байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button