Лицензийн далд бизнесийг ил болгоно

Энэ онд 14 мянган кв.км талбайд геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэж байгаа аж. Геологи судалгааны ажлыг улсын төсвөөр хийхээс гадна хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа гэнэ. Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагч компаниуд энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар хайгуулын 4054 лиценз эзэмшиж байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилд 42.8 тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийжээ.
Уул уурхайн салбар энэ оны хүлээгдэж байгаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 61 хувь, экспортын 42.9 хувийг үйлдвэрлэхээр байгаа аж. Менгэн дүнгээр бол 260 гаруй тэрбум төгрөгийн бү-тээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Ашигт малтмалын хууль 1997 онд батлагдсан. Хуулиар хайгуулын лицензийг долоо, ашигпалтын лицензийг 60 жилийн хугацаагаар олгодог байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 54.2 сая га талбайг хамарсан 4011 хайгуулын лиценз, 142.5 га-г хамарсан 831 ашиглалтын лиценз хүчин төгэлдер байгаа аж. Лицензийн төлбөрийн хувьд жилд хайгуулын лицензид нэг га тутамд 0.05-1.5, ашиглалтын лицензид 5-10 ам.доллар төлдөг юм байна.
Сайдыг мэдээллээ хийс-ний дараа гишүүд нэлээд зүйлийг асууж сонирхсон. Тэдний асуултыг гол нь лиценз, нөхөн сэргээлт, олборлолт тойрсон асуудлууд байлаа. Гишүүд лицензийг тойрсон авилгал, хүнд суртал, далд бизнес байгааг хэлж, ҮХЯ-ныхан ч үүнийг хүлээн зөвшөөрч байв. С.Батболд сайд Лицензийн далд бизнесийг ил болгох талаар мө-рийн хөтөлбөрт орсон байгаа. Тиймээс лицензийн борлуулалтыг ил тод нээлттэй бол-гож, тодорхой татвар авдаг болно гэж байлаа. Түүнчлэн нөхөн сэргээлт, байгаль ор-чинд учруулж буй хор хөнөөл, техник технологийн шинэчлэл гээд олон асуудлыг багцлан хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ гэж байсан.
Гишүүн Ж.Наранцацралт Хайгуул нэрийн дор олбор-лолт явуулж буй жижиг ком-панийг яах вэ, Монгол Улс өөриин нөөц дээрээ түшиглэн гадаадын том компаниуд шиг олон улсын зах зээлд бонд гаргах боломж бий юу, нөхөн сэргээлт явуулах төлбөр, хиигээгүй тохиолдолд хүлээх хариуцлага ямар байгаа талаар асуухад сайд Хайгуулаар олборлолт хийх бо-ломжгүй. Харин туршилтын журмаар олборлолт явуулдаг. Олон улсын зах зээлд манай улс өөрийн хөрөнгөөр барьцаалсан бонд гаргах, хувьцаа арилжаалах бодлогыг Засгийн газраас дэмжиж байгаа. Томоохон улсын үйлдвэрүүд ийм зүйл хийхэд Засгийн газраас зохион байгуулж болно. Алтны ченжүүдийн талаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ингэснээр ченжүүдийг зохицуулалтад оруулах юм. Нөхөн сэргээлтийн асуудал бидний анхаарлын төвд байгаа. Энэ талаар хийсэн судалгаа бий. Үүнийгээ үндэслэн санал боловсруулсан. Мэн орон нутгийнхнаар компаниудад хөндлөнгийн хяналт тавуулах гээд төлөвлөсөн зүйл нэлээд бий гэж байв. С.Оюун гишүүн Лиценз авахад орон нутгаас санал авах гэж нэлээд хүнд-рэлтэй учирдаг, гадаад, до-тоод гэлтгүй татвар, хөнгөлөлтийг адил болгох, нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг орон нутгийн дансанд хийдэг ч эргээд авч чаддаггүй гэсэн тодорхой зүйлийг асуусан. Түүний асуултад ҮХЯ-ны мэргэжилтнүүд Хуулинд лиценз авахдаа аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авна гэж заасан байдаг. Хүндрэл гарч байгаа нь үнэн. Одоогоор лиценз авахын тулд доод тал нь 2-3 сар зарцуулж байна. Аймгийн Засаг даргаас санал авахаар очиход өгнө ч гэдэггүй, тэгнэ ч гэдэггүй гэдийчихдэг явдал гарч байгаа. Кадастрын албан дээр өнөөдөр 150-200 компани хүлээлттэй байна. Үү-нийг өөрчлөх юм уу, эсвэл хугацааг нь богиносгож хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Гэхдээ орон нутгийнхны эрх ашгийг хохироохгүй, хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулахгүйгээр шийдэх хэрэгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хөнгөлөлт, татварыг адил болгох талаар яригдаж байгаа. Нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг орон нутгийн дансанд хийчихлээр өөр зүйлд зарцуулдаг явдал бий. Аль банкинд хийх, нэгдүгээр гарын үсгийг хэн зурах талаарх журмыг сайдын тушаалаар баталсан. Үүнийг мэдэхээс мэдэхгүй нь их байх шиг байна гэж байлаа. Мэн сайд томоохон ордуудыг ашиглалтад оруулах талаар анхаарч мастер төлөвлөгөө боловсруулсан. Уг төлөвлөгөөг гадаад дотоодын хөрөнгө оруулагч болон олон улсын байгууллага, донор орнуудтай хамтарч хэрэгжүүлнэ. Оутолгойн ордыг 2008, Таван толгойн нүүрснии ордыг 2008 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэж байсан. Энэ мэтээр лиценз тойрсон авилгал хээл хахуулийн бүлэглэл байдаг, лицензийн цаад эзэд нь хятадууд байдаг, зориулалтын бус зүйл хийж байгаа гээд олон шүүмжлэл гарч байв.
(өдрийн сонин 2004.11.1 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button