Гаалийн Баатар сиймхийгээр, чоно борооноор…

Их эвслийн засгийн газар учир начираа олж ядаж байх завсар авилгал эдийн засгийн томоохон гэмт үйлдлүүдээрээ гаршсан Гаалийн өрөнхий газрын удирдлагууд бүүр ил цагаандаа гарч эрээ цээрээ алдаж байна. Үүнийг монголчууд, муу хун сиймхийнгээр чоно борооноор гэдэг дээ. Арваннэгдүгээр сарын 29-нд гаалийн удирдлагуудын бүр тодруулбал Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын оролцсон гэгдэх маш том кондрабандын хэр-гийг цагдаагийн газрынхан мэдээлийн дагуу шалгаж илрүүлээд байна. Долоон чингэлэг буюу дөч гаруй мянган ширхэг ямааны арьсийг хонь үхрийн арьс болгон мэдүүлж улсын хилээр татваргүй гаргахын даваан дээр эрүүгийн цагдаагийнхан энэ ноцтой хэргийн халуун мөрөөр ороод илрүүлчихжээ. Уг хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Энэ зуугаад сая төгрөгийн хэрэгт Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, Дэд дарга Батбаяр нарын удирдлагууд холбоотой болох талаар эх үүсвэрүүд мэдээлжээ. Хонь үхрийн арьс бол татваргүй гардаг харин ямааны арьс нэг ширхэгээс 1500 төгрөгийн татвар авдаг юм байна. Нэг чингэлэгт 4500-7000 ширхэг арьс ордог аж. Гаалийн авилгач удирдлага түүний гар хэл бологч хамаатны командаар 40-50 мянган ширхэг ямааны арьс нүд ирмэхийн зуур ганц-хан бичиг бөглөөд л хонины арьс болж хувирах нь тэр. Үүний үр дүн нь улсад орох ёстой зуугаад сая төгрөг албан тушаалтнуудын халаасанд орно.
Өнгөрсөн сарын 29 -ний оройн 19 цагийн орчим ажил тарсан хойно Улаанбаатар гаалийн хэлтсийн дарга Түв-шинжаргал гаалийн байцаагч Б.Наранцэцэг, Наранжаргал нарыг дуудуулж уг гэмт хэрэг үйлдэгджээ. Хэлтсийн дарга Түвшинжаргал нь Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын эхнэр Баяртын төрсөн дүү, Наранжаргал нь замын үүдийн гаалийн дарга Банзрагчийн охин харин Наранцэцэг нь УИХ-ын гишүун асан Шаравсамбуугийн туслах байсан нэгэн. Энэ үөд хяналт та-вих ёстой Гаалийн дэд дарга Батбаярын нутаг ус садан төрлийн Оюунчимэг гэгч хэрэг явдлыг мэдээгүй хүн болон өнгөрүүлжээ. Нэгэнт энэ хэрэг шалгагдаж байгаа учраас үүнээс илүүг өгүүлэхээ азная. Уг нь гаалийн удирдлагуудын оролцсон бүр үндэсний аюулгүй байдпын хэмжээнд яригдсан томоохон хэргүүд ийнхүү илэрдэг. Харамсалтай нь тэгэсхийгээд дарагдаад өн-гөрдөг нь дасал болжээ. Дарагдаад өнгөрдөгийн учрыг олоход дэндүү амархан. Гаальд үүрэлеэн том тарын дээврийнхэн хэрэгцээт үедээ, хэргийг дарахад жип машиныг набор шиг өгдөг гэж ярьдаг юм билээ. Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хамгийн түрүүнд албаны бялуу хуваасан газар бол гааль. Хамгийн бага нь Улаан сайдын охиныг гаалийн байцаагчаар шагнаж, хамгийн том нь сонгуульд жип. Бэлэглэсэн наймаачинд гаалийн газрын дарга өгөөд зогссонгүй томилолт одоо хүртэл үргэлжилсээр байна. Саяхан УИХ, Засгийн газрын гишүүн хатагтай Гандийн дүүг ахлах байцаагч, УИХ-ын гишүүн Бадамжунайн дүү Лхагвасүрэнг замын үүдийн гаалийн хяналт шалгалтын дарга, Дэд сайд асан Энхтайваны төрсөн дүү Отгонпүрэвийг Буянт-Ухаагийн гаалийн газрын даргаар томилжээ. Бүр эрээ цээрээ алдаж дэд дарга Ж.Батбаяр багш эгч Ж.Нямсүрэнгээ хамгийн чухал газар байцаагч болгож амжив. Хэт даварсан гаалийн удирдлагууд хил гаалийн хууль бус наймаа төдийгүй гаалийн га-зарт үндсэн хөрөнгө үлдээхгүй-гээр шунахай авир гаргаж олны дургүйг хүргэж байна. Хотын төвд байрлалтай халаалттай зургаан ширхэг гараашийг мөн л цөөхөн төгрөгөөр гаалийн хэдэн дарга нар хувьдаа яаран худалдан авав. Мэн шинэ орон сууцанд хамаатан саднаа оруулахаар хувиар хийгээд байна гэж гаальчид толгой сэгерэн ярина. Гаалийн удирдлагуудын луйвар хулгайн бизнесийг зогсоох ямар ч хүч байхгүй мэт. Судлаачдын үзэж байгаагаар гаалиар улсад орох ёстой арван төгрөгийн гурван төгрөг нь орж долоон төгрөг нь өөр замаар хармаа руу явж байна гэсэн эмгэнэлт мэдээ бий. Уг нь долоон төгрөг нь орж дээрх гаалийн удирдлагууд гурвыг нь халааслаж суувал бас яая гэхэв. Эвслийн Засгийн газарт мөнгө хэрэгтэй баймаар. Тэр дундаа хүүхдэд өгөх 120 тэрбум төгрөг байна, байхгүй гэж булаалдаж суух юм. Гэтэл гаалийн авилгач том гаруудыг илчилж шийтгэж мэн удирд-лагыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг улсад нэмж орох тооцоо бий гэж зарим гаальчид өгүүлж байна. Дээр өгүүлеэн долоон чингэлэг ямааны арьсны хэргийг цагдаагийнхан илрүүлж ядаж байтал гааль дээр бас олон тонн архины хэрэг нуугдаж гаалийн удирдлага хэмээх авилгалынтом гар-ууд сандралдаж бүтэн хагас сайн өдрүүдэд баталгаат агуулахад оруулах арга хэмжээ авч байна гэж манайд мэдээллээ.
(өдрийн сонин 2004.11.1 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button