Бин Ладен Америкчуудад хандаж үг хэлжээ

Өнгөрсөн баасан гарип Исламабад хот дахь туе телевизийн байрны өмнө дугтуйтай хуурцаг орхисон байсан хэмээн Аль-Жазира-гийн Пакистан дахь төлөөлөгч Ахмад Зайдан мэдэгдсэн юм. Ингээд бичлэгийг авенаас хэдхэн цагийн дараа цацжээ. Осама бин Ладен Америкт Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа үед тус улсын иргэдэд хандан эх орныхоо аюулгүй байдлыг хангах асуудлыг гартаа авч, лалын ертөнцийн эсрэг явуулж буй бодлогыг зогеоохыг уриалав. Түүнээс гадна 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядах ажиллагаа зохион байгуулснаа хүлээ-гээд чухам яагаад ингэх болсноо тайлбарлахдаа Америкийн эрх баригчид жирийн иргэдээ хуурч байна хэмээн онцолжээ. Түүний хэлснээр туү улсын засаг захиргаа хээл хахуульд автсан Арабын орнуудтай адил гэнэ. 1982 онд Израиль Ливан руу халдах үед Осама бин Ладен АНУ руу халдахаар төлөвлөж байжээ. Хамгийн сонирхол той нь тэрээр Саддам Ху-сейныг АНУ-ын тагнуул хэмээн буруутгаад АНУ Ира-кийн нэг тагнуулыг нөгөөгөөр нь солихын тулд Иракийг бөмбөгдсөн гэв.
Их Британид хэвлэгдэн гардаг Daily Telegraph сонинд бичсэнээр энэ бичлэгийг санал хураалт болохоос өмнө хэд хоногийн турш цацах юм байна. Үүнийг телевизээр дамжуулсан явдал нь Ж.Бу-шид маш ашигтай алхам боллоо хэмээн шинжээчид үзэж байна. Осама бин Ладены хэлсэн үг нь АНУ терроризмтэй хийх тэмцлээ үргэлжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийн маш том баталгаа болох юм. Терроризмын эсрэг тэмцлийг үргэлжүүлэх шаардлагатай гэдэг нь Ж.Бушийн сонгуулийн хөтөлбөрийн үндсэн асуудал юм.
Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жон Керригийн хувьд энэ нь маш том цохилт болжээ. Зарим судлаачдын үзэж байгаагаар сонгуулийн болохоос хэдхэн хоногийн өмнө дэлхий даяар эрэн сурвалжилж буй алан хядагчын хэлсэн үгийг телевизээр цацсан явдал нь урьдчилан төлөвлөсөн алхам гэнэ. Лалын ертөнцөд нэрд гарсан түүний хувьд Ж.Буш Ерөнхийлөгч байвал илүү ашигтай бөгөөд одоо америкчууд есдүгээр сарын 11-ний хэрэг явдлын талаар дахин бодох аж. Нөгөө талаас энэ нь Бүгд Найрамдах намын хүсэн хүлээж байсан бэлэг юм.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа Катарын эрх баригчдад хандан бичлэгийг нэвтрүүлэхгүй байх хүсэлт тавьсан байна. Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдэл хийхдээ Бид Катарын эрх баригчдаас энэ бичлэгийг нэвтрүүлэхгүй байхыг хүссэн. Тэд үүнийг цацсанд бид сэтгэл маш дундуур байна хэмээн онцолжээ.
(өдрийн сонин 2004.11.1 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button