Я.Арафатын тогооч нарыг шалгасан гэнэ

Палестины удирдагчийг удаан үйлчилдэг хороор хордуулсан хэмээн Израилиин нэгэн радиогоор ярьсан юм. Дээрх мэдээллийг Палестины нэгэн хариуцлагатай ажилтан тараажээ. Үүний дагуу Арафатын хоолыг бэлтгэдэг тогооч нарыг бүгдийг нь шалгаж эхэллээ. Харин Францын эмч нар түүнийг цусанд нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй тул хор өгенийг үгүйсгэж байгаа билээ. Америкийн хэвлэд бичсэнээр Палестины удирдагч өвчилсөн бөгөөд хэдийд бүрэн эдгэрэх нь тодорхойгүй байгаа тул нөхцөл байдал нэлээд ээдрээтэй болоод байна. Учир нь ихэнхи палестин-чуудын хувьд тэрээр хэнээр ч сольшгүй удирдагч, үндэсний билэг тэмдэг юм. Зарим хэвлэлд Ясир Арафатыг цусны өвчин, ходоодны хавдраар өвчилсөн хэмээн бичиж байгаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл өнгөрсөн бямба гаригт Я.Арафатад хандан албан тушаалаасаа татгалзаж ажлаа Ерөнхий сайд Ахмед Курайд шилжүүлэх өгөхийг уриалав. Ингэсэн тохиолдолд Израилиин тал Ойрхи Дорнодын асуудлыг шийдэх хэлэлцээ хийх хүнтэй болно гэдгийг ч тэрээр онцлов. Израилиин Ерөнхий сайд А.Шарон болон Ж.Бушийн засаг захиргаа Я.Арафаттаи хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа билээ. Харин Израилиин хэвлэлд Палестины удирдагчын тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсан хэмээн бичсэн байна. Тэрээр хамтран ажилагчдадаа танихгүй байгаагаас гадна ярьж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс ажлаа үргэлжүүлэн хийнэ гэдэг эргэлзээтэй юм.
(өдрийн сонин 2004.11.1 269)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button