Соцдек амь орж, улс төрчдийг сандралд орууллаа

Энэ нам дахин байгуулагдах тухай жил гаруйн өмнөөс яригдаж байсан ч улстөр, эдийн засгийн байдлаас болж хойшлоод байжээ. Харин соцдек нам сонгуулийн өмнө байгуулагдаж болох байсан ч сонгуулийн үеэр гарсан бол АН-д ихээхэн нөлөөлөх байсан гэж үзэж байгаа юм байна.
Соцдект яагаад дахин сэргэн байгуулагдах болсноо Соцдекийн үүсгэн байгуулагчдын нэг А.Ганбаатар хэлэхдээ Монгол улс оршин тогтноход аюул занал учирч байна. Чөлөөт ардчилсан нийгэм байхгүй болж, төр засаг хямралд орлоо. Мөн хамгийн гол нь Үндэсний аюулгүй байдал гэж тайлбарласан юм. Харин анх соцдек намыг 14 хүнтэй байгуулж байхад МАХН-ын дөрвөн гишүүн нууц нэрээр элсэн орж байжээ. Тэдний дунд одоогийн УИХ-ын дарга асан Р.Гончигдорж улс төрийн нөхцөл байдал ажлаасаа шалтгаалан Р.Сэлэнгэ нэрээр гишүүн нь болж байжээ. Мөн шинэ Соцдек нам социалист интернационалын гишүүний эрхээ дахин сэргээж байсан тохиолдол байдаг гэнэ. Хамгийн гол нь одоогийн УИХ-д суудалтай соцдекүүдийг хүлээж авах эсэхээ тодорхой шийдээгүй байгаа ажээ. Харин Соцдекийн дарга Гончигдоржийг эрхээсээ өөрөө татгалзсан болохоор хүлээж авахгүйгээ мэдэгдлээ. Тиймээс ч түүнийг ХУ намын урлагч гэдгийг албан ёсоор зарласан нь энэ. Мөн шинэхэн нам маань хуучин байх орон тоо, гишүүдийн нэрс гээд бүх л зүйлээ АН-аас нэхэмжлэхээр болжээ. Соцдек шинээр сэргэх болсон бас нэг шалтгаан нь төр дампуурлын байдалд орсон, хуулиас дээгүүр хүмүүс бий болсон, Үндсэн хуулиас дээгүүр тогтоол баримтууд бий болсон учраас намаа дахин сэргээх болсон гэж байсан юм. Иймд хормойгоо сөхүүлэх нэг дайсан гарч хуучин буюу шинэ нам амь орж эв түнжин муутай улс төрийн нам, улс төрчдийг хөдөлгөөнд оруулчихлаа.
2004.10.30, Хүмүүс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button