Сонгуулийн хуулийн цаг бусын солиорол

Сонгуульд нэр дэвшиж, дараа нь өргөдөл барин бүх шатны шүүхийг дамждаг байдал моод болов. Үүнээс улбаалан төрөө сонгох сонгогчийн итгэл апдагдаж, сонгуулийн дараа үүсдэг бялуу хуваалтын синдром түмний амьдралыг хөлдөө чирэв.
Энэ бүх гажуудлыг хууль зүйн талаас нь хэрхэн залруулах вэ? Яаж сонгогчдын хүрээг тэлж, улс төрийн нам, хүчний хараат байдлаас сонгуулийг аврах вэ? Хэрэв Сонгуулийн хууль энэ цаг үеийн шаардлагад нийцсэн, сайтар бодож боловсруулсан, заалтууд нь хоорондоо уялдаатай, улс төрийн нөлөөнөөс үл хамаарахуйц байж чадвал дээрх будлиан, маргаанууд үүсэхгүй байж болох талтай юм. Өөрөөр хэлбэл, төрийг бүрдуүлэх механизм нь зөв байж чадвал улс орон төрийн хямралтай нүүр тулж, гал алдахгүй байх боломжтой болно. 1992 онд батлагдсан, өнөөдрийг хүртэл УИХ-ын дөрвөн ч сонгуулийг ардаа хийгээд байгаа Сонгуулийн хууль тухайн цагтаа шилжилтийн үеийн Монголын төр, нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэж, давааны өндрийг давсан нь маргашгүй үнэн. Гэсэн хэдий ч өнөөдөр үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал уг хуулийг өөрчлөн сайжруулах цаг ирснийг сануулсаар байгаа билээ.

НЭР ДЭВШИГЧДИЙН ДАВҮҮ ТАЛ БА ТӨРИЙН ҮНЭЛЭМЖ
Энд зарим нэгэн тоо баримтаас дурдъя. 1992 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон 76 гишүүн нийт сонгогчдын ердөө л 57.8 хувийг төлөөлж, үлдэж байгаа 42.2 хувь нь төрд төлөөлөлгүй үлджээ. 1996 оны сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүд с нгогчдын 53.7 хувийн дэмжлэгээр тодорч, саналаа өгөгсдийн 46.3 хувь нь ялагдсан нэр дэвшигчидтэй хамт мартагдахад хүрчээ. 2000 онд энэ тоо дахин сөрөг маягаар хэлбэлзэж, УИХ-д сонгогдсон гишүүд сонгогчдын 52.2 хувийн саналаар парламентад үгээ хэлэх эрх авчээ.
Өөрөөр хэлбэл сонгууль бүр сонгогчдын 50 шахам хувийг төрд төлөөлөлгүй үлдээн, тойргийн гадна хаяж байж. Үуний бурууг Сонгуулийн хуулиас хайя. Туе хуульд нэр дэвшигчийн авах саналын доод хэмжээг 25 хувь гэж заасан байх юм. Сонгогчдын 75 хувийг хэн ч биш маягаар үзэн ийнхүү хуульчилсан нь ард түмний эрх ашгийг хохироохоос гадна төрийн үнэлэмжийг доош татаж буй хэрэг гэж хэлж болно. Товчхондоо бол төрийн түшээ болох босго дэндүү намхан байгаа нь улс төр хавтгайрахад хүргэсэн аж. Сонгуулийн хуульд зааснаар тухайн тойргоос 801 сонгогчийн гарын үсэг цуглуулж, ердөө 25-хан хувийнх нь саналыг дэгээдэн бусдаасаа цойлж чадвал гишүүн болчихлоо гэсэн үг. Энд зайлшгүй дурдах ёстой бас нэг асуудал бол нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 25 гэж Сонгуулийн хуульд заяасан явдал. Аль нэгэн их, дээд сургууль төгсөөд ажлын гараагаа дөнгөж л эхэлж байх үедээ иргэн өөрөө хүсвэл улс төрийн тогоонд үерэн орж болох нь.
Улс төр бас өөрийн гэсэн үнэлэмжтэй, хүрээлэлтэй, шалгууртай. Энэ тохиолдолд нэр дэвшигчдийн давах ёстой босго өндэр байх тусмаа улс төр дэх ганзагын наймааны байдлыг халж, цэвэрших юм. Хэрэв нэр дэвшигчийн авах ёстой саналын доод хэмжээг 35-40 хувь болгочихвол нэг тойрогт арав хориулаа өрсөлддөг байдал устаж, сонгогчид ч бас төрд төлөөллөө бүрэн утгаар нь илгээх боломж бүрдэнэ.
Сонгуульд өрсөлдөгчдийн насны доод хязгаарыг адаглаад 30 болгон өөрчилбөл улс төр дэх цус сэлбэлт илүү хүчтэй, чанартай болох магадлал өндэр бий.

ХЭЛМЭГДСЭН СОНГОГЧИД
Тэдний тухай дуугүй өнгөрвөл тэнэг хэрэг болно. Сонгууль бүр хэлмэгдэгедийг төрүүлдэг. 1992 оны УИХ-ын сонгуульд оролцох сонгогчдын албан ёсны тоо 1183041. Гэвч сонгогчдын нэрсийн жагсаалтад тэдний 100000 нь багталгүй үлдсэн байх юм. 2000 онд жагсаалтаас гээгдсэн сонгогчдын тоо 115000-д хүрч, 2001 онд 160000 болтлоо өсчээ. Дээрх хэлмэгдэгедийн эгнээнд сонгууль өгөөгүй иргэдийг нэмбэл нэлээдгүй өндэр тоо дуулгах вий.
Сонгуулийн насны иргэд яагаад төрөө сонгох эрхээ эдэлж чадахгүйд хүрдэг вэ гэсэн асуулт зуй ёсоор гарна. Ингэхэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэн бүрдүүлдэг вэ? Энд Сонгуулийн хууль нь өөрөө улс төрийн нам, хүчинд үйлчилж буй байдал ажиглагдаж байгаа юм. Хуульд сонгогчдын нэрсийн жагсаалтыг сум, дүүргийн Засаг дарга нар гаргана гэж заажээ. Засаг дарга нь улс төрийн албан тушаал гэдгийг бид мэднэ. Тэгээд ч аймаг, сум, дүүргүүдийн ИТХ-д улс төрийн намуудын нөлөө их байгаа өнөөгийн нөхцөлд сонгогчдын нэрсийн жагсаалтад хувь хүний үзэл бодол давамгайлахгүй гэх баталгаа үгүй.
Сонмрхолтой нь Засаг дарга санал авах өдрөөс 50 хоногийн өмнө сонгогчдыг бүртгэдэг хэрнээ сонгууль болохоос 15-хан хоногийн өмнө нийтэд зарлах хачирхалтай заалт Сонгуулийн хуульд бас бий. Нэрсийн жагсаалтыг аль болох эртхэн олон нийтэд мэдээлбэл сонгогч өөрийнхөө нэр бүртгэгдсэн, үгүйг мэдэх, ажиглагчдын зүгээс хяналт тавих боломжтой болох юм.
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг улс төрийн төлөөлөл болсон албан тушаалтан гаргаж, түүнийгээ зарлалгүй удаж байгаа нь санал луйвардах нэг маягийн дамжлагыг бий болгож байгааг үгүйсгэх аргагүй.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд сонгуулийн үеэр мэн л хэлмэгдэж улддэг. Энэ асуудлыг хуулиар зохицуулахыг шинэ үеийн монголчууд шаардах болсон нь ч бас зүй ёсны хүсэл.

ТӨӨРӨЛДСӨН ТОЙРГУУД, УИХ-ААС ШУУД ХАМААРАЛТАЙ СЕХ-Г ЯАХ ВЭ?

Энэчлэн Сонгуулийн хуучин хуулиас улс төрийн нөхцөл байдал болон цаг үедээ нийцээгүй олон заалтыг олж харж болно. Олны анхаарлыг татдаг нэг зүйл бол нэг тойрогт оногддог сонгогчдын тоо. Газар нутгийн байршлаас шалтгаалан манайд энэ тоо харьцангуй хэлбэлзэлтэй байдаг. Нэг тойрогт хамгийн олондоо 30000 хүртэл, цөөндөө 10000 хүртэл сонгогч оногддог нь дэндүү өрөөсгөл зөрүү бөгөөд энэ нь УИХ дахь нам, хүчнүүдийн суудлын чанарт нөлөөлөхүйц хэмжээнд байгаа юм. Тойргуудыг аль болох ойролцоо тооны сонгогчтой байлгах зарчмыг парламентын засаглалтай орнууд баримталдаг. Сонгуулийн тойргийг цөөлөх талаар Өнөөдөр сонины зүгээс санал дэвшүүлж байсан. Харин яаж? Эдүгээг хүртэл хуульд тойргуудыг хэрхэн, ямар үндэслэлээр байгуулах талаар тодорхой заалт байхгүй байгаа нь хачирхалтай. Цөөн хүн амтай Монгол орны хувьд жалга дов бүрийг нэг тойрог болгохоор жижиглэн хязгаарласан нь төрийн нүсэр аппарат бүрдэх хөре суурь болдог нь нууц биш.

Эцэст нь СЕХ-ны бие даасан, хараат буе байдлын талаар өгүүлэх нь зөв болов уу. СЕХ улс төр, захиргааны хувьд бие даасан байхыг ардчилсан нийгэм шаарддаг. Гэтэл хуульд зааснаар СЕХ нь УИХ-ын дэргэдэх байгууллага бөгөөд бүрэлдэхүүнийг нь томилох эрхийг парламент эдэлдэг. Тиймээс ч СЕХ ялалт байгуулсан намынхны хүртэх ёстой бас нэг бялуу болж хувирсаар иржээ. Ард түмний төрөө сонгох эрхийг хэрэгжүүлэх ёстой уг.хорооны дарга, гишүүд нам буе байх уу, эсвэл бүх нам, хүчнуүдээс адил тэнцүү төлөөлөлтэй байх уу гэдгийг хуульд тодорхой заагаагүйгээс СЕХ үнэн хэрэгтээ ялсан намын удирдлага дор ажилласаар ирэв. Энэ нь 2004 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дараахан гарсан маргаан, будлианыг тайлбарлах гол хөшүүрэг болсон гэдгийг бид мэднэ. Улс төрийн нам хүчнүүдэд тэгш эрхтэй өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхийн тулд СЕХ-г төрийн бие даасан байгууллага болгон, үүнийгээ Сонгуулийн хуулиар хуульчлах шаардлага тулгарч буй юм.
Төгсгөлд нь хэлэхэд нийгмийн байдал, эдийн заегийн хөгжил, ард түмний амьдралд улс төрийн тогтолцоо шууд нөлөөлөх болсон энэ цагт ардчилсан хандлагатай, шинэ үеийнхний шаардлагад нийцеэн Сонгуулийн хуулийг батлан хэрэгжүүлэх нь адил тэнцүү хүчнээс бүрдсэн өнөөгийн УИХ-ын зориг гарган гарцаагүй хийх ёстой ажлын нэг. Парламентаас парламентын хооронд хоцрогдсоор байгаа Сонгуулийн хуулийг өөрчлөн шинэчлэхгүй бол төр тайван, нийгэм амгалан, түмэн олон төвшин байх үндэс үгүй. Учир нь төрийн эрүүл тогтолцоог бүрдүүлэх цорын ганц гарц нь Сонгуулийн хууль билээ.
(өнөөдөр 2004.10.29 253)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button