Ийм байгууллагыг хэн тоох вэ дээ

Энэ хугацаа ирэх сарын 6-нд дуусгавар болно. Тиймээс ч зарим аймгийн шинэ Хурал үйл ажиллагаа-гаа эхэлж байна. Архангай, Өвөрхангай аймагт л лав өөрөө удирдах ёсны байгуул-лага нь хурлаа хийсэн сураг дуулдлаа.
Орон нутгийн сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Улаанбаатарт 40 суудлын 37-г нь, 21 аймгийн 18-д нь, 338 сумын 208-д нь олонх болсон. Тиим болохоор орон нутгийн Хурлын эрх мэдэл үндсэндээ энэ намын гарт очсон гэсэн үг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгуул-лага болох бүх шатны Хурал тухайн орон нутгаа атгаж байх ёстой. Тэндээ эзэн нь байх учиртай.
Гэтэл хүмүүс ч, улс төрийн хүчнүүд ч Засаг даргын суудлыг л сонирхоод байх юм. Тэгвэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирд-лага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирд-лагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг аж. Төрийн удирдлагыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт тэдгээрийн Засаг дарга хэрэгжүүлэх бас хуультай юм байна.
Засаг даргад нэр дэв-шүүлэх эрхийг харин ИТХ-д олонхийн суудал авсан нам эдэлнэ. Тэгэхдээ нэр дэв-шүүлэх эрх эдэлнэ гэдэг маань Засаг даргын суудлыг тухайн нам өөрийн хүнээр эзэгнүүлнэ гэсэн үг бас биш аж. Яагаад гэвэл Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар туе туе томилно гэж Үндсэн хуульд заажээ. Тэгэхлээр дээд шатны Засаг даргынх нь шийдвэр гарч байж, өөрөөр хэлбэл, тухайн хүнийг аль нэг шатны Засаг даргаар ажиллахыг дээд шатных нь Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүулэх боломж-той болох нь. Нэгэнт дээд шатны Засаг дарга нь ийм эрх эдлэх болохоор доод шатных нь Засаг дарга аль намынх байхаас үл хамааран түүний өмнө ажлаа хариуц-даг, тайлагнадаг журамтай. Ах сонгуулиар дээд шатан-даа хүчний харьцаа тэнцвэр-тэй байгаа ч дүү сонгуулийн дүнд улс төрийн хүчнүүд гойд анхаараад байсны гол учир нь энэ буюу.
Намуудын шохоорхоод байгаа аймгийн Засаг дарга чинь үндсэндээ Ерөнхий сайдын мэдлийн, түүний төлөөний хүн болж таарч байна. Ерөнхий сайд чинь тэднийг томилох эсэхийг шийддэг Монгол Улсын Засаг дарга аж. Тиймээс ч аймгийн ИТХ-аас Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд бат-ламжлахаас татгалзах эрх-тэй байдаг аж. 1996 онд М.Энхсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаар Б.Бас-Оргилыг томилохоос татгалзан буцаахад хүмүус эвэртэй туулай үзсэн мэт болж байж билээ. Тэгэхэд М.Энхсайхан эрхээ л эдэлж байсан юмсанж.
Тэгэхдээ аймгийн ИТХ-ын саналыг ийнхүү баталгаа-жуулахгүй буцаах эрхийг Ерөнхий сайд хоёр л удаа эдэлнэ. Тэгээд бүр их том эрхээ эдэлж аймгийн Засаг даргыг өөрөө дур мэдэн томилно. Уг нь хуульд бол дур мэдэн биш зөвшил-цөн томилно гэсэн байдаг ч нэгэнт л ИТХ-ын хоёр ч
саналыг нь хайхраагүй бол гурав дахь удаадаа тэдэнтэй зөвшилцөөд байх нь юу л бол. Зөвшилцөх нь үнэндээ утгагүй болно биз дээ. Тиим болохоор Ерөнхий сайд өөрийн үзэмжээр сонголтоо хийж шийдвэрээ гаргана гэсэн үг.
Архангай аймгийн Засаг даргаар томилуулахаар Ж.Хүрэлсүхийн нэрийг, Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилуулахаар Б.Эр-дэнэбилэгтийн нэрийг тод-руулсан сураг дуулдаж байна. Энэ хоёр аймгийн ИТХ-д МАХН олонх болсон. Засаг даргад заавал ИТХ-д сон-гогдсон хүмүүсийн нэрийг дэвшүүлэх албагүй юм байна. Ж.Хүрэлсүх, Б.Эр-дэнэбилэгт нар ч тухайн хуралд сонгогдоогүй хүмүүс. Ж.Хүрэлсүх нь Стандарт, хэмжилзүйн төв хэмээх Засгийн газрын нэг агент-лагийг удирдаж, Б.Эрдэнэ-билэгт 2000-2004 онд УИХ-ын гишүүн байсан юм. Мэдээж Хүрэлсүх нь Архан-гайн, Эрдэнэбилэгт нь Өвөрхангайн уугуул байгаа л даа.
Одоогийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй хийсэн анхны уулзалт дээр энэ асуудлыг хөндөхдөө, урьд нь Засаг даргаар ажиллаж байсан хүмүүсийг улираан сонгох шаардлага тохиолдвол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэр зэрэг ажил-ласныг нь, амлалтаа (мөр-ийн хөтөлбөр) хэр биелүүл-сэнийг.нь харгалзан үзнэ гэж байсан. Ер нь бол аймгийн Засаг дарга нарыг томилох асуудалд улс төрийн шалгуураар хандахгүй гэж тэрбээр нэг буе удаа хэлж буй юм шүү. Бас манай нийгэмд газар аваад байгаа ядуурал, авлигатай хэрхэн тэмцэхээр төлөвлөж байгааг нь харгалзана гээд байгаа. Ядуурлыг бууруулна гэдэг нийтээр хүсч, улсын Засаг дарга нь амлаад ч хэрэг-жүүлж чадахгүй байгаа зорилт л доо. Тэгэхдээ биелдэггүй юм гээд орхиж болохгүй асуудал.
Гэхдээ Ц.Элбэгдорж энэ шалгуураар нээнтэг болгоод аймгуудын ИТХ-аас Засаг даргад нэрийг нь санал болгож буй хүмүүсийг бат-ламжлахгүй буцаагаад бай-вал харин орон нутгийн сонгуульд ялсан хүчнийг жинхэнэ улстөржүүлж орхиж мэднэ. Нийт 690 мандатын 479 буюу 64 хувийг нь авсан намын саналд хайхрамжгүй хандвал улстөржихгүй гэсэн амлалтаасаа буцеан хэрэг болох төдийгүй ерөөс хэн бэ гэдгээ харуулна. Түүгээр ч барахгүй Ерөнхий сайд л аймгуудын Засаг даргаар хэнийг ажиллуулах-аа мэдэх байсан юм бол Орон нутгийн сонгууль хийх хэрэг юун гэсэн асуудал гарч ирэхийг үгүйсгэхгүй. Олон түмэн ч гайхах биз.
Үүнээс үүдэж урагш ахихдаа тун төвөгтэй байгаа нөгөө зөвшилцөл ч гацаж мэднэ. 5050 хувь гэсэн тохиролцоо орон нутгийн сонгуулийн дүнд огт хамаа байхгүй. Энэ тохиролцоо дэд сайдын асуудлаар хязгаар-лагдах учиртай.
Уг нь нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх гэж буй бол тэнд ИТХ нь илүү эрх мэдэлтэй, юмны эзэн, сумны занги байх учиртай. Гэтэл дээрээ ч, доороо ч хурал маань ёс төдий эрхтэй байна. Хамгийн наад зах нь аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үед Ерөнхий-лөгчийн дараа УИХ-ын дарга нь байр эзэлеэн байгаа харагддаг. Сонинд нэрийг нь бичихдээ ч Ерөнхий сайдын өмнө УИХ-ын даргыг оруул-даг. Радио, телевизээр ярихдаа мэн тэгж л байх юм билээ. Гэвч үнэн хэрэг дээрээ Ерөнхий сайд л улсын эзэн мэт байдаг шүү дээ. Улстөрчид УИХ-ын даргын-хаас илүү Ерөнхий сайдын сэнтийд шохоорхдог.
Аймгийн ИТХ мөнгөгүй, ажлын аппаратгүй. Засаг даргын Тамгын газрын царайг харж байдаг. Мөнгөгүй, хүнгүй байгууллагын ажил ямар нөлөөтэй байх билээ. Ийм байгууллагыгхэн ч тоох вэ дээ.
(өнөөдөр 2004.10.29 253)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button