Дайны хөлд Иракийн 100.0 иргэн амь үрэгджээ

Уг зэвсэгт бүлэглэл өөрсдийн нэрийг тодорхой хэлсэнгүй.
Польшийн харьяат Тереза Борш-Калифа гэгч эмэгтэиг зэвсэгт этгээдүүд хулгаилан авснаа мэн мэдэгдлээ.
Польш Иракт байгаа 2400 цэргээ Иракаас нэн даруй гаргахыг тэд шаардсан гэж Польшийн Ерөнхий сайд Марек Белка өгүүллээ. Уг эмэгтэй Иракийн иргэнтэй гэр бүл болж, Багдад олон жил амьдарч байгаа юм байна. Сүүлийн өдрүүдэд Иракт аллага хядлага улам гаарч, байдал тогтворгүй боллоо. Өдгөө зэвсэгт этгээдүүдийн гарт байгаа Японы иргэн Шосей Кодагийн хувь заяа ч тодорхойгүй. Японы Гадаад хэргийн яам Зэвсэгт этгээдүүдийн хэлсэн 48 цагийн хугацаа нэгэнт өнгөрсөн гэлээ.
АНУ-ын цэргийн Фаллужа хотод хийсэн агаарын цохилтод энгийн иргэд олноор үрэгдсэн гэж туе хотын оршин суугчид мэдэгдэж байна.
АНУ-ын Хопкинсийн их сургууль, Багдадын их сургуультай хамтран холбоотны цэрэг Иракт цөмрөн орсноос хойшхи 18 сарын дотор алагдсан энгийн иргэдийн тоог тогтоох судалгаа явуулжээ. Тэдний судалгаагаар энэ хугацаанд нийтдээ 100 мянга гаруй энгийн иргэн дайнд амь үрэгдсэн гэсэн тооцоо гарсан аж.
Судалгааг ахалсан Лее Роберт Бодит амьдрал дээр энэ тоо хамаагүй их байгаа хэмээн ярилаа. Судлаачид сонгуульд хэн нэгнийг дэмжих зорилгоор энэ судалгааг хийгээгүй гэдгээ онцлон тэмдэглэжээ.
(өнөөдөр 2004.10.30 254)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button