МИАТ-ийн даргаар Б.Цогоог томилно

Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд дүгнэлт хийж ашиглалтгүй хөрөнгийг цэгцлэх, туслах аж ахуйн зах зээ-лийн эрсдлийг тооцож ашигтай хэлбэрээр шийдэхийг туе компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд (ТУЗ) үүрэг болгов.
Биокомбинат ТӨҮГ-ын дансанд бүртгэлтэй Малын гоц хапдварт өвчний оношло-гооны лабораторийн цогцолбор барилга байгууламжийг худалдах нийтийн дуудлага худалдааны ялагч иргэн С.Эрдэнэбаатартай шүүхийн шийдвэр, ТӨХ-ны хурлын тэмдэглалийг үндэслэн гэрээ байгуулахыг Өмч хувьчла-лын газрын даргад даалгалаа.
Хуралдаанаар МИАТ төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Цогоог энэ оны аравдугаар сарын 28-наас эхлэн томилох асуудлыг компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг үүрэг болгов.
Танилцуулга
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал томилуулах тухай
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагыг гадаадын Менежментийн баг-аар гүйцэтгүүлэх төсөл 2003 оны долдугаар сарын 22-ноос эхлэн хэрэг-жиж гэрээний хугацаа 2004 оны арваннэгдүгээр сарын 23-нд дуусна.
Иймд МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах монгол хүнийг түр томилон үлдсэн хугацаанд удирдлагын багийг дагалдуулан ажил-луулах нь зүйтэй юм.
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэт-гэх захирлаар Балтае овогтой Цогоог томилуулан гадаадын менежментийн багийг дагалдуулан ажиллуулах санапаа Зам тээвэр, аялал жуулч-лалын яамнаас ирүүлеэн байна.
Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 1975 онд Ховд аймгийн I арван жилийн сургууль, 1981 онд ОХУ-ын Харъкав хотын инженер-эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. Мэн 2001 онд ОХУ-д Техникийн ухааны докторын зэрэг хам-гаалсан байна.
Б.Цогоо нь 1981 оноос ШУТМТ-д мэргэжилтэн, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995 оноос ОХУ-ын Москва хот дахь ШУТМ-ийн олон улсын төвд Монгол Ул-сын төлөөлөгч, мэргэжилтэн зэрэг ажлуудыг хийж байгаад 2004 оны аравдугаар сараас Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд газрын даргаар ажиллаж байна гэж Төрийн өмчийн хорооны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
(өдрийн сонин 2004.10.30 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button