Сургалтын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ

Өнөөдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд дээрх хоёр байгууллагаас гадна АНУ, БНХАУ, ОХУ-ын Элчин сайдын яамд, Азийн сан, Толомт банк, Зориг сан, Дорнод Сибирийн техноло-гийн их сургууль, ОХУ-ын Буриадын их сургуулиудын Улаанбаатар дахь салбар зэрэг 10 гаруй байгууллага оролцож өөрсдийн тэтгэлгийн талаар танилцуулж байв. Тухайлбал, АНУ-ын сенатч Фулбрайтын нэрэмжит Фулб-райт тэтгэлэгт хөтөлбөр нь 1946 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд манай оронд 1990-ээд оны эхээр бий болжээ. Энэ нь гадны хүмүүсийг АНУ-ын соёлтой танилцуулах, нөгөө талаар өөрийн хүмүүсийг гадагш явуулж ажиллуулах зорилготой тэтгэлэг аж. Туе улс руу жилд дунджаар гурван хүнийг шалгаруулж явуулдаг бөгөөд уг тэтгэлэг хэрэгжиж эхэлснээс хойш манай улсаас 20-иод хүн явж суралцаад байгаа аж. АНУ-д Фулбрайтын, Хамфрын гэсэн хоёр тэтгэлгээр суралцаж болох юм. Эхний тэтгэлэгт хамрагдагсдад бакалаврын дипломтой, англи хэлний зохих төвшний мэдлэгтэй, ТОEFL-ийн шалгалтын оноо 550-иас дээш байх шаардлага тавьдаг юм байна. Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн хөтөл-бөрийг жилд нэг удаа зарлаж бүртгүүлэгедийн дунд эс-сэгийн уралдаан зохиож, түү-нээс шалгарсан нь ТОEFL-ийн шалгалтад ордог аж. Гэхдээ хамгийн гол шалгуур нь мэдээж хэлний мэдлэгтэй байх. Эдгээр болзлыг хангаж чадвал дуртай сургуулиа сонгох эрхтэй бөгөөд тухайн сургууль нь хүлээн эөвшөөр-вөл шууд очиж суралцана. Эс зөвшөөрвөл АНУ-ын Элчингээс өөр ямар нэгэн сургуульд элсүүлдэг байна. Харин Хамфрын тэтгэлэгт хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай дундаж насныханд зориулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм. Уг хө-төлбөрөөр АНУ-ын аль нэг сургуульд төрийн захиргаа, эдийн засаг, банк санхүү, байгаль орчин, боловерол, хууль, сэтгүүл зүй гэсэн чиглэлээр мэргэжил дээш-лүүлэх бопомжтой гэнэ. Үүнд таваас дээш жил эх орондоо
ажилласан, хэлний мэдлэгтэй, ТОEFL-ийн шалгалтын 525-аас дээш оноотой хүн хамрагдана. Харин БНХАУ-д су-ралцахыг хүсвэл хоёр улсын Засгийн газар хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу оюутан, магистр, докторант, мэргэжил дээшлүүлэгчээр суралцах боломж-той. Сонирхуулахад Хятадын тал жил бүр Монголын 180 хүний тэтгэлгийг хариуцан гаргаж байгаа ч суралцагсдын нийт тоо 180-аас хэтрэхгүй байгаа гэнэ. Харин Монголын тал жил бүр Хятадын 20 су-ралцагчийн тэтгэлэгийг хариуцдаг аж. Тус тэтгэлэгт хамрагдахын тулд бакалав-раар 25, магистраар 35, док-торантаар 40, мэргэжил дээшлүүлэгчээр суралцвал 45 наснаас хэтрэхгүй байх шаардлагатай гэнэ. Уг үзэсгэлэнд очсоноор гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдээс гадна дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой. Тухайлбал, Голомт банк их, дээд сургуульд
амжилттай сайн суралцаж байгаа тэргүүний шилдэг оюутны оюуны хөдөлмөрийг үнэлэх зорилгоор жил бүр шилдэг 100 оюутныг шалгаруулж, тэтгэлгийг сар бүр стипент хэлбэрээр олгоно. Уг тэтгэлэгт магадлан итгэмж-лэгдсэн их, дээд сургууль, коллежийн эдийн засаг, банк санхүү, нийгмийн ухаан, анагаах ухаан, шинжлэх ухаан техникийн үндсэн мэргэжил олгодог сургуулийн оюутнуудыг хамруулах юм байна. Мэн бүтэн, хагас өнчин, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд болон орон нутгаас ирсэн хүүхдүүдийг онцгойлон авч үзэх боловч хүүхэд бүр тэтгэлэгт хамрагдах боломжгүй гэнэ. Тэтгэлэгт хамрагдах оюутнууд гурваас дээш дамжааны оюутан, сурлагын голч дүн нь 3.5-аас дээш байх, оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилт гаргасан, нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын аль нэг төрлөөр тодорхой амжилт гаргасан, аль нэг гадаад хэлийг ахисан төвшинд эзэмшсэн байх шаардлагатай аж.
Үүнээс гадна Спирт бал бурмын сайн үйлсийн аяны хүрээнд Алсын хараа-2004 сурлагын тэтгэлэгт хамрагдаж болох нь. Энэ нь нийт 50 хүүхдэд нэг жил олгох тэтгэлэг юм. Уг тэтгэлэгт хамрагдах хүүхэд бакалаврын зэргээр хоёроос дээш курст сурдаг. Сурлагын голч дүн нь гурваас дээш байх шаардлагатай гэнэ. Үзэсгэлэнд очсоноор дээрх мэдээллүүдийг аваад зогсохгүй АНУ-ын Азийн сангаас зохион байгуулж буй Азид зориулсан ном хөтөлбөрийн хүрээнд англи хэлээр хэвлэгдсэн шинэ, өндөр чанартай ном хэвлэлийг үзэж сонирхох боломжтой.

(өдрийн сонин 2004.10.30 268)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button