УИХ хэзээ элэг бүтэн болох вэ?

Би УИХ-ын гишүүн хэмээсэн итгэл, үнэмшил бүхий дөрвөн эрхэм саарал ордныг тойрон алхаж явна. Үүнийг нэг тийш болгох ганц байгууллага бол захиргааны хэргийн шүүх. УИХ-ын сонгуулийн 24-р тйорогт нэр дэвшигч Д.Сугар, З.Энхболд, 59-р тойрогт нэр дэвшсэн Ж.Гүррагчаа, Сам.Отгонбаяр нар захиргааны шүүхийн хяналтын шат буюу Улсын дээд шүүхэд тус тусдаа гомдол мэдүүлээд байгаа ажээ. Харин тэдний гомдлыг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн өнөө хэр нь сураггүй.
Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн танхимыг Улсын дээд шүүхэд зургаан шүүгчийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар хуульд заажээ. Үүний дагуу Улсын дээд шүүх зургаан шүүгчийн нэрийг өнгөрсөн долдугаар сард УИХ-д танилцуулсан.
Өөрөөр хэлбэл, 2000 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ-ын хаалтын чуулганаар ийнхүү хэлэлцээ баталсан хэрэг. Харин тухай үед АНУ-д айлчилж явсан Ерөнхийлөгч Н.Багабанди ирээд тус чуулганы хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгсоноор захиргааны хэргийн хяналтын шатны шүүх татан буугдсан юм. Ерөнхийлөгч ингэхдээ, 2004 оны сонгуулийн дүнд бий болсон УИХ-аар уг асуудлыг хэлэлцэхийг зөвлөсөн, үүний дагуу Улсын дээд шүүхийнхэн 2004 оны 8-р сарын 2-нд шинэ УИХ-д нэр дэвшигч зургаан хүнийхээ нэрийг дахин хүргүүлжээ. Тодруулбал давж заалдах болсон хяналтын шатны шүүхэд ажиллаж байсан туршлага бүхий Б.Дангаасүрэн, В.Жавхлан, Д.Пунцаг, П.Цэцгээ, Ё.Өнөрболд, Ч.Тунгалаг нарыг захиргааны хэргийн хяналтын шатны шүүгчээр томилуулах саналыг УИХ-д тавьсан аж. Уг саналыг хүргүүлснээс хойш яг гурван сар өнгөрчээ. Хэлэлцэхгүй байгаагийн шалтгаан тодорхойгүй. Нэгэн үе үүнийг л шийдэхгүй бол чуулганд оролцохгүй хэмээж байсан улс төрийн намууд, бас манай эрхийг зөрчиж байна гээд өлсгөлөн зарлахаа шахаж байсан нэр дэвшигчид таг чиг.
2004.11.01, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button