Нийслэлийн засаг даргын нэрийг маргааш тодруулна

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг албан ёсоор баталгаажуулж мэдээлснээр Монгол Улсын засаг захиргааны анхан дунд шатны нэгжүүдийг эмхлэн зохион байгуупах ажил эхэлжээ. Одоогийн байдлаар зарим аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж Засаг даргад нэр дэвшигчийн саналыг Ерөнхий сайдад ирүүлээд байгаа. Тэгвэл өчигдөр Ниислэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ийн тэргүүлэгчид хуралдав. Энэ нь 2000 оны Орон нутгийн сонгуулиар сонгогдож ажиллан халаагаа өгч байгаа ИТХ-ын тэргүү-лэгчдийн хурал юм. Уг хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн санал хураалт болсноос хойш 20 хоногийн дотор ИТХ анхдугаар хуралдаанаа хийх ёстой гэж хуульд заасны дагуу хуралдааны товыг зарлаж 146 тоот тогтоол гаргав. Энэ товын дагуу шинээр сонгогдсон Ниислэлийн ИТХ-ын төлөөлөгчид маргааш анхдугаар хуралдаанаа хийн бүрэн эрх нь баталгаажих аж. Энэхүү хуралдаанаар Ниислэлийн ИТХ-ын тэргүүлэгчид болон тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн даргыг сонгон батлах, Ниислэлийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм байна. Ниислэлийн ИТХ МАХН-аас 37, Эх орон-Ардчилал эвслээс хоёр, бие даагч нэг гишүүн сонгогдсон. МАХН-ын төлөөлөл үнэмлэхүи олонхи байгаа энэ тохиолдолд Ниислэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар М.Энхболдын нэрийг улируулан дэвшүүлэх магадлалтай байгаа. Мөн Ниислэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, нарийн бичгийн дарга Г.Маналжав нарыг ч мөн улируулан ажиллуулах бололтой.
(өдрийн сонин 2004.11.02 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button