Аюултай бүс байгуулах эрхийг хаанаас олгодог вэ?

Хэрвээ тус станцад осол гарвал өч төчнөөн хөрөнгөөр бий болсон үүрэн телефоны хэрэглээ үгүй болох нь. Яагаад гэвэл сүлжээний шилэн кабель гэмтэнэ. Нийслэлийн төвд байрлаж буй түгээх станцуудын ганц нэгээс дурдахад ийм байна. Их хотод байвал зохих үйлчилгээний нэн хэрэгцээтэйд ШТС орох ёстой ч аюулгүйн баталгаа алга. Хот байгуулалтын зохих хэмжээнд зааснаар ШТС нь али-ваа барилга байгууламж, эмнэлэг, сургуулийн хашаанаас 50 метрээс багагүй зайд баригдах ёстой гэнэ. Энэ заалт манайд үйлчлэхээ больсоор нэлээд хэдэн жил өнгөрчээ. ШТС-ууд газар эзэмших эрхгүй, олгогдсон зориулалтыг өөрчилж, зураг төслийг зохиохдоо за-хиалагч байгууллагын сонирхолд хөтлөгдсөн зэрэг олон зөрчил дутагдал газар авчээ. Одоо улсын хэмжээнд 1140 аж ахуйн нэгж шатахуун түгээх эрхтэй гэсэн бүртгэлтэй байна.
Мэргэжлийн байгууллагын шалгалтын дүнгийн баримтаас үзье. Галын аюулгүйн шаардлага хангаагүй түгээх станц 15 байгаа аж. Эдгээр нь өнөөх л хамгийн наад захын дутагдал болсон стандартад заасан зай хэмжээг зөрчин байрласны зэрэгцээ, алдаатай, чанаргүй зураг төслөөр, дутуу барьж, улсын комисс шалгаж ашиглалтад зөвшөөрөөгүй байхад үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэхчлэн зөрчилтэй байгаа ажээ. Энэ зөрчлийн улмаас олон улсын чанартай гол төмөр замаас 25 метр зайд, өндөр хүчдэлийн шугамын хажууд ашиглалтын ба аюулгүйн ажиллагааны наад захын шаардлагыг хангаагүй нефтийн агуулахууд баригдсан байна.
Чухамдаа энэ жил улсын хэмжээний шалгалтад хамрагдсан 193 обьектийн 121 нь зураг төсөлгүй баригдсан гээд бод доо.
Эх зах нь олдохоо байсан ШТС-уудын үйл ажиллагааг Үйлдвэр худалдааны яам (ҮХЯ), Хууль зүйн дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ) хамтран Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн шатахууны агуулах, шатахуун түгээх станцуудад түвшин тогтоох улсын үзлэг-ийг анх дөрвөн жилийн өмнө хийжээ. Энэхүү анхны шалгалт болон өнгөрсөн гурван жилд хийгдсэн улсын үзлэг, тооллого, атестатчиллаар ШТС-уудын Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл орхигдож иржээ. Энэ байдлын улмаас 2003 онд УМХГ-аас дахин удирдамж гарган улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ШТС-ыг шалгахаар болсон байдаг. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар УМХГ-ын дээрх удирдамжийг өөрчлөн, дотооддоо шинэчлэн боловсруулсан удирдамжаар шалгалт явуулж байгаа нь өнгөрсөн тавдугаар сард илэрчээ. НМХГ-ын шинэ удирдамжид ШТС-уудын дэд бүтцийн асуудап нь буюу тэдгээр байгууламжууд барилга, хот байгуулалтын тухай хуулийг хэрхэн зөрчсөнийг нь шалгалгүй орхигдуулахаар тусгасан байв. Шатахууны бизнес эрхлэгчид сүүлдээ тус тусын байгууламждаа улсын комисс ажиллуулж тэдний ашиглалтад зөвшөөрсөн үнэлэлтийг авах буе НМХГ-аас зөвхөн ажлын байрны дүгнэлт аваад л үйл ажиллагаа эхлэх шинэ дардан зам тогтжээ Одоогоор нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх байгууламжаа улсын шалгалтад хамруулж зөвшөөрөл авалгүй зөвхөн НМХГ-ын олгосон ажлын байрны дүгнэлтээр үйл ажиллагаа явуулж байгаа 31 аж ахуйн нэгж байгаа нь илэрчээ. Үүнд шатахууны бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд багтаж байна. Эдгээрийн ажлын байрны дүгнэлт ШТС-ийн ажлын байр нь эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан тул тухайн байранд үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрнө гэсэн эрүүл ахуй, үйлдвэр худалдааны байцаагчийн дүгнэлтээр л биелэгдсэн байх юм.
Харин ажлын байрны дүгнэлтээр үйл ажиллагаа эхлэх эрх олгодог хязгааргүй эрх-тэй НМХГ аягүйхэн харагдсан ганц нэг станцыг яльгүй шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоодог гэнэ. Өнөөх түгээх станцын эзэд рүү хэдхэн хоногийн дараахнаас шатахууны монополь компанийн удирдлага утасдаж байгууламжаа манайд зарчих гэсэн санал тавьдаг гэнэ. Хөөрхий салбаргүй, ганц цэгээс үйл ажиллагаа явуулж байсан станцын эзэн гайхшран үйл ажиллагаа явуулж болохгүй учир хаасан хэмээн үнэн байдлаа таниулахад Бид түунийг зохицуулахаа өөрсдөө мэдье гэхчлэн түрэмгий аашилдаг баримт ч хууль хяналтын байгууллагад иржээ. Энэ мэт ганц нэгхэн салбартай уйл ажиллагаа явуулдаг газрыг хаах, түүний мөрөөр монополь компани байгууламжийг нь эвсэгхэнээр салгаж өөрийн салбараа тэлэх болсон нь далд аргатай бизнес болоод байна. Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Тазрын хэвлийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байд-лын үнэлгээний тухай, Ариун цэврийн тухай гэхчлэн холбогдох мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын эөвшөөрөлгүй атал шатахуун түгээх эрхийг тэ-дэнд хэн, хаанаас олгож байна вэ. Даварсаар, Дагвын орон дээр гарсан шатахууны бизнес эрхлэгчид гар хөл бологсдоороо ядмагхан станцуудын үйл ажиллагааг хаалгаж, өөрсдийнхийгөө өргөжүүлдэг болсон нь илхэн. Мэргэжлийн байгууллагуудын шаардлагын хариуд өндөр албан тушаалтнаар дарамт учруулж байна. Ингэж мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийг авахгүй байгаа шатахууны бизнес эрхлэгчдэд цахилгаан, дулаан, холбоо, цэвэр бохир усны гэхчлэн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах нь хамгийн эрт орхигдсон асуудал болжээ. УМХГ-аас ШТС барих эрх олгож байгаа албан ту-шаалтнуудад албан тоот хүргүүлсэн ч хууль бус газрууд шинээр бий болсоор байгаа аж.
Нефтийн барилга байгууламжуудыг барих, ашиглахад хөрөнгө мөнгө нарийн мэргэжил шаардагддагаас гадна гадны орнуудад энэ чиглэлийн бизнөсийг хөрөнгө санхүүгийн өндөр чадавхитай мэргэжлийн байгууллагууд сүлжээ бий болгон эрхэлдэг гэдэг. Манайд харин нефть бүтээгдэхүуний хангамж, борлуулалтын ажлыг НИК ХК дангаараа хариуцаж байх үед барилга байгууламжийн зураг төсөл зохиох, угсралтын ажил гүйцэтгэх, ашиглалтад авах бүхий л үйл ажиллагаа, төхнологийн шаардлага хангагдсан ШТС барихад дунджаар 60-70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байжээ. Гэтэл зах зээлийн харилцаанд шилжсэнээр шатахуун түгээх нь хаа сайгүй ТҮЦ-ний нэгэн адил амьжиргаа залгуулах бизнес боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
(өдрийн сонин 2004.11.02 270)