Гадаадын онгоцноос хөнөөлт шавьж тээвэрлэгдэн ирснийг илрүүлжээ

Хилийн мэргэжлийн хяналтынхан Буянт-Ухаад хийгдэж буй гадаадын бүх нислэгт мэргэжлийн хяналт хийж, сард дунджаар 30-35 тонн ачаа бараанд хяналт шалгалт явуулж 40-50 зөрчил илрүүлдэг байна.
Зөрчлийн ихэнх нь Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээс гардгийг мэргэжлийн хяналтынхан сайддаа уламжилж байсан. Сүүлийнуед гадаадын иргэд манайд зоч-лоод буцахдаа байгалийн гаралтай бүтээгдэхүүн тэр дотроо хусны чавга мөөгийг ихээр авч гарах үзэгдэл элбэгшжээ. Хусны чавга мөөг нь уламжлалт эмийн түүхий эд болдог бөгөөд дэлүү, элэг, чихрийн шижин өвчний үед ханд маягаар хэрэглэдэг гэнэ. Бас Солонгосоос ирж буй хандив тусламжийн бараа нэрээр ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас, Үндэснии эмийн жагсаалтад багтаагүй баталгаагүй эм тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн олон тонноор орж ирдэг байна. Түүнчлэн ангийн олдвор, аргаль, тэх, бугын эвэр, адуу, тэмээний өгөршсөн толгойн яс зэргийг зохих бичиг баримтыг нь бүрдүүлэлгүй гадагшаа тээвэрлэхээр авч явсан нь хураагдсан аж.
Хамгийн сүүлийн мэдээгээр Солонгосын Кореан Эйр, БНХАУ-ын Айр Чайна компанийн онгоцнуудаар манайд хараахан илэрч бай-гаагүй хөнөөлт шавьж тээвэрлэгдэн ирснийг илрүүлсэн байна.
Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтай танилцаад сайд И.Эрдэнэбаатар мэргэжлийн хяналтыг улам чанаржуулахын тулд бүртгэлийн ажлыг индексжүүлж, бараа бүтээгдэхүүний эздээр хяналт шалгалтыг хүлээн зөвшөөрсөн баталгаа гаргуулж авч байхыг үүрэг болголоо. Туүнчлэн Хилийн мэргэжлийн хяналтын ажлыг төрийн үйлчилгээ болох талаас нь нийтэд сурталчлах талаар илүу санаачлагатай ажиллахыг сануулав.
(өдрийн сонин 2004.11.02 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button