Ш.Басаев Орост дахин халдах гэнэ

Тэрээр интернат дэх веб хуудсаараа дамжуулан ийм мэдэгдэл хийжээ. Түүнд бичсэнээр Оросын жирийн иргэд террористуудын халдлагын золиос нь болох юм байна. Учир нь Оросын дайчид Чеченьд хүний эрхийг зөрчсөөр байгэа гэнэ. Түүний явуулж буй ажиллагаа нь Чеченийн хээрийн ангийн бусад дарга нартай түнжин хагарахад хүргэсэн гэдгийг ч Шамиль Басаев дурдсан байна. Оросын эрх баригчид Шамиль Басаев хаана нуугдаж байгаа талаар мэдээлэл өгсөн хүнд 10 сая ам.долларын шагнал амласан билээ. Харин Шамиль Басаев мэдэгдэлдээ түүнийг баривчилсан ч оронд нь өер хүн гарч ирэх тул нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн ням гаригийн өглөө Грозный хотод хоёр ч дэлбэрэлт болсон юм. Үүнтэй холбогдуулан Чеченийн Прокурорын газар террорист үйл ажиллагаатай холбоотой заалтаар хавтаст хэрэг нээжээ. Энэ алан хядах ажиллагааны улмаас нэг хүн нас барж, 19 хүн шархадсан байна.
(өдрийн сонин 2004.11.02 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button