Нэр дэвшигчид сонгуулийн хаалтаа гэр бүлийнхэнтэйгээ хийлээ

Нэр дэвшигчид энэ өдөр орон даяар сурталчилгаагаа хийж, гэр бүлийнх нь гишүүд хүртэл оролцсон байна. Ерөнхийлөгч Ж.Буш сонгуулийнхаа сурталчилгааг Флорида мужийн Орландо хотод өндөрлөсөн юм. Тэрээр цугларсан хүмүүст хандаж үг хэлэхдээ Ерөнхийлөгч урсгалын дагуу сэлэх ёсгүй. Тэрээр хоорондоо уялдаа холбоотой шийдвэр гаргаж түүнийгээ хамгаалдаг байх ёстой. Ерөнхийлөгч итгэл, үнэмшил, зарчмыг үндсээ болгон удирдах ёстой юм гэжээ. Сонгуулийн сурталчилгааны сүулчийн өдөр Ардчилсан намаас нэр дэөшигч Жон Керри ч өрсөлдөгчөөсөө хоцорсонгүй. Тэрээр Огай мужийн Уоррен мужид сонгогчидтойгоо уулзахдаа цагаа нэг цагаар ухраахаа мартуузай хэмээн сануулсан байна. Тэрээр Өнөөдөр та нар цагаа нэг цагаар ухрааж өвлийн цаг руу шилжихээ мартуузай. Мартваас мягмар гаригт буюу сонгуулийн өд-рийг өнгөрөөчихнө. Энэ нь Жорж Бушид манай орныг 30 жилээр ухраах боломж олгоно гэв.
Флорида хотод болсон Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжих цуглаанд экс Ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси, дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Жон Эдвардсын охин Кейт, дэд Ерөнхийлөгч асан Альберт Горын охин Каренна Гор-Шифф, нэр дэвшигч Жон Эдвардсын охин Венасса Керри нар байжээ.
(өдрийн сонин 2004.11.02 270)