Сенатор Керрийгийн төлөө өгөх нэг санал

Дараа өдөр нь АНУ-ын Флоридад шуудангаар илгээсэн 58 мян-ган сонгуулипн хуудас очих эзэндээ хүрэлгүй алдагдсан тухай ВВС мэдээлэв.Дахиадл Флорида. АНУ-ын Ерөнхийлөгчийн эргэн тойронд бапдал нэг иймэрхүү байна. Гэтэл Осама Бин Ладен гэнэт телевизийн дэлгэцнээ гарч ирэн заналхийлэв. Дэлхийн хэрэг явдлыг зохицуулагч, гол найдвар, хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын Ервнхийлөгчийн сонгууль ямар дүнтэй өндөрлөдөг бол… Түүний нийтлэлийг хөрвүүлэн хүргэв.

Ерөнхийлөгч Бушийг дахин сонгохын төлөө санал өгөх олон жижиг сажиг үндэслэл, учир шалтгаан бий. Энэ хүний төлөө миний бие 2000 онд саналаа өгч байлаа. Миний хуөьд сонгуулийн өдөр сенатор Керригийн төлөө санал өгөх гол үндэслэл бол тэрээр миний нэгэн адил интернационалч хүн юм. Харин ноён Буш империалист болж гүйцээд Армийн Ерөнхий Командлагчийн хувьд гаргасан шийдвэрүүд нь дэлхийд улам их аюул, занал учруулчихаад байгаа билээ.
Энэ долоо хоногийг хүртэл хувьдаа Керригийн төлөө саналаа өгөхөөр шийдсэнээ миний бие сонгуулийн өдөр болтол хэн нэгэнтэй хуваалцах бодолгүй байв. Гэтэл нэг талаас вэб хуудасны маань фэнүүд надад Керригийн төлөө саналаа өгөхийг ятгасан, нэг бол Керри, Надер хоёрын аль нэгийг сонгоход тусламж хүссэн е-мэйлээр дарж, нөгөө талаас Уолл Стритийн харилцагчид маань эдийн засаг, нийгмийн болон улс төрийн гэх мэтийн түмэн шидийн жижиг шалтгааны улмаас (уг нь би залуудаа Ардчилсан намд байснаа 1968 онд яг л эдгээр жижиг сажиг шалтгааны улмаас БН Намд орсон билээ) Бушийн төлөө санал өгөхийг ятгаад болохгүй байна.
Үүний дээр миний хуучны анд Пэт Бьюкэнан эрхлэн гаргадаг Америкийн Консерватив сэтгүүлдээ ноён Ерөнхийлөгчийг дахин сонгохыг дэмжсэн утгатай өгүүлэл нийтэлжээ. Би анддаа түүний өгүүлэл үндэслэл сайтай, сайн болсныг хэлээд харин түүний консервативчууд Иракийн асуудлаас болоод ноён Бушийг шийтгэх үүднээс түүний эсрэг санал өгөх нь зөвхөн Америкийг шийт-гэсэн хэрэг болно гэсэн дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Пэт бид хоёрын аль аль нь империалист биш боловч миний бие дэлхийн II дайны сүүлийн жил байгуулагдсан НҮБ цөмтэй олон улсын хамтын нийгмийн байгууллагуудад илүү найдвар тавьсаар байгаагаа хэлэхэд анд маань харин тэдэнд огт итгэдэггүй нь илт байв.
Уг нь бүхний түрүүнд Америк гэдэг үндэсний үзэлтэн, БННамын ахмад дайчин хэдий ч Пэт Багдад манай улсад үнэхээр шууд заналхийлэл болж байдагт хэзээ ч итгэж байгаагүй учир Иракийн дайныг эрс эсэргүүцэж байсан хүн. Би өөрийн байр суурийг Саддам Хусейныгбуулгажавсан нь түүний бүс нутагтаа заналхийлэх аюулд л эцэс тавьсан, зэвегийг нь хураасны эцэст тэнд НҮБ-ын зэвсгийн шинжээчдийн хүчээр хяналт тавих бүрэн бололцоотой байсан, тиймээс Бушийн багийнхны зорилго эхнээсээ империалист шинжтэй байсан гэсэн итгэл, үнэмшил дээр тулгуурлаж байгаа юм.
АНУ дэлхийн сүр хүчний оргилд байж, дэлхий дахины хэрэг явдлыг удирдаж байхын тулд ихээхэн хариуцлага хүлээдэг гэдэгт эргэлзэх зүйлгүй боловч тэр сүр хүчээ өөр аль нэгэн улс АНУ-ын уг өндөрлөг дэх байр суурийг эзлэхийн эсрэг чиглүүлэх шинэ консерватор (неокон) төсөл гэгчийн Америкийн Шинэ Зууны үзэл баримтлалын хувьд хэзээ ч итгэл үнэмшилтэй байгаагүй. Энэ үзлийн цаана Пэт Бьюкэнаны үндэсний үзлийг бодвол хэт бурангуй, чөтгөр шулмын бөгөөд хол илүү хаагдмал, харанхуй байдалд хүргэх зорилго байгаа юм. Энэ үзэл нь америкчууд бид хүссэн бүхнээ хийх болно, ингэхдээ тэр болгонд тайлбар хийгээд байхын шаардлагагүй, яагаад гэвэл бидэнд ингэх хүч чадал байна гэсэн санааг дэлхий дахинд ичгүүргүйгээр ил тод хэлж байгаа юм.
Сенатор Керригийн сонгуулийн кампаниас нэг зүйлийг мэдэж авсан минь юу гэвэл, тэрээр дэлхийн бусад улс орны үзэл, бодлыг сонсч, харгалзан үздэг интернационалч хүн юм
байна. Керри өөрөө Ерөнхийлөгч байсансан бол бид Иракийн дайнд орохгүй байсан гэж хэлж байгаа нь үнэнийг хэлж буй гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зөвшөөрлийн хуудас өгөөгүйгээс биш дэлхийн улс түмэн НҮБ-ын дипломат үйл ажиллагааг ажил хэрэг болж буйг харж, Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлаг (ОУЦЭХА) болон НҮБ-ын бусад холбогдох байгууллагууд Иракт үй олноор хөнөөх зэвеэг байхгүй, ийм зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөр тэнд алга гэсэн дүгнэлт хийсэн явдалд үндэслэх байсан биз.
Хэрэв Саддам Хусейн бага ч болов эсэргүүцэл үзүүлсэнсэн бол ноён Буш НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг гаргуулаад авах байсан тул Керрид өнөөдөр энэ дайн том алдаа байсан гэж дүгнэх шалтаг олдохгүй байхсан.
Ноён Буш хэт нэг талыг барьсан шийдвэрээрээ дэлхий дахиныг улам илүү тэсрэх аюул-тай болгосон тухай өмнө хэлсэн дээр ОУЦЭХА-аас Багдадаас 30 бээрийн зайд байх далд агуулахаас 380 тонн зэвсэг алдагдсан тухай мэдээ саяхан ирснийг нэмж хэлэх хэрэгтэй байна. Сенатор Кер
ри Ерөнхийлөгч Бушийг тэр зэвсгийн агуулахыг хулгайч, цөлмөгчдөөс хамгаалсангүй гэж хурцаар шүүмжилсэн. Дэд Ерөнхийлөгч Дик Чэйни дайн дууссанаас хойш 400 000 тонн зэвсгийг устгаад байна гэсэн хариу барьж байна. Чейни, Керри хоёрын аль аль нь алдагдсан тэсрэх бодисыг Америк цэргүүдийг гудамжинд алахад ашиглаж байсан нь гарцаагүй гэж ярихдаа нэг зүйлийг анхаарлын гадна орхиж байна. Тэр нь юу вэ гэвэл, ОУЦЭХА дээр хэлсэн 400 000 тонн зэвсэгт бус 380 тоннд онцлон анхаарч, харанга дэлд-сэн нь дээрх багавтар далд агуулахад байсан тэсрэх бо-дис дотор цөмийн зэвсэгт ашиглаж болох материал бай-гаа явдал юм. Энэ бол харин Керригийн төсөөлж буйгаас илүү ноцтой асуудал билээ.
Жил хагасын өмнө ноөн Ерөнхийлөгч ОУЦЭХА-ийн шинжээчдэд үл итгэх болсноо илэрхийлж, тэдний оронд өөрийн зэвсэгт хүчнээр Саддамын зэвсгийг хураалгана гэснээр ОУЦЭХА-ийн шинжээчид Иракийг орхин гарч, туүнээс хойш эргэж ирээгүй байна. Өнгөрсөн жил дайн зогссон тухай албан ёсоор зарламагц ОУЦЭХА-аас АНУ-д хандаж, Иракт шин-жээчдээ дахин илгээж, үй олноор хөнөөх зэвсэгт ашиглаж болох давхар ашиглалтын зориулалттай материал агуулагдаж байсан гаэруудад хяналт тавих зөвшөөрөл хүссэн. Тиим газрын нэг нь Багдадын ойролцоохь террористууд цөмийн зэвсэгт ашиглаж болох НМХ, КЭХ тэсрэх бодис хадгалж байсан Аль Куэкаа агуулах байв.
Гордон Пратер алдагдсан тэсрэх бодисын талаар дуулаад надад тайлбар өгөхдөө Хэрэв террористууд 100 фунт баяжуулсан уран олж авах л юм бол Хиросимад хаясан бөмбөгийн хүчин чадалтай дүйх бөмбөгийг төвөггүй хийж чадна гэж байна. Тэд тэр зэвсгээ ердөө л ачаанд хийж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Вашингтонд аваачихад хангалттай гэнэ. Харин НМХ, РЮХ тэсрэх бодисгүйгээр цөмийн цэнэгтэй бөмбөгийг тэсэлж болохгүй, өөрөөр хэлбэл, тэсрэх бодисоо өөрөөсөө тэсрэх чадвартай болгох аргагүй юм байна. Бөмбөгийг тэслэх үйлдэл нь цөмийн зэвеэг хийхээс илүү нарийн ажиллагаа шаарддаг ажээ.
Пратер Иракийн эрдэмтэд урьд нь ОУЦЭХА-ийн хяналтанд битүүмжлэгдээд байсан боловч одоо сул орхичихоод байгаа тэслэх төхөөрөмжийн линэүү-дэд НМХ -ийг нэгэнт ашиг-ласан байж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж. ОУЦЭХА Иракт цөмийн материалыг 1970-аад онд битүүмжпэн лацадсан нь Персийн булангийн дайны үед ч огт хөндөгдөөгүй байсан гээд бод доо. Харин Иракт оронгуутаа тэр газруудыг хамгаалалтанд авах нь бидний хариуцах ажил байсан. Одоо болоход хулгайч, цөлмөгчдийн гарт орсныг харахад тун хачирхалтай байгаа биз гэж тэрээр гайхширч байна.
Ерөнхийлөгч Бушийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын менежментийн алдаа удаа дараа илэрсээр удаж байгаа өнөө үед тэрээр дахин сонгогдсон нөхцөлд хэрэг явдал сайжрал олно гэсэн шинж, тэмдгийг сонгогчдод өөрөө ямар нэг байдлаар ойлгуулах болов уу, ингэхийн тулд Засгийн газрын дээд албан тушаалтны дунд халаа, солио хийх хэрэг ч гарах болно гэж би харзнаж байв. Хэрэв тэгэхдээ хүрсэнсэн бол Дик Чөйнийг интернационалч хүнээр солих байсан. Тэрчлэн дайныг өдөөсөн неоконуудыг хуу шүүрдэх шаардлагатай байсан. Эцсийн эцэст неоконууд тэдний эзэнт гүрний хийрхэлд автаж, буруу замаар будаа тээснээ ч ойлгох туршлагагүй Ерөнхийлөгчийг буруу замд нь хөтөлсөн билээ.
Харамсалтай нь, Ерөнхийлөгч дахин сонгогдвол байдал урьдынхаас огт өөрчлөгдөхгүй болох нь Засгийн газрын шинэ бүрэлдхүүний талаар гарч буй элдэв нийтлэлээс харахад тодорхой байна. Юу гэвэл, нөгөө л Чейни залуурын ард Конди Райс, Пол Вулфовиц, Дональд Рамсфелд нартайгаа суусаар байх нь.
Ноён Буш Бурхны ивээл түүнд хэрхэн эрч хүч өгч, тэр эрч хүчээрээ яаж олон хэцүүхэн сорилтыг давж гарснаа бидэнд байн байн давтан ярьж байгаагаас үзэхэд тэрээр дахин сонгогдвол бур дархлааны ид шцдээр өвч зэвеэглэгдчих нь илт байна. Дэлхий дахинтай харил-цах бодлогын тал дээр түүний багийн үзэлд сурталд огт өөрчлөлт гарахгүйгээр барах-гүй Жорж Бушийн дэлхий ертөнцийг өөрийн гайхамшигт зөн билгийн дагуу төвхнүүлэх хүсэлд тавих хориг, саад ч эрс багасахад хүрнэ. Байдал иим л байна.
Бодлогын эарим нэг жижиг асуудалтай нь санаа нийлж байгаа учраас миний бие Сон-гуулийн өдөр сонгуулийн бусад хуудсанд саналаа Бүгд найрамдахчуудын телеө өгнө. Гэхдээ Ерөнхийлөгчийг сонгох хамгийн эхний саналын хувьд би1964 онд Линдон Жонсонд хэрхэн хандсанаа бодсон ч Ардчилсан Намаас нэр дэвшигч (Керри)-ийн төлөө саналаа өгөх болно. Дэлхийн дахины хэрэг явдал, түүний ирээдүйн талаархи Сенаторын үзэл бодлынх нь төлөө, түүнийг нь хүндэтгэх болсны хувьд саналаа түүнд бүр ч илүү итгэл, үнэмшилтэйгээр өгөх болно. Тэр нэр дэвшигчийн үзэл бодол шинэ, зөв мэдээлэл авах бүрт өөрчлөгдөж байна. Хэрэв Керри ялбал Бүгд найрамдахчууд давамгайлсан Конгресс, магадгүй, бас тиим Сенаттай дотоодын чухал чухал асуудлаар харилцан ойлголцох үндсэн дээр ажиллах хэрэг гарч болзошгүй.
Эцсийн эцэст хамгийн чухал нь миний бие түүнийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхий дахинд улам ихээр заналхийлэх болсон аюулыг алхам алхмаар багасгах болно гэсэн итгэлтэй байна.
(өдрийн сонин 2004.11.02 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button