Поп хатагтай Зохиолын дуучинтай хамтарч дуулна

Гэхдээ сураг чимээгүй алга болохгүй. Сард нэг удаа эх орондоо ирж байна. Арваннэгдүгээр сард бие даасан тоглолтоо хийнэ гэж амласан. Тэрээр хэлсэн амандаа хүрч маргааш, нөгөөдөр хоёр өдөр тоглолтоо хийх болсон талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний энэ удаагийн тоглолтод Сингапураас ирсэн таван хөгжимчин оролцож жинхэнэ амьд хөгжимтэй тоглолт болох гэнэ. Үүнээс гадна АНУ-ын Чикаго хотоос ирсэн мэргэжлийн техникч тайзны засал чимэглэл, гэрлийн дизайныг гаргах аж. Эдгээр иргэд өмнө Сараагийн цомгуудад хамтран ажиллаж байсан эртний танилууд юм байна. Уг тоглолтод өмнө нь гаргаж байсан бүх цомгуудад орсон олны танил шилдэг дуунуудаа түүвэрлэн дуулах аж. Тоглолтод нэлээд олон сюрприз байгаа бөгөөд үүний нэг нь зохиолын дуугаараа нэрд гарч буй залуу бүсгүй Т.Баясгалантай хамтарч дуулах гэнэ.
(өдрийн сонин 2004.11.02 270)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button