Завхан аймгийн дарга нар хамгийн сүүлд тодроно

Архангай, Булган, Өвөрхангай, Орхон аймгуудын ИТХ өнгөрсөн сарын 28-нд, Говьсүмбэр, Дархан-Уул, Увс аймгийнх үүний маргааш нь болж Хурлын даргаа сонгожээ.Өнгөрсөн дөрвөн жилд Архангай аймгийн Засаг даргаар ажилласан Ж.Нэргүй Хурлын дарга болж, Стандарт, хэмжил зүйн гаэрын дарга байсан Ж.Хүрэлсүхийн нэрийг Засаг даргаар томилуулахаар дэвшүүлжээ. Булганы Засаг дарга М.Оюунбат, ИТХТ-ийн дарга Ц.Энхбат нар улиран ажиллах магадлалтай юм байна. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Ж.Баянмөнх Д.Гансүх, Дархан-Уулын Д.Хаянхярваа, Л.Гүнчин нар ч ялгаагүй.
Өвөрхангайн Засаг даргад Б.Эрдэнэбилэгтийг санал болгожээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байсныг уншигчид санаж буй биз. Б.Эрдэнэбилэгт энэ нутгийн уугуул бөгөөд социализмын гэх үед тус аймгийн Залуучуудын байгууллагыг удирдаж байсан аж. Эндхийн ИТХТ-ийн даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнг улираан сонгосон байна.
Орхон аймгийн Засаг даргаар ажиллуулахаар Г.Шархүү гэдэг хүнийг внн тодруулжээ. Энэ хүн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хэлтсийн дарга байсан гэнэ. Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Оюунбат Хурлыг нь даргалах болсон байна. Малын эмч мэргэжилтэй Л.Тогоо Увс аймгийн Засаг даргаар хэвээр үлдэж, бизнесмэн Д.Батсайхан Иргэдийн хурлыг удирдах аж.
Говь-Алтай, Дорнод, Сэлэнгэ аймгийн дарга нарыг тодруулах Хурал өчигдөр болсон. Үдээс хойш 15.00 цагийн байдлаар хуралдааны дүн тодорхой болоогүй байв. Гэхдээ үнэнд хамгийн ойр байж болох эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Говь-Алтай аймгийн Засаг даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Р.Цогтбаатар нутгаа зорьсон бөгөөд хамгийн горьдлоготой хүний нэг гэнэ. Тэрбээр 2000 онд УИХ-ын гишүүн болохдоо энэ албыг хашиж байсан билээ. Хурлыг нь хуучин дарга Дорждагва нь тэргүүлэх сурагтай байсан.
Д.Одбаярыг энэ жилийн сонгуулиар УИХ-ын гишүүн болоход түүний оронд Дорнод аймгийн Засаг дарга болсон Жанлавыг суудалд нь үлдээх шийдвэр ИТХ-аас гаргана гэдэгт тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд эргэлзэхгүй байна. Жанлав урьд нь эндхийн Махкомбинатыг удирдаж байжээ. Б.Өлзийбаян Дорнодын парламентыг ирэх дөрвөн жилд ч удирдах байх гэлцэж байна. Б.Өлзийбаян мөн л олон жилийн өмнөөс Дорнодод янз бүрийн байгууллагын даргын албыг хаасаар ирсэн хүн юм билээ.
Сэлэнгэ аймгийн дарга болохоор хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлээд байгаагийн дотор УИХ-ын гишүүн асан Р.Содхүү, Засгийн газрын гишүүн, сайд асан Д.Насанжаргал нар байна.
Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын Иргэдийн хурал асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Намын саналаар бол Дорноговийн Засаг дарга Ж.Батсуурийг солихгүй юм шиг байна. Харин Хурлын дарга нь хэн болохыг хэлэхэд нэлээд төвөгтэй байгаа бололтой.
Дундговьд С.Үржин улиран сонгогдож магадгүй. Өнгөрсөн дөрвөн жилд ИТХ-ыг нь удирдаж байсан юм. Бас л залуу цагаасаа энд удирдах ажилд зүтгэж яваа хүн. Гэтэл Засаг дарга байсан Ж.Адъяаг нь энэ суудалд өрсөлдөж болзошгүй гэх үг Саарал ордон дотор явж байх юм. Ж.Адъяагийн суудалд одоо Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Ш.Төрбатыг хамгийн боломжийн нэр дэвшигч гэж нам нь үзсэн гэлцэнэ. Өмнөговь аймгийн гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хүний тоонд Цэрэнбаяр гэсэн нэр тод сонсогдож байна. Төрийн сангийн газрын дарга байсан юм гэнэ лээ. Харин Хурлыг нь хашир ажилтан А.Үрчээ тэргүүлэх болов уу. Түүнийг дахин сонгох санал давамгайлж байгаа юм шиг байна.
Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгууд дарга нараа лхагва гаригт гаргаж ирэх аж. МАХН УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт бүх суудлаа алдсан. Хариуцлага алдсан этгээдүүдийн нэг болох Х.Жекейг Засаг даргын суудалд томилуулахаар нэрийг нь явуулжээ. Орон нутгийн сонгуульд энд МАХН олонх болсон болохоор нэр дэвшигч нь олонхийн дэмжлэг хүлээж мэдэх юм. Гэхдээ горьдлого муутай гэж эндээс УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд хэлж байна лээ. Баянхонгорт орон нутгийн сонгуульд улс төрийн хоёр гол хүчин тэнцүү суудал авсан болохоор хөдөөд хэрхэн зөвшилцдөгийг эндхийнхэн харуулах байх. Сүхбаатар бол Эх орон-Ардчилал эвсэл ИТХ-д нь олонхийн суудал авсан гурван аймгийн нэг нь. Аймгийн АН-ын дэд дарга Батсуурь, Засгийн газрын референт байсан Д.Дэлгэрцогт нар Засаг даргын сонгуульд өрсөлдөх сурагтай. Д.Дэлгэрцогтыг нь арай илүү магадлалтай гэж үзэх хүн нийслэлд байдаг сүхбаатарчуудаас нэлээд байна. Энэ хүн УИХ-ын сонгуульд удаа дараа нэрээ дэвшүүлж байжээ.
Төв аймгийн ИТХ-ын хуралдаан пүрэв гаригт болно. Эндхийн Засаг даргаар ажил-лахыг хүсэгчид чухам л чихэл-дэж байгаа юм байх. Засгийн газрын референт Н.Оргодол, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Соёлын газрын дарга Ц.Энхбат, УБИС-ийн аж ахуй эрхэлсэн проректор Мандах нарын зэрэг хүмүүсийн нэр дуулдана. Харин ИТХ-ын дарга болж магадгүй гэх ганц хүний нэр сонсогдож буй нь Ж.Батжаргал. Одоо ч энэ ажлыг хийж буй юм байна.
Ховд, Хөвсгөл, Хэнтий. аймгуудийн шинэ дарга нарын нэр баасан гаригийн орой тодорхой болно. УБИС-ийн Ховд аймаг дахь салбарын ректор байгаад 2000 онд МАХН-аас нэр дэвшиж парламентын гишүүн болж байсан Г.Нямдавааг Засаг даргаар томилуулах бодол намд нь байгаа юм байх. Гурил тэжээл ХК-ийн захирал байсан Л.Ганбат, Момент компан-ийн захирал Б.Батхүү, мэн Б.Ганбаатар гэх хүмүүс Хөвсгөл аймгийн Засаг даргын суудал руу тэмүүлж буй гэнэ. Б.Батхүүг нь геологич мэргэжилтэй, төрд алба хашиж байгаагүй ч боловсрол сайтай, Б.Ганбаатар нь нэгдлийн дарга, сумын Засаг дарга, аймгийн захиргаанд хэлтсийн дарга ч хийж, бишгүй юм үзсэн толгой гэж туе аймгийн уугуул иргэд нийслэлд ярьцгаана. Сонголт компанийн менежер, инженер Жамсранжаваас өөр хүн ИТХ-ын даргад өрсөлдөж буй эсэх нь мэдэгдсэнгүй.
Хэнтийн Засаг дарга болох боломж ихтэй хүн гэж Зоригт трейд компанийн захирал Ц.Жаргалыг үзэгсэд цөөнгүй байна. Галшар нутгийн Ц.Жаргал УИХ-ын сонгуульд ч АН-аас нэг бус удаа өрсөлдөж байж. Гэтэл Холбооны газрын дарга, Жаргалтай нэг намын Бүрнээбаатар гэдэг аль ч төрийн үед нүүрийн буянтай эр хүчээ үзэхээр бас зэхэж буй гэнэ. Эрдэнэнамжилмаа гэдэг эмэгтэй Хурлын дарга болох магадлал ихтэй аж. Тэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажилладаг юм байна.
Аймгуудаас Завхан дарга нараа хуулийн хугацааны эцсийн өдөр тодруулах нь. Энэ нь бямба гариг гэсэн үг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны газрын дарга Гансүх, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ганболд нарын аль нэгийг нь Засаг даргад томилуулахаар Ху нам төлөвлөж байгаа юм байх. Өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргаар нь ажиллаж, УИХ-ын сонгуульд үзэлцээд өвдөг шороодсон Д.Батмөнх ИТХ-ын даргын суудал дээр залрах бололтой.
ИТХ-ынх нь 40 суудлын 37-г нь МАХН авсан нийслэлийн дарга нарын нэр маргааш та бидний сонорт хүрнэ. Засаг даргаар нь Монгол шуудан компанийн захирал Ж.Жанцанг томилуулах юм байх гэсэн яриа бий.
(өнөөдөр 2004.11.02 256)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button