Ерөнхийлөгчийн айлчлал түүхийн шинэ хуудсыг нээлээ

1973 онд Монгол Улс, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийсэн нь энэ аж. Өмнө нь хоёр орны парламентын дарга нар харилцан айлчлал хийж байснаас өөр томоохон хэмжээний айлчлал болж байгаагүй гам байна. Тиим ч учраас энэхүү айлчлал туүхийн шинэ хуудсыг нээлээ гэж сайд Ц.Мөнх-Оргил тэмдэглэв.
Ерөнхийлөгч Канадын Амбан захирагч, Ерөнхий сайд нартай хийсэн уулзалтаараа хөдөө аж ахуй, уул уурхай, боловерол, соёлын зэрэг салбарт хамтран ажиллах талаар санал солилцож, парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийжээ. Мэн Хүнс, хөдөө аж ахуй, Гадаад хэрэг, Олон үндэстний асуудал хариуцеан болон Бүс нутгийн асуудал хариуцеан сайд нар Ерөнхийлөгч Н.Бага< шдид бараалхаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцеон оаина. Ерөнхийлөгчийн айлчлалын үь^р хоёр тал Ялтан солилцох гэрээ. Мал ан амьтан, хорио цээрийн, Хотуудын тогтвортой хөгжлийн болон Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, монголын цэргийн албан хаагчдыг канадад сургалтад хамруулах тохиролцоонд хүрчээ. Монгол Улсын төрийн тэргүүний их наймын нэг Канадад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр талын Хамтарсан мэдэгдэл гаргасан аж. Канадад суугаа Монголын Элчин сайд ноён Г.Батсүхийн ажлын арга барилыг төлөөлөгчид сайшааж байна. Түүний хүчин чармайлтаар туе улсын олонх хотод манай улсыг төлөөлсөн Өргөмжит консул ажиллах болсон юм билээ. Торонтод болсон Монгол-Канадын бизнесийн чуулга уулзалтад Ерөнхийлөгч Н.Багабанди оролцож үг хэлж. Туе улсын бизнесийнхэн ч манай Ерөнхийлөгчийг тун хүндэтгэлтэй хүлээж авсан гэж Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн газрын дарга Б.Ганзориг олзуурхав. Түүний хэлснээс үзвэл, хамгийн чанартай, мэн нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Канад улс бусад хөрөнгө оруулагчдыг тэргүүлдэг юм байна. Монголд оруулсан тэдний хөрөнгийн хэмжээ эдүгээ 250 сая ам. долларт хүрээд байгаа аж. Айлчлалын үеэр байгалийн хий ашиглахад хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадсан байна. Хамтарсан мэдэгдэлд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих асуудлыг ч тодорхой тусгасан гэж Б.Ганзориг тодотголоо. КАНАДЫН МОНГОЛЧҮҮДЫН НЭЛЭЭД НЬ ӨӨРИЙН БИЗНЕСТЭЙ Канадад виз, цагаачлалын хатуу бодлого хэрэгждэг хэдий ч 300 гаруй монгол иргэн тэнд ажиллаж, амьдардаг гэнэ. Гэхдээ хараар ажилладаг хүмүүс байдаггүй бололтой. Тэдний нэлээд нь суралцдаг, бас цөөнгүй нь өөрсдийн .хэрээр бизнес эрхэлж амьдардаг аж. Аж үйлдвэрийн томоохон хотДоронтод Ерөнхийлөгч зочилж монгол иргэдтэйгээ уулзаж ярилцжээ. Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол сэдэв нь канадад зорчиход визний хөнгөлөлт үзүүлэх, оюутны солилцоог нэмэгдүүлэх тухай байсан гэж Ц.Мөнх-Оргил ярилаа. Монгол, Канад улсыг байгаль цаг уурын хувьд ойролцоо гэдэг. Нэмж сонирхуулахад улс төрийн нөхцөл байдал нь ч төстэй байдаг бололтой. Манай улсад энэ оны зургадугаар сарын 27-нд парламентын сонгууль болж аль ч улс төрийн хучин олонх болж чадаагүй бол канадад 2004 оны мөн сарын 25-нд парламентынх нь сонгууль болж бас л олонх суудал авсан нам гарч ирээгүй юм байна. Дэлхийн их наймын нэг орон Канадад Монголын төрийн тэргүүний анх удаа хийсэн айлчлалын мөрөөр юу хийхээр төлөвлөж буйг нь Гадаад хэргийн сайдаас сонирхоход, Ц.Мөнх-Оргил -Төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна. Канадын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдыг Монголд айлчлуулах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах болон Геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах, ойрын үед , Улаанбаатар хотод Канадын Консулын газар нээх, тус улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг Монголд урих талаар анхаарч ажиллана гэв. (өнөөдөр 2004.11.02 256)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button