Энэ жил 13913 га газрын ургац алдав

Эцсийн дүнгээр буюу 10-р сарын 22-ны байдлаар 154802 га-гаас 137410 тн үр тариа хураажээ. Архангай аймагт 270 га, Өвөрхангайд 393 га, Төв аймагт 414 га Дархан-Уул аймагт 1252 га, Хэнтийд 2287 га, Сэлэнгэд 2220 га газрын үр тариа болц болоогүй, хяруунд цохиулсан, хулгана, малд идүүлсэн гэсэн шалтгаанаар ургац алджээ. Энэ нь нийтдээ 13913 га газраас ургац авч чадаагүй гэсэн үзүүлэлт болж байна.
Харин 9,7 мянган га-гаас 83,1 мянган тн төмс, 5,6 мянган га-гаас 47,0 мянган тн хүнсний ногоо хураан авахаар тогтоогдсон байна. Эцсийн дүнгээр 9317,3 га-гаас 81676,7 тн төмс, 5102,5 га-гаас 49492,9 тн хүнсний ногоо хураан авчээ. Энэ нь түрүү жилийн мөн үеийнхээс ургац үр тарианы га-гийн ургац 0,6 центнер, хүнсний ногоо 6,3 цн-ээр илүү байгаа бол төмсний га-ийн ургац 4,1 цн-ээр дутуу гарсан байна.
2004.11.01, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button