Хөхний хавдарыг шалгах энгийн арга

2. Усанд орж байхдаа шалгаж байгаа талынхаа гарыг толгойныхоо ард авна. Баруун гараараа зүүн хөхөө, зүүн гараараа баруун хөхөө шалгана. Ингэхдээ 3 хурууныхаа өндгөн хэсгээр хөхний гадна тойргоос хөхний товч руу ороомог хэлбэрээр цагийн зүүний дагуу тэмтэрч хөхний бүх хэсгийг болон суганы булчирхайг давхар шалгана.
3. Хэвтээ байдалд хөхөө шалгахдаа баруун мөрөн дор хуйлсан даавуу ивж өндөрлөөд, баруун гараа толгойн ард авна. Ингээд мөн дээрхийн адил шалгана.Энэ аргуудыг хэрэглэж хөхөө сар болгон шалгаснаар та хөхөнд гарах өөрчлөлтийг амархан мэддэг болно. Энэ бол хөхний хавдрыг эрт илрүүлэххамгийн найдвартай арга.

Ямар нэг хавдар тэмтрэгдвэл та айх хэрэггүй. Ихэнх нь буюу 80% орчим нь хоргүй хавдар байдаг.

1. Эмэгтэйчүүд сар болгон тогтмол нэг өдөр биеийн юм ирсний дараа хөхөө шалгаж сурах.
2. Ямар нэгэн өрчлөлт ажиглагдвал мэргэжлийн эмчид үзүүл.
3. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхний зураг авахуул.

Хэрвээ өвчнөө эрт илрүүлвэл ( I үе шатанд )
85-100% хүртэл бүрэн эдгэрэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button