Хоёр ч удаа санал тэнцсэн тул дэмжигдсэнгүй

Засгийн газрын мөрийн хетөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийх тул гишүүд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо бичгээр ирүүлэхийг байнгын хорооны дарга С.Ламбаа хэлж, гишүүд ч өөр өөрийн саналаа бичиж өглөө.
Гишүүд мөрийн хөтөлбөрт найруулгын засвар хийхээс гадна шинээр санал гаргасан байв. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг компьютержүүлнэ гэснийг гишүүн Б.Эрдэнэсүрэн тоон тодорхой заалт оруулж компьютерийн хангамжийг гурваас доошгүй дахин нэмэгдүүлнэ гэж өөрчлөх хэрэгтэй гэсэн санал дээр гишүүд нэлээд маргав. Өнөөдөр сургуулиудад яг хэдэн компьютер байгаа, хэдийг нь ашигладаг, багшлах боловсон хүчин хангалттай юу, нэмэгдүүлэхэд хэдэн төфөгийн төсөв гарах түүнийг улсын төсвөөс гаргах боломж бий юу гэхчилэн БСШУЯ-ныхнаас асууж байлаа. Яамныхныг нэлээд байцааж, хоорондоо компьютерийн стандартын танхимтай болгох, тоотой байлгах зэргээр маргасан гишүүд эцэст нь Тогтоогдсон стандартын дагуу компьютержүүлнэ гэж найруулахаар болов. Э.Бат-Үүл гишүүн Эх орон-Ардчилал эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгох 10 мянган төгрөгийн асуудал мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй тул хоёрдугаар бүлгийн 1-1-т шинээр тусгах санал гаргажээ. Уг саналаар санал хураахад гишүүдийн тал нь дэмжиж, тал нь татгалзсан тул хоёр талаас тайлбар хийж дахин санап хураахаар болов. Энэ үед Э.Бат-Үүл гишүүн нэгэнт тэнцсэн тул зөвшилцье гэж хошигнож байлаа. С.Оюун гишүүн Засгийн газраас энэ талаар тодорхой хувилбар оруулж ирнэ гэсэн ч сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тиймээс Засгийн газарт шахалт үзүүлж, итгэлийн мөнгийн олгуулж эхлэх хэрэгтэй гэсэн бол гишүүн Ц.Сүхбаатар Засгийн газар хэлэлцэж оруулж ирэх асуудлыг энд ярих хэрэггүй гэж байв. Дахин санал хураалт явуулахад санал тэнцсэн тул Дэгийн хуулийн дагуу үндсэн санал дэмжигдэн Э.Бат-Үүл гишүүн мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэхэд цөөнх боллоо гэж С.Ламбаа дарга тайлбарласан.

Итгэлийн болон шинэ гэр бүлд мөнгө олгох санал дэмжигдлээ
Эдийн засгийн байнгын хорооны хурлаар мөн л Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүудийн саналын зөрүүтэй томъёоллоор санал хураав. Банк санхүүгийн салбарыг тэргүүлэх чиглэл болгох, мал бүхий иргэдийг малын татвараас чөлөөлөх, гэр хорооллын айлуудыг цэвэр уены нэгдсэн шугамд холбох, төвлөрсөн цахилгааны эх үүсвэрт 40-өөс доошгүй сумыг холбох, хотын захын хорооллыг холбоожуулах гээд гишүүдийн гаргасан санал бүр дэмжигдсэн. Төгсгөлд нь гишүүн Л.Гүндалай, Ч.Содномцэрэн, Н.Батбаяр нарын оруулж ирсэн итгэлийн 10 мянган төгрөг олгох саналыг яах талаар хэсэг маргав. Гурван гишүүний оруулж ирсэн саналыг бүлгийн санал болгож чуулганы нэгдсэн хуралдаанд оруулъя гэсэн саналыг байнгын хорооны дарга Ц.Дамиран гаргасан. Харин Д.Арвин гишүүн 10, 100,500 мянган төгрөголгох асуудлыг намууд булэг дээрээ ярилцаж зөвшилцөж байж оруулж ирэх хэрэгтэй гэв. Л.Гүндалай гишүүн бүлгээс оруулж ирсэн саналыг байнгын хороогоор хэлэлцэж болдог шүү дээ гэхэд хуулийн зөвлөхүүд ч тиим гэсэн бололтой Ц.Дамиран дарга Дэгийн тухай хуульд бүлгийн саналыг байнгын хороо, чуулганы хуралдаанаар аль алинаар нь хэлэлцэж болдог юм байна гээд уг саналаар санал хураалт явуулахаар болов. Энэ үед Д.Арвин гишүүн Эвслийнхэн 10 мянгаар санал хураалгаж байгаа бол бид ч гэсэн 500 мянгаараа санал хураалгая гэж барьцсан. Даргаас зөвшөөрсөн тул уг хоёр саналаар санал хураалт явуулж гишүүд дэмжсэнээр байнгын хорооны хурал өндөрлөлөө.

Байнгын хорооны хурал хойшлов
Үдээс хойш хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал Ж.Наранцацралт гишүүний оруулж ирсэн Эх орон-Ардчилал эвслийн бүлгээс оруулж ирсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт итгэлийн мөнгө олгуулах заалт оруулах тухай саналыг хэлэлцэх үгүй гэсээр хойшлогдов. Уг саналтай холбогдуулж сайд .Нямдорж асуулт байна гээд Монголын төрийн халаасанд хэдэн төфөг байдаг, юунд зарцуулдаг гэдгийг мэдмээр юм. 10 мянга бол Засгийн газрынх бус сонгогдсон гишүүний амлалт. Тиймээс амлалтаа биелүүлээгүй гишүүд огцорох уу, эсвэл УИХ тарах уу. Эвслийн бүлэг дээр энэ асуудлаар хэн ямар байр суурьтай байсан. Хэн нь дэмжиж байгаа, хэн нь татгалзаж байгаа талаар надад мэдээл бий. Энэ саналыг бүлэг дээрээ нэгггээд 34 гишүүн нь гарын үсэг зураад оруулаад ирвэл асуудлыг нухацтай хэлэлцмээр байна гэв. Д.Лүндээжанцан гишүүн энэ асуудлаа хоёр бүлэг зөвшилцөх, эсвэл хамтарсан хурал хийх хэрэгтэй гээд даргаас Чөлөө хүсье, хурлыг хойшлуулъя гэсэн горимын санал гаргалаа. Д.Одхүү гишүүн хоёр талаас чөлөө авна, санал хураалгана гэж хэлцэж байхаар энэ асуудлыг орхиод бусад саналын томъёоллоор санал хураалт явуулмаар байна гэв. С.Батболд дарга Нэгэнт Засгийн газраас дундын хувилбар орж ирнэ гэсэн тул өнөөдрийн хурлыг завсарлуулъя гэлээ. Тус байнгын хорооны гишүүн биш ч өөрийн саналаа хэлэлцуүлэхээр хуралд сууж байсан Э.Бат-Үүл гишүүн Байнгын хорооны хурал замбараагүй болж байна. Дарга нь дэгээ барих хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайддаа хэлмээр юм. Арай дэндэж байна. Манай бүлгийн дотоод асуудлыг тагнаж мэдсэн юм яриад сууж байж болохгуй байх гэсэн бол Д.Дэмбэрэл гишүүн Төрийн байгуулалтын байнгын хороо өөрийн хүрээний асуудлыг л хэлэлцэх ёстой шүү дээ гэж С.Батболд даргад сургамж айлдлаа. Ийнхүү хоёр талаас нэлээд маргалдсаны эцэст байнгын хорооны хурал хойшлогдлоо.
(өдрийн сонин 2004.11.03 271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button