Цагтаа эхэлдэггүй хуралдаануудад зарчмын зөрөөтэй

Уг нь тус байнгын хороо 14 гишүүнтэй болохоор 50 хувь буюу долоон гишуүн цуглаж байж сая хуралдааны ирц бүрдэх ёстой. Ингээд ганц нэг гишүүн уван цуван иреээр хуралдаан үргэлжилсэн. Зарчмын хувьд эерэг тэсрэг саналууд бараг гарсангүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах саналуудыг бараг санал нэгтэй шийдэж байв. Харин гишүүн Р.Гончигдорж Хүүхдийн итгэлийн мөнгийг олгохыг дэмжих байнгын хорооны дүгнэлт гаргая гэснээр бараг тус байнгын хорооны хэлэлцэх асуудалд хамааралтай эсэх талаар яриа өрнөлөө. Р.Гончигдорж үү-нийгээ ёстой л математикийн гаргалгаа хийж байгаа мэт ядуурал, өрх гэрийн эдийн засгийн чадавхиас болж гэмт хэрэг өсөх хандлага бий болдог, тиим ч учраас өрх гэр, хүүхдийг дэмжих бодлогоо дэмжээд дүгнэлт гаргая гэж ятган тайлбарлав. Гишүүн Ц.Шаравдорж Түүгээр явсныг үүгээр дуудав гэгчээр ингэж хамаатуулаад байвал хамаарахгүй зүйл ч гэж байхаа болино. Тухайн харьяалах байнгын хорооны хуралдаанд оролцоод саналаа хэлж болно шүү дээ гэж байв. Гишүүүд өөрийн харьяалагдаж буйгаа өөр байнгын хорооны хуралдаанд оролцож саналаа хэлэх нь нээлттэй бөгөөд харин асуудалд таслах буюу санал өгдөггүй билээ.
Гишүүн Р.Гончигдорж хүүхдийн тэгш эрх, Үндсэн хуулиар олгогдсон эрхиин талаар хөн-дегдөөд эхлэхээр манай хэлэлцэх асуудал болно, орлого, амьжиргааны төвшинг харгалз-сан гэх мэтчилэн тусгасан нь хүүхдийн тэгш эрхиин асуудал бас хөндөгдөх магадлалтай гэж зүтгэсээр байсан боловч МАХН-ын гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Тэр Бусад асуудлыг сайхан дэмжиж шийдээд л, миний ганц санал болохоор… гэж гомдоллоно билээ.
Амьжиргааны төвшин орлогыг харгалзан хүүхэд, өрх гэр бүлийг дэмжинэ хэмээсэн нь Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхиин зарчмыг зөрчиж байгаа тул үүнийг хасах хэрэгтэй гэсэн санал ч яригдаж байгаа аж.
Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо мэн л цагтаа эхлээгүй. Хуралдаанд Байгаль орчны сайд У.Барсболд оролцож тайлбар өгөв.
(өдрийн сонин 2004.11.03 271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button