Нутаг, сэтгэл сайхантай канадчууд

Тэрээр Гонконгт төрсен, хятад гаралтай, утга зохиол судлаач, телевизийн нэвтрүүл-гийн хөтлөгч, найруулагчаар олон жил ажилласан хүн юм билээ. Түүнийг канадчууд сайн мэддэг, хүндэтгэдэг нь мэд-рэгдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч угтах ёслолын үеэр …танай сайхан оронд төрийн тэр-гүүний анхны айлчлалаар морилохдоо хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, танай төр, засаг ард иргэдээ хэрхэн амар амгалан, баян чинээлэг амьд-руулдаг арга туршлагыг үзэхээр ирлээ … гэсэн ньхүний өөрийн хүмүүст сонин, дотно сон-согдсон байх.
Манайхан Канадыг хоккейн агч модны улаан навчаар нь гадарлахаас цааш хэтэрдэггүй ч тэндээс сурч сонсмоор юм мэн ч их байна даа. Тэд ч манайхыг мэддэггүй бололтой.
Канадын амбан захирагч .. .Харилцан ярилцаж, хамтран уулзах боломжийн давуу талыг бид ашиглах хэрэгтэй юм.Та бидний дунд тухайлбал, гучин жилийн өмнө ийм өдөр то-хиолдоно гэж төсөөлөн бодож байсан хүн бий юу? Ноён Ерөнхийлөгч өө, үнэнийг танд хэлэхэд, урьдөмнө Канадууд харь холын, үл таних ямар нэг газар нутгийг гадаад Монгол Улс гэж хэлдэг байсан. Түүхийн бага зэрэг мэдлэгтэй зарим хүн Чингис хааны нэрийг дурддаг, бидний дунд цөөн хүн Улаан-баатар хотыг газрын зураг дээрээс олж чаддаг, Монгол Улс монгол хүний талаар маш бүдэг тесөөлөл бидэнд байсан билээ…Та Канадад ирснээр Монгол Улсын талаар тодор-хой төсөөллийг бидэнд тө-рүүлж өгсөнд их баярлаж байна. Энэхүү төрийн айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэг чухал алхам болно.Цаашид улам идэвхтэй харилцая хэмээсэн юм. Ийнхүү холын хөршүүд танилцаж эхлэв.
Төрийн айлчлал чухал юм. Хүмүүн та бүхнийг мэдэхийг хүсдэгийн адил улс гүрнүүд бусдыг таньж, бусдад танигдах хэрэгтэй.Тиймээс Монгол Улс зочноор баян, зочлохоо улам идэвхжүүлбэл сайнсан. Гадаад хэргийнхэн зүтгээсэй.Манай зарим томчуул айлчлалын ач тусыг анзаарахгүй байдаг нь сонин.Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр гэдэг биз дээ.
Канадын Парламент, Засгийн газрын гишүүн хүний нөөцийн болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх асуудал хариуцсан сайд Жозеф Волпе Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг хүндэтгэн зоог барихдаа …таныг Канад орон 30 жил хүлээлээ хэмээн хэлсэн. Хү-лээлгэсэн зочин хүндтэй байлгүй яахав.Тун сүрлэг, ая таатай хүлээж авсан юм.Ерөнхийлөгч хариуд нь Элчин сайдын яамаа байгуулахыг бид хүлээж байна, гурван жил битгий хүлээл-гээрэй, танай Ерөнхий сайдыг урьсан байгаа, гурван сарын дотор зочлоорой хэмээхэд нь Канадчууд уриалган хүлээн авлаа.

КАНАД СОНИРХОЛ ТАТМААР ОРОН
Тэнд хоёр өөр цаг агаар, хоёр хэл, ёс заншил зэрэгцэн оршиж байна. Зүүн тал нь эх газрын сэрүүвтэр, баруун тал нь далайн зөөлөн уур амьс-галтай юм. Алдарт Асгат уу-лаар зааглагдан ийм хоёр өөр цаг агаартай болжээ. Онгоц-ноос харахад савсан ноос зулчихсан юм шиг хөвсийсөн үүлнээс цахиур чулуу шиг шовх цагаан үзүүрүүд цухуйх нь тэрхүү алдарт уулсын мөнх цаст ян өндэр оргилууд нь аж. Тэр уулнаас нааш дөрвөн, цааш хоёр улиралтай хэмээн хэлж болно.
Ниагара хүрхрээний дэргэд ямаа осгоод үхэж байхад Ванкуверт нүцгэн хүмүүс далайн усанд шумбаж байдаг тиим сонин тогтолцоо.
Энэ улс хөгжлийн түвшингөөрөө дэлхийд эхний долоод ордог гэнэ. НҮБ-аас шалга-руулсан үзүүлэлтээр сүүлийн зургаан жил хүн амьдрах хамгийн таатай орноор шалгарчээ. Ийм орны хүмүүс хөгжилтэй, амар тайван, ирээдүйдээ ит-гэлтэй байлгүй яахав. Бас нэг сонин юм сонссон. Хөдөөгийн нэг тосгонд айл гэр, албан газар хаалгаа ердөө ч цоожил-доггүй гэсэн. Хулгайч байхгүй.
Улсын орлого нь зар-лагаасаа давдаг цөөхөн орны нэг бөгөөд өнгөрсөн жил долоон тэрбум доллараар давж түүнийгээ нийгмийн салбартаа тараасан тухай сонсогдов. Ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн үйлчилгээ нь үнэгүй, дээд боловсролын систем нь хөнгөлөлт сайтай юм.
Залуучууд ажилгүй бол-чихвол ажлаас халагдсан бич-гээ бариад сургуульдаа үргэлж-лүүлэн суралцах хүсэлтээ зохих газарт нь илэрхийлбэл улсаас шууд зээл өгдөг. Харин төгс-сөнөөсөө хойш жил хагасаас эхлэн зээлээ сар бүр бага багаар төлөх ёстой гэсэн.Хун ам нь их биш, бас бага биш 33 сая.Энэ оронд татвар нь өндөр. Зарим тохиолдолд 30 хувьд ч хүрдэг гэсэн. Татвар өндэр, тэтгэвэр өндэр гэсэн систем үйлчилдэг аж. Хүмүүс нь урт наслана. Ажлаа хийж чадаж байвал 70 гарсан ч ажиллах эрхтэй. Хэдийд тэтгэвэрт гарахыг байгууллага биш, хүн өөрөө мэднэ.

ХҮН НЬ ЭРХТЭЙ ОРОН
Канадын хамгийн эрх хүмүүс гуйлгачингууд нь. Сард 500 гаруй канад доллар (1 ам доллар=1, 2 канад доллар) авдаг. Хоноглох байр нь үнэгүй, цоо шинэ цагаан даавуун дээр л хөлбөрнө. Хоол, гольф тоглох талбай, биллярдын ширээ зэрэг гээд бүгд үнэгүй. Тэднийг мансуурахаас өөрийг хийдэггүй гээд л ярилцах юм. Харин хүний эрх хэмээн ярих дуртай гэж дуулдсан. Энэ оронд ер нь хүний эрхийн төлөө л ажиллаж байгаа юм шиг санагдлаа.
Тус оронд цагаач иргэд ихтэй, 4-5 жилийн дараа иргэн нь болдог, гэхдээ хүнийхээ байдлыг сайн хардаг гэнэ. Цагаачлагч эмэгтэй нөхөр дарамталдаг гэж хэлбэл канадчууд чих зөөлөнтэй, …улс төрийн улмаас… гэвэл бага-хан хүлээлгэдэг, …шаш-наас… гэвэл танай үндсэн хуульд шүтэх, эс шүтэх эрхийг тань заачихсан байгаа гэх зэргээр ханддаг гэнэ. Манай монголчуудаас ийм замаар тэнд очсон хүмүүс байх юм аа.Хүүхдийн эрхийн төлөө сүрхий чанга хууль гаргасан орон юм.14 насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь ганцаар ор-хивол хажуу айлынх нь хүн шууд
цагдаа руу утастдаг гэсэн. Цагдаа хүүхдийг хамгаалалтад аваад эцэг эхийг торгоно. Аав, ээжүүд дэлгүүрт хүүхдээ хуурайлаад зогсч байх юм. Тусгай ширээ байна. Ихэнх нь дагуулаад эсвэл тэргэнд түрээд явж байгаа нь хууль үйлчилж буй хэрэг.
Канад бол модны орон. Гэвч зам дагуу маш их мод тарьсан байх юм. Цас уначихсан ч зарим мод нь шарлаагүй, зүлэг нь ногооноороо байна. Хүйтэн уур амьсгал ялгаатай байдгийн, бас хүйтэнд тэсвэртэй ургамалтайн шинж биз ээ. Улаанбаатарын дарга нар тэр мод, зүлгийг судлаасай. Манайд ургачих ч юм бил үү, яаж мэдэхэв.Тэнд хаягдал гялгар уут харсангүй. Тус орноор хөндлөн гулд зөн-дөө л давхилаа. Хог алга. Хоггүй амьдарч сурчээ. Энэ бол том соёл. Хотууд нь зохион байгуулалт сайтай, дэг журамтай юм.Үнэхээр салхилга-тай юм шиг санагдав. Явган хүн зам хөндлөн гарахдаа машинаас айх зовлон алга. Жолооч тээр хол зогсоно, дүрэм нь ийм гэнэ. Гэтэл саяхан манайх явган хүн гарцаар гарахгүй бол хохь нь гэмээр өөрчлөлтийг дүрмэндээ оруул-сан дуулдсан.
Үнийн тухай ярих юм алга. Тэндээ бол хямд, бидэнд бол даанч хол.
Жилийн орлого дунд зэргийн хоккейчных 450.000 байхад, амбан захирагчийнх 250.000, депутатууд нь 215.000 канад доллар.Нэгхүнд ноогдох орлого нь 25000 доллар.

ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛ, ҮЗМЭРИЙН ОРОН
Оттава хотын гудмаар реклам, зар сурталчилгааны самбар тун бага, Монгол, Канадын далбаа ёстой нэг алагласан байв.
Канадууд агч модны улаан навчиттөрийн далбаагаа ихээ-хэн мандуулах юм. Өндөрт мандуулсан нь сүртэй. Харин манайх тэр талаар дутмаг, Гадаад яамныхан зочид ирэ-хээр хотын гудмаар далбаа мандуулдаг хуучин аргаасаа салах тухай ярилцжээ. Үнэн бол тэгж ч арай болохгүй байх аа.
Ерөнхийлөгч Энхийг сахиулагчдын гавьяагхүндэтгэсэн хөшөөнд цэцэгөргөв. Канадад айлчилсан улсын тэргүүнүүд энэ хөшөөний дэргэд заавал саатдаг уламжлалтай аж. Хаа ч тааралддаг л ёслол, гэхдээ энд арай энгийн бас гоёмсог болдог юм байна. Хүндэт харуулууд эртний уламжлалтай тун гоё хувцас өмсөөд цаанаа л нэг бишрэнгүй зогеоно. Нэг л баглаа цэцгийг их бууны гол төмөр шиг хөндий төмрийн амсар дээр тавих юм. Манайхан шиг тогооны тагны чинээ том модонд өчнөөн цэцэг хадаад бариад толгойгоо гудайлгаад явахгүй. Салах ёс гүйцэтгэж байгаа шиг хөшөөг тойрохгүй. Эмгэнэл, гашуудлын буе хүндэтгэл, бахархалын ёслол болдог юм байна. Бусад арга хэмжээ нь адилхан даа. Тэгээд ч ер нь төр, засгийн удирдлага, нийслэлийн удирдлага, цэргийн гэх зэргээр тус тусдаа цэцэглэж бага ч гэлээ мөнгө үрж байхын оронд цэцэг өргөх ёслолдоо яльгүй өөрчлөлт оруулах нь зүгээр байх.
Ерөнхийлөгч Канадын соёл иргэншлийн музейг үзэв. Ба-рилга нь усан онгоцны хэл-бэртэй, олон танхимтай, гур-ван сая орчим үзмэртэй, 500 орчим хүн ажилладаг. Манай музейгээс шал өөр. Канад-чуудын аж төрж байсан арга, хэлбэр, хүний хөгжлийг ха-руулсан, тун амьд үзмэрүүдтэй юм. Танхимд бүрт өөр өөр дуу чимээ, хөгаялгуу эгшиглэнэ. Нэг танхимд кебек эр дуулж байхад нөгөө талын майханд хүүхэд уйлж, цаана загасны тор татах, мод хяхрах чимээ гарч байх жи-шээтэй. Хэн ч орсон тэдний түүх соёлтой танилцах боломжтой юм. Хүн ч их үзэх аж. Ялангуяа хүүхдүүд анги ангиараа үзэж байгаа бололтой бөөн бөө-нөөрөө явцгаана. Хүүхдээ тэвэреэн бүегүй, таяг тулсан өвгөн, ер нь есөн хөлийн хүний цуглуулга болдог газар аж. Манай музейнүүд дэргэд нь
ёстой хүүхдийн тоглоом. Ийм юм бодогдлоо, гэхдээ бид хөгжинө биз дээ.
Канадын нэг бахархал нь Ниагара хүрхрээ юм. Канад, АНУ-ын хилийг зааглаж байдаг энэ үзэегэлэнт газрыг жилд 12 сая хүн үздэг гэсэн. Нэг хүн 10 доллараар үзнэ.Дөрвөн ца-гийн эргэлтэд усан ширхэг шүхэрлэн буудаг энэ хүрх-рээний төлөө АНУ, Канад хоёр найман удаа байлдсан гэдэг. Харин 500-гаад жилийн тэр-тээд юу ч үгүй болтлоо шир-гэсэн тухай яриа сонсов. Тиим их уе гэнэт алга болоод, дахиад үүснэ гээд бодохоор байгаль орчны үзэгдэл өөрчлөлт ямар хүчтэй явагддагийг харуулж байна.
300 гаруй м өргэн, 53 м өндэр энэ хүрхрээнээс нэг том хүрхрээ байдаг нь Өмнөд Аф-рикийн Виктори хүрхрээ гэсэн. Манай Улаан цутгалан ч бас л сүртэй шүү дээ.
Ерөнхийлөгч Н.Багабанди Бритиш Колумби мужийн Ванкувер хотод зочлов. Өвөл зуны аль ч улиралд далайн усанд шумбаж, цанаар гулгаж зугаацах байгалийн өвөрмөц тог-тоцтой юм. Ийм газар дэлхийд ховор байх. Номын сангаар нь орж үзлээ. 3,6 сая гаруй төр-лийн номтой юм. Дээр үед манайд хэвлэсэн Англи-Монгол хэлний толь байдаг гэсэн. Хүн пиг. Суугаад унших, номоо 15 хоногоор авах, Интернет ашиглахад үнэгүй.
Pan Pacific буудлын цонхоор харахад жижигхэн усан зогсоол хөл ихтэй.АН-2 шиг онгоц нисч л байна, бууж л байна. Мотортзавьзөрөлдөнө, эргээр нь машин хурдална. Энэ бол Ванкуверчууд ажилдаа ирж, очиж байгаа нь тэр.
1938 онд нэгэн бизнесмен Ванкувер хотыг ойролцоох аралтай ньхолбождөрвөнсая ам.доллараар гүүр барьжээ. Тэр хүн тус арал дээр байгаа үндсэн хөрөнгөө худалдахын тулд ийм шийдэлд хүреэн гэнэ. Гүүр баригдмагц үндсэн хөрөнгийнх нь үнэ эрс өсч, тэр хүн ч цөмийг заржээ.Ингээд тус гүүрийг хотынхоо захиргаанд нэг доллараар зарсан гэдэг. Одоо түүнийг нэг долларын гүүр хэмээн нэрлэдэг болжээ. Бизнесийн ухаан юм даа.
Овоо хэдэн монгол хүн Ванкуверт байна.Ажиллана, сурна. Канадчуудтай гэр бүл болсон монгол бүегүйчүүд тус улсад цөөнгүй гэсэн. Тэд дажгүй амьдардаг бололтой. Манай хүүхнүүд сэргэлэн байна. Харин эрчүүд маань хоцроод байх шиг. Анхаараасай. Дэлхийн хамгийн баруун хязгаарын хотод монгол хүн байгаа болохоор бидний толгой дээр нар, сар жаргахгүй нь ээ.
Нутаг, сэтгэл сайхантай Канад Улсад Ерөнхийлөгч ам-жилттай айлчлаад ирлээ. Энэ бол нэг алхам, түүхийн нэг хуудас. Канадчууд Монголд их ирээдүй байна, бүх салбарт хамтран ажиллая гэцгээж байлаа. Хэдэн гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ажил хэрэг болгохын төлөө чармайх нь бидний үүрэг. Шамдвал сайнсан. Өөдлөх айлын өнгө гэж ярьдаг. Канад өнгөтэй байна. Канад гэдэг нь сайхан нутаг гэсэн индиан үг юм байх.
Сайхан нутаг юм аа.
(өдрийн сонин 2004.11.03 271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button