Америкчууд саналаа өглөө

Массачусетс мужийн оршин суугчид хамгийн түрүүн саналаа өгсөн бөгөөд санал өгөх хэсэг 545 цагт нээгдсэн байна. Аляск дахь санал өгөх хэсэг хамгийн сүүлд хаалгаа барьжээ. Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нэг онцлог нь туе улсын түүхэнд хамгийн их мөнгө зарсан нь боллоо. Нэр дэвшигчид нийт 1,2 тэрбум ам. доллар зарцуулсан гэсэн тооцоо гарсан билээ. Зөвхөн сүүлийн долоо хоногт сурталчилгаанд 60 сая ам.доллар зарсан байна. Сүүлийн саруудад Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэн Жорж Буш, Жон Керри нарын хэн нь ялалт байгуулахыг тодруулахаар урьдчилсан санал асуулгууд явуулсан юм. Түүний дүнгээс үзэхэд тэд тус бүр 48 хувийн санал авсан байна. Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч нь аль мужид хичнээн санал авахаас ихээхэн зүйл хамаардаг билээ. 2000 оны сонгуулиар Ардчилсан на-маас нэр дэвшсэн Аль Горын ялагдах болсон гол шалтгаан нь Флорида мужийн дийлэнх сонгогчид нь Жорж Бушийн төлөө саналаа өгсөнтэй хол-боотой. Сонгуулийн эцсийн дүн АНУ-ын арван мужаас ихээхэн хамаардаг бөгөөд тэр дундаа Огайо, Пенсильвани, Флоридад нэн чухалд тооцогддог. Тиймээс ч Ж.Буш, Ж.Керри нар сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд эдгээр мужуудаар явж сурталчилгаагаа хийсэн байна. Урьдчилсан санал асуулгын дүнгээс үзэхэд Огайо мужид Ж.Буш, Пенсильванид Ж.Керри илүү дэмжлэг авсан бол Флоридад аль аль нь ижилхэн санал авчээ.
Ерөнхийлөгч Ж.Буштэй ойр байдаг хүмүүсийн ярьс-наар тэрээр өчигдөр Техас мужийн Кроуфордод саналаа өгчихөөд дараа нь Колумбус хотод өөрийнх нь сурталчилгаанд сайн дураараа ажилласан хүмүүстэй уулзсан байна. Харин Сенатын гишүүн Жон Керри эхнэр Тереза Хайнз-Керригийн хамт Пенсильван дахь эдлэн газартаа саналаа өгчээ. Дашрамд дурдахад шинжээчид энэ удаагийн сонгууль нь 78 хувийн ирцтэй байна гэсэн урьдчилсан тооцоо гаргасан юм. Энэ удаад АНУ-ын нийт 32 мужид сонгогчид урьдчилан саналаа өгсөн билээ. Зөвхөн Флорида мужид 1,8 сая хүн саналаа урьдчилан өгсөн бөгөөд тэдний дийлэнх нь өндөр настай, бие муутай хүмүүс гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар ажиллахаар нийт 19 орны төлөөлөгчид хүрэлцэн иржээ. АНУ-ын Холбооны Комиссосс мэдээлснээр сонгуулиар нийт 1,4 сая хүнийг ажил-луулсан ч хүч хүрэлцэхгүй байсан гэнэ. Эдгээр хүмүүс нь нэг өдөрт 100-300 ам. долларын хөлс авсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг 2005 оны нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор зарлах юм.
(өдрийн сонин 2004.11.03 271)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button