Америк сонгуулиар амьсгалж байна

Монгол руугаа мэдээ дамжуулж байх мөчид манай хоёр орон дэлхийн бөмбөрцгийн хоёр талын бөөрөнд оршдог учир сонгуулийн санал хураалт болоход хэдэн цаг үлдсэнийг хэлэх гэхээр даруй 12 цагаар дэнслэх нь. Энд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн сонгуулийн хэсгийнхнээс илүү ажилтай, завгүй байна. Арга ч үгүй юм, Америкийн амьдралд хэвлэл их үүрэгтэй. Ардчилсан намаас нэр дэвшсэн сенатч Жон Керриг өдөр тутмын 175 сонин дэмжиж байгаагаа мэдэгдсэн бол одоогийн Ерөнхийлөгч Жорж Бушийг 138 сонин ивээлдээ авчээ. Керрийн тапд 37 сонин илүүтэй байгаа нь их том үзүүлэлт. Сонины нэг дугаарын хэвлэгдэх тоо хэдэн саяар тоологдоно шүү дээ.
Үүнийг үл харгалзан нийгмийн санаа бодлын судалгааны дүн, хүмүүсийн энд хоорондоо юу ярьж байгаа байдлаар хоёр гол баатар маань тэнцүү нэр хүндтэй, ижил боломжтой байгаа ажээ. Ингэхээр эцсийн дүнг санал хураалт, электрон аппарат гаргах нь ээ. Тоололт маш нарийн байхгүй бол болохгүй хэмээн хэн хүнгүй санаа тавьж байгаа бололтой. Дөрвөн жилийн өмнө өрсөлдсөн Ж.Буш, А.Гор нарын хувь заяаг ердөө тавхан санал шийдэж байсныг саная. Тэр үед Флорида муж улсад саналын хуудсыг таван ч удаа дахин тоолж байлаа. Энэ бол Америкт шүү дээ.
АНУ-ын сонгуулийг ажиглах гадаадын зочдын дотор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид олон байна. Тэдний тодорхой тоог мэдэх гээд амжсангүй. Америкийн энэ удаагийн бүх нийтийн сонгууль их дуулиантай, сэтгэл хөдлөлтэй байх чинь. Америкийг гол занагч, зартай этгээд Осама бин Ладены сонгуулийн өмнө Араб дахины телевизээр хийсэн мэдэгдэл бас айдас төрүүлж байна. Америкчуудад айхгуй ч гэсэн аягүй байгаа бололтой. Энэ нь алхам тутамд ажиглагдана.
АНУ-ын гадаад бодлого, үйл хэрэг дэлхийн аль ч нутгийн хэнд ч хамаатай юм. Тэр их гүрний жолоон дээр хэн нэг нь суух Жорж Буш, Жон Керри хэмээх хоёр хүний тодорхойлсон гадаад бодлогын чиглзлийг харьцуулан үзье.
Нэгдүгээрт, мэдээж Ирактай холбоотой асуудал. Жорж Буш 2003 онд Иракт довтлох тушаал буулгахдаа Олон улсын хамтын нийгэмлэгийн санал бодлыг тоогоогүй ч
Иракийн асуудлын одоогийн зохицуулалт, төвхнүүлэлтэд НҮБ, НАТО, бүс нутгийн байгууллагуудын үүргийг нэмэхийг хүсч байна. Тэрбээр Иракт өөрийн арми, хүчний бүтцийг бий болгохын зэрэгцээ Америкийн цэргийг тэнд байлгахын төлөө байна. Тэгвэл Жон Керри Америк дайн хийсэн нь том алдаа бөгөөд Америк Иракийн дайнд ялаагүй гэсэн үзэлтэй байгаа
Хоёрдугаарт, олон улсын алан хядлагын тухайд юм. Өрсөлдөгч хоёр маань энэ талаар их ойролцоо Оодолтой байна. Алан хядах ажиллагаатай дайн зарлав гэдэг одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх гол урианы нэг. Гэхдээ террорыг бүрэн ялах бололцоогүй гэж тэр хэд хэдэн удаа хэлсэн. Гол аюул нь террорист байгууллагууд,
өөгшүүлэн турхирагч орнууд хамтарч байгаад оршино. Тэдэнд цэргийн том цохилт хэрэгтэй гэж үздэг.
Жон Керри бол АНУ алан хядлагыг ялна, ялах ёстой гэдэг. Араб, Израилийн хямралыг зохицуулах, алан хядлагыг өөгшүүлэгч орнуудад хориг тавих, алан хядах ажиллагаатай тэмцэх Тагнуулын төв газар, Үндэсний мөрдөх товчоонд туслах шинэ байгууллага
өөгшүүлэн турхирагч орнууд хамтарч байгаад оршино. Тэдэнд цэргийн том цохилт хэрэгтэй гэж үздэг.
Жон Керри бол АНУ алан хядлагыг ялна, ялах ёстой гэдэг. Араб, Израилийн хямралыг зохицуулах, алан хядлагыг өөгшүүлэгч орнуудад хориг тавих, алан хядах ажиллагаатай тэмцэх Тагнуулын төв газар, Үндэсний мөрдөх товчоонд туслах шинэ байгууллага бий болгох хэрэгтэй гэж байна. Осама бин Ладен мэтийг даруй ялж, аюулт зэвсгийг тараахгүй гэж нэг ёсондоо амлалаа.
Гуравдугаарт, манам хойд их хөрш ОХУ-тай харилцахад тэд хоёулаа их ач холбогдол өгч байна. Оростой харилцаа хөгжүүлэх нь маш чухал гэжээ. АНУ-ын ирээдүйн, бүр хэдхэн цагийн дараа тодрох Ерөнхийлөгчийн гадаад бодлогын урьдчилсан үзэл, амлалтыг товч тодорхойллоо. Одоо амьдрал дээр харах цаг тулж ирлээ.
(өнөөдөр 2004.11.03 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button