Бензиний үнэ нэмэгдэх үү?

ЮКОС энэ сарын 1-нээс дизель түлшний үнээ 40 ам.доллараар өсгөсөн гэсэн мэдээллийг Петровне компанийн Гадаад худалдаа, борлуулалтын газраас сонслоо. Нэг тонн дизель түлшийг өмнөх сард 450 ам.доллараар авч байсан зээлийн ханшийг нэмэхээс аргагүй. Чухам хэдэн төгрөгөөр өсөхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Дизелийн үнэ 800 орчим төгрөгт хүрэх байх.
ЮКОС-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар ЮМ трейд компанийнхан сарын сүүлээр ирэх сард нийлүүлэх бүтээгдэхүүний үнээ шинээр санал болгодог болсон. Бид тэдний санал болгосон үнээр шатахуун авахгүй гэх аргагүй. Нийлүүлэлтийн ганцхан зах зээлтэй учраас тэгж байгаа юм.
Иракийн улс төрийн байдлаас болоод нефтийн олборлолт нэмэгдэхгүй байгаа. Мэн Хятад ОХУ-аас авах нефтийн импортоо өсгөсөн зэрэг шалтгаанаар хойд хөршийн нефтийн бүтээгдэхүүний ханш өсөөд байгаа. Бид яах ч аргагүй гэсэн ижил тайлбар хэлеэн.
Энэ оны долдугаар сараас хойш шатахууны ханш өссөөр. Өнгөрсөн сард ЮКОС Монголд нийлүүлэх бензиний нэг тоннын үнийг 450 ам.долларт хүргэхдээ дизель түлшний үнээ нэмээгүй. Гэсэн хэдий ч дотордын компаниуд бензиний шинэ үнэ мөрдөж байна гэдэг шалтгаанаар дизелийн ханшийг адилхан өегөж 710 төгрөг болгоод амжсан.
ЮКОС энэ сард бензиний өмнөх сарын үнийг хэвээр үлдээжээ. Эднийх дизель түлш, бензиний үнийг сар сараар ээлжилж өсгөх бодлого барьж байгаа юм биш биз. Харин манайхан ирэх долоо хоногоос дизелийн үнийг өегөхдөө бензинийхийг бас нэмчихгүй л байгаасай.
(өнөөдөр 2004.11.03 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button