Хүн барьцаалсан залуус мөрдөн байцаалтаас оргов

Дээрх хэргийг Б.Цогтсайхан, Т.Даваасүрэн, Г.Батбилэг нар бүлэглэн үйлдэж, Д-гийнхээс сансрын антенн, буу, телевизииг нь дээрэмдээд зогсоогүй тэдний малыг хариулдаг байсан хүүг барьцаалан аймгийн төв рүү зугтсан аж. Тэд Өндөрхаанаас нэлээд зайтай газарт хүүг хээр орхиод өөрсдөө замаа буруулан Улаанбаатар руу зугтаж яваад баригджээ. Хэрэгтнүүдийг өнгөрсөн хавраас эхлэн аймгийн цагдаагийн газарт шалгаж байсан агаад наймдугаар сард батлан даалтаар гарахдаа мөрдөн байцаалтаас оргожээ. Энэ талаар туе аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Доржоос тодруулахад, Тэдний нэг Т.Даваасүрэн уулаар явж байгаад саяхан, харин Г.Цогтсайхан оргосноосоо хойш удалгүй баригдсан гэв.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар, Т.Даваасүрэн, Б.Цогтсайхан нар хүн амины хэрэгт шалгуулж байсан бас нэг сэжигтэнтэй хамт оргосон аж. Гэвч хүн амины хэрэгт сэжиглэгдсэн залуу буцаж, цагдаад мэдэгдсэн бөгөөд нөгөө хоёр нь цааш явсан гэнэ. Ингэж явахдаа Б.Цогтсайхан Өлзийт суманд танилуудтайгаа нийлж архидан улмаар хүний амь бүрэлгэсэн хэрэгт холбогдсон бөгөөд энэ нь мөрдөн байцаалтын явцад хараахан тогтоогдоогүй байна. Гэвч амиа алдсан залуутай хамт архи ууж, маргалдан зодолдсон гэж уг явдлыг харсан хүмүүс гэрчилж буй гэнэ. Түүнийг цагдаагийн ажилтнууд ойрмогхон саатуулж, хорьжээ. Харин Т.Даваасүрэн Өмнөдэлгэр сумаас хойш ууланд бүгж байсан бөгөөд уулаар явсан хүмүүстэй уулзан хоол хүнс гуйж, зарим тохиолдолд буу тулган сүрдүүлж авдаг байжээ. Мэн түүгээр ч зогеохгүй хохирогч Д-г ална хэмээн заналхийлж явсан гэнэ. Түүнийг өнгөрсөн долоо хоногт уулнаас баривчилжээ.
Харин Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах таегийн дарга энэ бүгдийг эре няцааж Нутгийнхан тэднийг оргож, хүн амьтан сүрдүүлеэн гэсэн цуурхал тарааж байгаа юм гэлээ.
Б.Цогтсайхан 1980, Т.Даваасүрэн 1979 онд Хэнтийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Хоёулаа зургадугаар ангиасаа сургуулиас гарсан залуус юм байна. Б.Цогтсайхан цэргийн алба хааж байхдаа нүдэндээ гэмтэл авч хугацаанаасаа өмнө халагдаж аав, ээж, ах, дүү нартайгаа амьдарч байсан аж. Г.Батбилэг Өндөрхаанд төрсөн, бүрэн дунд боловсролтой аав нь жолооч гэхээс илүү мэдээлэл одоогоор алга байгаа юм.
(өнөөдөр 2004.11.03 257)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button